2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 529–552 харуулж байна

Дүүжин замын тээврийн ажлын явц 85 хувьтай байна

​​​​​​​ Улаанбаатар хотын хүн амын нягтрал өндөртэй бөгөөд авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүс буюу Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байна

1 148

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

​​​​​​​ Хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа. Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал. Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна

1 144

Карьерын оргилд хүргэсэн журмын нөхдөдөө баярлалаа гээд мөргөж суусан С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдөөд юу ч хийхэд бэлэн болжээ...

Эдүгээ үеийн хоёр чухал юмны талаар өөрөө тэнэж тэвээрч яваад сонссоноо, өрөөлөөс тавилттай тавилтгүй сонсогдсоныг хэрхэн базаж ойлгосноо хэлж гаргах санаатай. Энэхүү хоёр юм нийлж явсаар нэгдүгээрт: Хэл ам үүсгэсэн 26 оны төсвийн тодотгол, 27 оны төсөвтэй, хоёрдугаарт: 27 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож. Энэний эх суурийг засаг тавьсан

1 192

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна

938

Монтенегро улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан

1 138

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Ээлжит бус чуулган 14-нийг хүртэл үргэлжлээд 15-нд намрын ээлжит чуулганыг нээнэ

1 278

Их эмч А.Индра: Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн 441 тохиолдол бүртгэгдсэн

ХДХВ-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТСА-ны их эмч А.Индратай ярилцлаа. -Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ өвчний хэдэн тохиолдол илэрсэн байна вэ. Тандалт судалгаагаар ямар дүн гардаг вэ? -Монгол Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ХДХВ-ийн тохиолдол өссөн дүнгээр нийт 441 тохиолдол бүртгэгдсэн

1 341

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман энэ сарын 6-наас 11-ний хооронд БНСУ болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чо Жон Сикийн болон Монгол Улсын Их Хурлын дарга С. Бямбацогтын урилгаар дээрх айлчлалыг хийх юм

1 123

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд байгуулагдсан УАУЭСКТөв 35 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн байна Тус төвийн менежментийн хувьчлалтай холбоотой маргаан шүүхийн гурван шатны журмаар хянагдаж, 2015 онд Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комисст менежментийн гэрээний үр дүнд тулгуурлан хувьчлалыг дуусгавар болгох үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэвч тус төвийн харьяа Хан-Уул дүүрэг, Зайсанд байдаг сувиллын байртай холбоотой асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Тодруулбал, сувиллын байрнаас эмнэлгийн тоног төхөөрөмж, эд зүйлс, тэр дундаа эмч, ажилтнуудын хувийн эд зүйлсийг шөнийн цагаар зөөвөрлөж байгаа талаар мэдээлэл ирсэн байна

1 195

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноов

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох “Хахууль авсан” гэх хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэжээ. “Бако констракшн” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж

7 379

Улаанбуудайн үнэ нэмэгдэхийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл урьдчилан мэдэж байсан уу?

Шинэ ургацын улаанбуудайн худалдан авах үнийг есдүгээр сарын 1-нд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоод хамтран тогтоосон. Ингэхдээ 1-р зэргийн улаанбуудайг тонн тутамд 1.450.000₮ 2-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.350.000₮ 3-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.250.000₮ 4-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.150.000₮ төгрөгөөр худалдан авахаар тогтоосон бөгөөд өнгөрсөн оноос дунджаар 11 хувиар өссөн байна. Гэтэл төрөөс улаанбуудайн үнийг тогтоосон яг тэр өдөр “Өгөөж Чихэр Боов” ХХК бүтээгдэхүүнийхээ үнийг 200–300 төгрөгөөр нэмсэн байна. Эндээс нэг ноцтой асуулт гарч ирнэ

1 454

Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд 8 сая төгрөгөөр торгуулжээ

Иргэн Р хашаанаасаа Түрэгийн үеийн олдворт тооцогдох дөрөө, амгай, зуузай, төмөр цагираг олж, цахим сүлжээнд “Түрэгийн үеийн олдвор зарна” гэх зар байршуулжээ. Түүнийг соёлын биет өвийг хууль бусаар завших гэм буруутайд тооцож, торгууль ногдуулсан байна. Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейд үзүүлтэл “Манайх худалдан авах боломжгүй

1 213

Монгол, Буриадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовтой уулзаж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг үр дүнтэй ашиглах, Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт боомтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг ярилцлаа. Мөн Багануур, Шарын голын уурхайгаас Буриад руу нүүрс экспортлох боломжийг онцлов. Буриадын тал хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв

1 005

Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа. -Ирэх оны улсын төсвийн орлогыг 41.3 их наяд төгрөгөөр тооцсон байна. Өмнөх тооцооллоос орлого хэдхэн сарын дотор ийм огцом өсөх болсон гол шалтгааныг та хэрхэн харж байна вэ

1 756

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөөд ажилдаа орчихсон байна. Тиймээс сүүлийн үед “Уг сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг хүчтэй яригдах боллоо

1 544

Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?

АН-аас өнөөдөр /09.03/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал хийж, 2027 оны төсвийн хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Ө.Шижир "Монгол Улсын төсвийн зардал 12 жилийн хугацаанд 10 дахин өссөн

1 468

"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?

Бид хүмүүсийг худалдан авалтын зардлын тухай өөрөөр бодуулахыг хүсэж байна. Та 100 мянган төгрөгийн бараа авахад бодит зардал нь 100 мянган төгрөг биш байж болно. Та мөн шатахуун, зогсоол, хүн хүч, утасны дата, түгжрэлд цагаа зарцуулж байгаа.

2 319

Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 9 дүгээр сарын 2-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай Владивосток хотноо уулзаж, түлш, эрчим хүч, тээвэр, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ. Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр болсон уулзалтаар Монгол Улсын шатахуун, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлыг голлон хэлэлцэв. Мөн Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридорыг хөгжүүлэх, Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа болон Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны Түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлж, Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов

1 214

“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...

Бензинд оочерлож, сургалтын төлбөрт хармаагаа сэгсэрч, амьдрах гэж үсээ үгтээж байгаа маниуст засаг: Таанууст бэлэг барьсан, хүлээн авна уу гэж. Дэлгэрүүлье. Засгийн газрын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 27 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ

1 431

Ерөнхий сайд Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтаар Монгол Улсын эдийн засагт чухал хоёр асуудлаар ярилцлаа. Ерөнхий сайд Н.Учрал "Нэгдүгээрт, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны Түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснийг Ерөнхийлөгч В.В.Путин онцоллоо

1 493
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.