COP17 цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
Тус төвийг КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ ахлан ажиллаж буй. Үүнд,
Эх сурвалж: MET Norway · 06:09-д шинэчилсэн
3 223 мэдээ · 649–672 харуулж байна
Тус төвийг КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ ахлан ажиллаж буй. Үүнд,
COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан энэ сарын 22, 23-нд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээхээр болжээ.
Голомт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, тус картыг шинээр захиалахад хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйл ажиллагаанд хандивлах бөгөөд энэхүү санаачилга нь Монгол орны байгалийн өв, экосистемийг хадгалан хамгаалах, аюулгүй авч үлдэх зорилготой. Мөн картыг виртуал хэлбэрээр ашиглах тул өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан гүйцэтгэхээс гадна пластик хэрэглээг бууруулан байгальд ээлтэй сонголтыг дэмжинэ. Харилцагч та “Nature” виртуал картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээс идэвхжүүлэн ашиглах бөгөөд картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Энэхүү картыг эзэмшсэнээр Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна олон улсын UnionPay брэндээс санал болгож буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой. Харилцагч таны өдөр тутмын хэрэглээ, жижиг сонголт бүр эх дэлхийгээ хайрлах нэг алхам болж чадна
Төрийн банк нь Монголын Ногоон Алт – Бэлчээрийн судалгааны төвтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 24-ний 09:00-18:00 цаг хүртэл С5 бүүтэд зохион байгуулна. Энэ үеэр Төрийн банкнаас ногоон санхүүжилт болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ иргэд, харилцагчдад зориулсан дараах үйл ажиллагаа болно
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд болсон. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцын оочер дугаарлалтыг багасгах үүднээс утсаараа цаг захиалдаг болох шийдлийг танилцуулжээ. Тэрбээр "Хүнд цаг үеийг бид хэрэлдэж муудаж биш ойлгож хүлээн авч эвлэж давж гарах ёстой. Ашигт малтмал газрын тосны газарт хийгдэж буй цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй юм байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн суурийг 1948 онд Ерөөлч магтаалчдын улсын анхдугаар уралдаан, 1966 оноос “Ардын язгуур урлагийн наадам”, 1991 оноос “Ардын урлагийн их наадам”, 2018 онд “Соёлын биет бус өвийн их наадам”, 2022 онд “Нүүдэлчин” Соёлын биет бус өвийн наадам нэртэйгээр үндэсний хэмжээнд, 2023, 2024, 2025 онд олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй.
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Тус хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо
Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) -ийг төлөөлж, Азийн бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жэйсон Ли нар гарын үсэг зурлаа. Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж иржээ. Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүжилтийг татахад шаардлагатай суурийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажиж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчноо боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах, удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна. Иймд ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндэсийг баталгаажуулж буй энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна” гэлээ. ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др
Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам гэгч их хурлаа хуулийн хугацаанд нь хийж чадалгүй маш ичгэвэртэйгээр татан буугдсан билээ. Энэ тухай ШИНЭ нам гэгчийн гишүүн Ш.Буянжаргал: "Шинэ намын үйл ажиллагааг зогсоож, АН-тай нэгтгэх” энэ асуудлыг хэн сэдсэн бэ гэсэн асуулт түрүүн тавигдлаа
Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.
Гаалийн байгууллагын мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн байдлаар урд хөршөөс 2,175.8 тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ. Импортын хэмжээ нэмэгдэж буй ч нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал байршлаас хамаарч өөр, өөр байна. Зарим газарт ачаалал багассан бол өөр газруудад оочерлож авсаар. Тодруулбал, шатахууны шуурхай штабын гаргасан мэдээллээр наймдугаар сарын 21-ний өглөөний 09:00 цагийн байдлаар Тасганы овоо орчмын Петровис ШТС-4 дээр үүрээр 19.5 тонн Евро-92 шатахуун буусан бол АИ-92 бензин 12 тонн, дизель түлш 10 тонныг дараалалгүй хэвийн олгож байна гэв. Мөн Энхтайвны гүүрний доод талын Петровис ШТС-16 салбарт шөнийн 01:00 цагт АИ-92 бензин 15 тонн, Евро-92 шатахуун 48 тонн тус тус нэмэгдэж буусан бөгөөд одоогоор Евро-92 маркийн шатахуун гурван тонны үлдэгдэлтэй, 20-30 автомашины дараалалтайгаар бүх хошуугаар өгч байгаа аж. ҮНЭ ХАНШ Өмнөх 7 хоногтой харьцуулахад: АИ-92 авто бензиний үнэ 7.0 хувь Өндөгний үнэ 0.3 хувиар өсөж, Хонины ястай махны үнэ 3.4 хувь, Сонгинын үнэ 2.3 хувь, Үхрийн ястай махны үнэ 1.7 хувь, Үхрийн цул махны үнэ 1.6 хувиар тус тус буурчээ. Нэс Ойл компанийн нийт зургаан салбар хэвийн ажиллаж байна
АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотголоо танилцууллаа. Төрийн ордны гадна зарим иргэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг огцрохыг шаардаж жагсаал хийв
Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц эмзэг асуудал юм. Үүнийг мэдсээр ирсэн, энэ зун илүү мэдэрцгээлээ
Суралцагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улсын хэмжээнд дунд сургуулиуд дүрэмт хувцасны стандарт, шаардлагыг хангасан хувцсыг хэрэглэнэ. Анги, сургуулиараа жигдэрч, өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хориглоно” гэлээ. Мөн сурагчийн дүрэмт хувцас нь “Сурагчийн дүрэмт хувцас
2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр оюутан залуусын мэргэжил ур чадвартай холбоотой мэдээллийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах байдлаар хүргэсэн юм. Тэрбээр "Монгол залуус ур чадварын хоцрогдолд орсон байна. Энэ нь хот, хөдөөгийн сургууль болон төр, хувийн сургуулийн ялгаа зэргээс эхлээд олон шалтгаантай. Энэ жилийн есдүгээр сард их сургууль, коллежид элсэн орж байгаа залуус 2030 онд төгсөх үед эзэмшсэн ур чадвар чадамжийн 39 хувь нь хэрэггүй болох гэж байна
10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл охины аминд хүрсэн гэх иргэд өмгөөлөгч хэдийнээ авсан гэдгээ Ховд.мн сайтад ярилцлага авах үеэрээ онцолж байлаа
Ерөнхий сайд Н.Учрал 1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотголыг УИХ-ын дэд даргад өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ Цалин болон Тэтгэврийн тухай юу өгүүлснийг онцлон хүргэж байна.
76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж амиа алджээ
“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг баяр наадмаас хойшх шатахууны хомсдол, үнийн өсөлт, ШТС-д дугаарласан өдрүүдээс харагдлаа. “Шатахуун ба Монгол Улс”-ын түүхээс харахад, монголчууд бид 100 гаруй жилийн өмнө шатахуун хэрэглэж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны улсын төсвийн тодотголын талаар танилцууллаа. Тэрбээр “Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, форум, хурал, ёслол, илүү шатахуун, цаасны зардлыг бүхлээр нь танаж, төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Бид урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна. Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан хаагчдын цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулна
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан дарга нар цуглана биз гэж хүлээж байтал тэгсэнгүй, нийгмийн олон хэсгийн харилцааны талбар байлаа. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон 197 улсын 15 мянга гаруй хүн хэлэлцээ болох Цэнхэр бүсэд бүртгүүлсэн уг хуралд өнөөдрийн байдлаар 172 орны төлөөлөгчид ирээд байгаа гэх
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан