2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 577–600 харуулж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Зуны зугаатай амралт хэдийнээ дуусаж сургуулийн хонх дахин жингэнэхэд бэлэн боллоо. Сурагч, оюутан, цэцэрлэгийн багачуул хүртэл ном дэвтэр, үзэг бал, цүнх, дүрэмт хувцас гээд хичээлдээ бэлдэхээр бужигналдан, шинэ хичээлийн жилийн уур амьсгал хэдийнээ оржээ. Тэгвэл сурагчид, оюутнуудын энэ хичээлийн жилийн бэлтгэл хэр хангагдсан бол? Уншигч та хичээлдээ бэлэн үү? Энэ хичээлийн жилд их дээд сургууль, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт хэд хэдэн онцлог өөрчлөлтүүд орсон

1 175

Маргаашаас ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй гэсэн шийдвэр хэрэгжиж эхэлнэ

Маргааш есдүгээр сарын 1. Энэ өдрөөс эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй хэмээсэн шийдэвэр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 1-нд 2026-2027 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийнэ

989

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын дарга Адылбек Касымалиев, тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны бусад хүн угтаж авлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм

1 313

Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

1980-аад оны сүүлээр Дорнод, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажилласан Б.Дэлгэрсайхан 1993 оноос “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан гэгддэг болсон. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод АТГ-т тайлагнасан ХОМ-тээ “Би “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх 12 компанийг эзэмшдэг” гэж мэдүүлж байв

1 426

Есдүгээр сард цас орно

ЦУОШГ-аас есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ. Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор) Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул) Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг

2 033

COP17 хурлаар 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татсан нь түүхэн дээд хэмжээ гэв

12 өдрийн турш үргэлжилсэн СОР17 өнөөдөр (2026.08.28) сүүлийн хурлаа хийж байна. СОР17-ийн санхүүжилт, гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр "Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон. “Улаанбаатарын тунхаглал” батлагдсан

2 454

Баян-Өлгий аймаг руу шатахуун хүргэхэд 6-7 хоног шаардлагатай

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо. АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр "ОХУ, БНХАУ-аас наймдугаар сард захиалсан шатахуун тасралтгүй орж ирсээр байна. Наймдугаар сарын 1-27-ны хооронд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 54,890 тонн, БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн

1 467

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарч, утаажилтын бүсээс 21 иргэнийг аварчээ

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарчээ. Тодруулбал, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраажээ

1 944

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Хоёр долоо хоног үргэлжилсэн тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөл газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой ашиглах асуудлаар санал, туршлага, шийдлээ хуваалцлаа. "COP17" хурлаар “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт болон гангийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой удирдах шийдэлд чиглэж байв. Хурлын сүүлийн өдөр оролцогчид эцсийн шийдвэр, тайлангаа баталж, хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудын үр дүн, цаашдын зорилтоо нэгтгэн танилцуулна. Цэнхэр бүсэд: "COP17" хурлын хаалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 17:00 цагт болно

1 775

Гар утасны хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлжих зэрэглэлд нөлөөлөхөө болино

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн “УИХ-аас зээлийн мэдээллийн зарим үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой 10 чиглэлийн Монголбанканд өгсөн. Энэ хүрээнд зээлийн мэдээлэл нийлүүлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийгээд эхэлсэн

1 757

С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг Монгол Улсын түүхийг гуйвуулж, гутаан доромжилсон үндэслэлээр шалгаж эхэлжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээИнгэхдээ тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн байна. С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй

1 705

Нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариул татсан Монгол иргэнд 4 сарын хорих ял оноожээ

БНСУ-ын Инчон хотын шүүх Монгол Улсын 51 настай иргэн А-д нислэгийн үеэр онгоцны ослын гарцын бариулыг татаж, ажиллагаанд оролцсон хэргээр 4 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэв. Инчон хотын дүүргийн шүүхийн 12 дугаар эрүүгийн танхимын шүүгч Ким Хён Сук уг хэргийг хянан хэлэлцэж, Монгол Улсын иргэн А-г БНСУ-ын Агаарын тээврийн аюулгүй байдлын тухай хууль (항공보안법) зөрчсөн гэм буруутайд тооцсон байна

2 484400256365b9db8d707224

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Шүүгдэгч А.Ж-нь .... аймгийн ....сумын засаг даргын 2010 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.А-г долоон сар, 19 хоногтой байхад өөрийн эцэг, 76 настай М.А, эх болох 75 настай, Х.К нарт үрчлүүлжээ

1 979

БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг ЭСЯ-наас анхаарууллаа

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв. Мөн БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа. БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг

1 792

Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй

1 611

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: Х.Нямбаатар гадаадад зугаалах биш Монголд ирээд байцаалтаа өгөөч ээ!

Ардчилсан Залуучуудын Холбооноос "Өөрчилье" өдөрлөгийг төв талбайд зохион байгуулж байна. Өчигдрийн өдөрлөгт оролцох үеэрээ Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: "60 тэрбум"-ын эхлэлийг хэн тавьсан юм? Хотын дарга байсан Миеэгомбын Энхболд, яг зөв. Тэр хүн одоо хаана байна? Тэр хэргээрээ шоронд байна уу? Морь уяад явж байна

1 783
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.