2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 553–576 харуулж байна

Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн байгууллагаас цагдаагийн алба хаагчдын нэр, зураг болон ажил хэргийн нэр хүндэд халдсан, гэмт хэрэгт холбогдуулан мэдээлсэн нийтлэл, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд давтан тархаж байгаатай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас дотоод хяналт шалгалт болон тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хүнийг гэм буруутайд тооцохгүй байх зарчим үйлчилдэг

2 152

С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзжээ. Энэ дагуу өчигдөр ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг. Саатуулах цаг дууссан тул шүүхэд ирүүлсэн цагдан хорих эсэх саналыг өнөөдөр 13.00 цагт хэлэлцжээ

1 164

Мүн Жэ Инийн тэмдэглэл

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин хүрэлцэн ирж оролцсон билээ. Тэрээр манай улсад ирж, COP17-д оролцсон сэтгэгдлээ цахим хуудаснаа хуваалцжээ. "Монголоос буцах замд. Хязгааргүй өргөн уудам сүрлэг сайхан нутагт өнгөрүүлсэн найм өдөр шөнө есөн өдөр

1 264400256365b9db8d707224

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав. Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ. Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо. “УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ

1 008

Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд ял онооно

Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1 852

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Б.М нь Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтан М нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан, нийтийн албан тушаалтан Т нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгажээ. Одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1065 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна

1 430400256365b9db8d707224

ТАНИЛЦ: 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц

2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай байхаар батлагдсан. Өнөөдөр эхэлж буй энэхүү шинэ хичээлийн жилд сурагчид танхимаар 32-34 долоо хоног хичээллэнэ. Харин бие даалтын хоёр долоо хоног нь улирлын амралттайгаа ойр таарч байгаа юм

1 120

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ. Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа. Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ

1 435

Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 37,926 хүүхэд суралцахаар элсэв

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана

1 134

Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хотод 540 орчим мянган хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна. Энэ онд нийслэлд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, 940 хүүхэд цэцэрлэгт, 4100 сурагч шинэ сургуульдаа явж байна

1 947

Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй

Улсын Их хурлын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. -Ардчилсан намаас шаардсаны дагуу Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх төслөө өргөн барьсан байгаа. Танай нам чухам яагаад төсөвт тодотгол хийх шаардлагатай байна гэж үзсэн юм бэ? -Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан

1 225

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Өнөөдөр "Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр" гэдэг үг хэн бүхний санаанд бууж байгаа байх. Энэ үг өдөр болгон санаанд орж ирээд байдаггүй гэдгийг та бүхэн анзаарсан биз ээ. Яагаад ч юм "Есдүгээр сарын нэгэн" хүн бүрийн сэтгэлд хоногшсон дурсамжтай мөчийг мөнхлөн үлдээсэн болохоор тэр

1 115

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 61, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 гэмт хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу наймдугаар сарын 31-нд нийт 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 861, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 61, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 57 хүн эрүүлжүүлэгджээ

1 109

ТАНИЛЦ: "ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцож байна. Оролцогчид олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд, мөн байгууллагын цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэх юм.

1 071

Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ. Тодруулбал, Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангахыг хүсэж иргэн Оргилсайханы Энхболор эл өргөдлийг санаачилжээ. Ингэхдээ, "Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд гурван нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох

1 021

ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр

Засгийн газрын өнөөдрийн /2026.08.31/ ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа. Ерөнхий сайд Н.Учрал үнийн өсөлтийн ачааг төр өөрөө үүрнэ хэмээгээд дараах есөн шийдвэрийг танилцууллаа. Нэгдүгээр шийдвэр: Оюу Толгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчрах болно. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жил үргэлжилсэн яриаг энэ удаа дуусгана

1 345

2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас 2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд аудит хийж дүгнэлт гаргажээ. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны тавдугаар сард тогтоол гаргаж улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Уг тогтоолын хүрээнд улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон байна. Ахлах аудитор Ш.Наран "2025 онд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон

2 085
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.