2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 505–528 харуулж байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган эхлэхээр намрын жинхэнэ улс төр эхлэх тухай яриа улс төрийн хүрээнд гараад байна

1 597

"Горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон

1 752400256365b9db8d707224

М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна. Хууль, шүүхийн байгууллагад таныг өгсөн гэж байна. Танд мэдэгдсэн юм байна уу? Одоогийн байдлаар надад мэдэгдсэн зүйл алга байна

1 51615235006a32326b09f072

Т.Аубакир: М.Нарантуяа-Нара фашист үйлдэл хийж байна

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара түүнийг бодлогын яам удирдах ёсгүй гэж Ерөнхий сайдад хэлсэнтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Тодруулбал тэрээр: "Монголын парламентад харамсалтай үйл явдал болоод байна. Дэлхийн улс үндэстнүүд жигшин зэвүүцдэг, ялгаварлан гадуурхсан, фашист үйлдлийг Улсын Их Хурлын гишүүн хийж байгаад маш их харамсаж байна

1 084

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр 38 настай, эрэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шалгагдаж байх үед хамт байсан 35 настай, эмэгтэй “З” цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдсан. Уг хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. "Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1 599

Б.Жавхланд Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль ойртохын хэрээр улс төрийн намуудаас хэн нэр дэвших вэ гэсэн таамаг, өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн дунд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлангийн нэр ч яригдах болов

1 266

"Төмөр зам доогуурх нүхэн гарц, ДЦС 5-ын бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд үргэлжилнэ"

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд ч тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн гурван байршилд баригдаж байгаа төмөр зам доогуурх нүхэн гарцны барилга угсралтын гүйцэтгэл 75 хувьтай, дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувь, “Сэлбэ хот” орон сууцны хорооллын ажлын явц 38.6 хувь, Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн барилга угсралтын ажил 16 хувьтай хэрэгжиж байгаа гэж мэдээлээд буй. "Өвлийн улиралд замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний ачаалал зэрэг олон хүндрэл гарах эрсдэл бий. Энэ бүхнийг төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтад урьдчилан тооцоолж, төлөвлөн ажиллах шаардлагатай" гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын захирал З.Батырбек тодотгов

1 611

Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай

Монголчуудын хамгийн их мэддэг, хамгийн их хэл ам хэрүүл тэмцэл дагуулдаг Таван толгойн орд газарт манай улсын нэг томоохон олигархи эзэмшил газартай болох гэж байгаа бололтой. Энэ мэдээлэл ард түмэнд их эмзэг тусаж байна

1 802

БАЙР СУУРЬ: Төсвийн тодотголын талаар хэн, хэн юуг өгүүлэв

Монгол улсын төсөв 2 их наядаар тасарсан нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон. Тус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм. "БАЙР СУУРЬ" булангаар энэ удаад төсвийн тодотголын талаар хэн, хэн юу өгүүлж буйг онцлон хүргэж байна. УИХ-ын гишүүн Г.Очирбат: Төсвийн тодотгол намрын чуулганаар бус, хаврын чуулганаар орж ирэх байсан юм

1 066

С.Зоригийн хөшөөг зөөсөн компанийг 1000 нэгжээр торгов

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 11-р хороололд байрладаг Монголын Ардчилсан Холбооны байр буюу Ардчиллын ордны өмнө нүүлгэн байрлуулсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Тэгвэл түүний хөшөөг зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцож, нэг сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зоригийн хөшөөг 2026 оны долдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагийн орчимд "Ардчиллын ордон"-ы үүдэнд зөөж байршуулсан байдаг. Эл үйл явдлын дараа иргэдээс эсэргүүцэл гарч, ард түмний хөрөнгөөр байгуулсан хөшөөг анхны байршилд нь буцаан байрлуулах шаардлага тавьсан

1 017400256365b9db8d707224

ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ

Наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан. Гэвч дахин өссөн үзүүлэлттэй гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Тухайлбал, наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус буурчээ

1 764

Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ

1 238

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (Төслийг эндээс) Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын 01-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барилаа гэв

1 367

Цагдаагийн хурандаа К.Женисгүл М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй” хэмээн үзэж Монгол Улсын иргэний хувиар цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Тэрбээр, Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан

1 666

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан. Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм. Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм. Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй

1 037

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна

Дэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилдээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус хөдөлгөөнд Төрийн банк 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Гялс цэвэрлэгээ” аянаараа нэгдэж байна. “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай

1 443

Монгол Улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Европын хамгийн залуу төрийн тэргүүнүүдийн нэг, Оксфордын боловсролтой эдийн засагч, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны мэргэжилтнээс Ерөнхийлөгчийн суудалд хүрсэн улс төрч бол Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович юм. Тэрбээр 1986 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монтенегрогийн нийслэл Подгорицад төржээ. Төрөлх хотдоо ерөнхий боловсролын сургууль болон Монтенегрогийн их сургуулийн Эдийн засгийн факультетийг төгссөн бөгөөд оюутан байх үеэсээ гадаадын олон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна

963

Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ. Б.Энхбаяр: -Би олны анхаарал татсан авлига албан тушаалын хэрэг дээр өөрөөс хамаарах бүхнийг хийсэн. УИХ-ын гишүүн байхдаа сонсголуудыг хийж, маш олон үйл баримтыг хүлээлгэж өгсөн

1 018

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт /2026.09.07/ өгөв. Энэ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулан албажуулж ажиллахыг сайд нарт даалгалаа. Ерөнхий сайд “Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй

1 120
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.