2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 673–696 харуулж байна

Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн сүүлийн үед нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн байна

1 812

SCMP: Газрын тосны хайгуулын талбайд болсон үйл явдалтай холбоотойгоор Монголын тал Хятадаас уучлал хүсжээ

Хонконгийн South China Morning Post сонин Монгол Улсад газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдын байрласан талбайд иргэд очиж, маргаан үүсгэсэнтэй холбоотой асуудлыг мэдээлжээ. Тус сонины наймдугаар сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, наймдугаар сарын 14-нд Монголын иргэд Хэрлэн тохой XXVIII газрын тосны хайгуулын талбайд очиж, “Mongolia Foison Energy” компанийн хайгуулын ажлыг зогсоохыг шаардсан байна. Үйл явдлын үеэр авсан гэх дүрс бичлэг цахим орчинд тархсан бөгөөд уг бичлэгт хоёр эмэгтэй Хятадын ажилчдын эд зүйлсийг гадагш гарган шидэж буй дүр зураг харагдсан талаар SCMP мэдээлжээ

2 248

Лидергүй АН

​​​​​​​ Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ

1 901

МУИС-ийн шалгалтын комисс олон хүүхдийн ирээдүй, хувь заяагаар тоглoж байна

МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Харамсалтай нь уг шалгалт зохион байгуулалт муутай болж олон хүүхдийн ирээдүй хувь тавилангаар наадаж, МУИС-ийнхан хичнээн хариуцлагагүй гэдгээ дахин дахин батлав. Тухайлбал, МУИС-ийн Сэтгэл судлалын анги руу шилжин суралцагчдаас 2026.08.14-ны өдөр шалгалт авав. Шалгалт 11:00 цагт эхлэх ёстой байтал шалгалт авах ёстой хүмүүс нь цагтаа ирсэнгүй. Шалглтын хуваарь эрт гарсан болохоор анги, танхим бэлэн байх ёстой атал цагаасаа хоцроод ч хамаагүй эхлүүлэх гэтэл ширээ сандалгүй хоосон заалтай байв

2 064

О.Баасанхүү АН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр томилогджээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү томилогджээ. Энэ талаараа, Энэхүү хариуцлагатай үүргийг хүлээлгэсэн намын удирдлага, нөхөддөө талархаж байна" гэлээ. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд өмгөөлөгчөөр олон жил ажилласан юм. Тэрээр 2012 онд МАХН-аас УИХ-д намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн намаас Орхон аймагт нэр дэвшин ялалт байгуулж байв

2 508

Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх нийтийн өргөдөлд 8 мянган иргэн гарын үсэг зуржээ

Монгол Улс 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад улсад гаргах тоо хэмжээг Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан байдаг. Нэг идлэг шонхрыг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувь нь тухайн сумын төрийн сангийн орлого болдог аж. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой олны анхаарлыг татсан процесс сошиалд өрнөж ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байна

1 715

М.Даделханы эхнэрийг өнөөдөр цагдан хорьжээ

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулвал, Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэгвэл тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл хөрш айлын аав, хүү хоёрыг наймдугаар сарын 16-наас эхэлж, НЭГ сарын хугацаатай цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр М.Даделханы эхнэрийг мөн цагдан хорьжээ

1 945

ТАНИЛЦ: Энэ сарын мөнгөн тэтгэмжийг олгох хуваарь

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу наймдугаар сарын 20-нд олгох бол одонтой ээжүүдийн тэтгэмжийг энэ сарын 25-нд олгоно гэв. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцуулж байна. Тодруулбал, асаргааны тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох бол амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн энэ сарын 25-нд олгоно

1 808400256365b9db8d707224

Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад /2026.08.18/ “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад бага насны 2 хүүхдийн “Iphone” маркийн гар утсуудыг 39 настай, эрэгтэй, “Б” тоглоомын талбайд тоглож байхад нь хулгайлсан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлллээ. Уг хэргийг үргэжлүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар: 17.1.1

1 625

Л.Энх Амгалан: Сурагчдын гэрийн даалгаврыг фэйсбүүкээр өгдгийг 9-р сарын 1-нээс зогсооно

​​​​​​​ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн хуралдаанд "Ногоон - Ухаалаг - Эрүүл - Аюулгүй сургууль" үндэсний загварыг танилцууллаа

1 933

Ш.Түвшинжаргал: Монголоос бусад оронд газын системийг хэрэглэснээр эдийн засгийн хэмнэлт болж байна

Манай улсад сүүлийн хэдэн сар дамнан үргэлжилж буй шатахууны хомсдолын нөлөөгөөр иргэд автомашиндаа газын системийг хослуулан суурилуулах болжээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байгаа Хос Газ ХХК-ийн үүсгэн байгуулагч, аялагч Ш.Түвшинжаргалтай ярилцлаа. -Монголд бензин хөдөлгүүртэй автомашинд газын системийг нэмэлт байдлаар суурилуулж эхлээд хэдэн жил болж байна? -Манай “Хос Газ” ХХК 2019 оноос эхлэн өөрсдөө судалж, төхөөрөмж суурилуулалтыг суралцсаны үндсэнд Италийн “BRC gas equipment” компанийн бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирж, бензин хөдөлгүүрт газын системийг хослуулан суурилуулаад долоо дахь жилдээ явж байна

1 98946107376a33b6968276f3

Шар, цэнхэр хуванцарт ус, сүү, айраг, тараг хадгалах нь химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлийг бий болгодог

Хөх сав хүнсний зориулалттай сав биш гэдгийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс анхааруулж байна. Тухайлбал Хөх өнгийн хуванцар канистр, үйлдвэрийн зориулалтын хуванцар сав, хүнсний бус зориулалтын уут, сав зэрэг нь хүнс, унд хадгалах зориулалттай биш. Эдгээрт ус, сүү, айраг, тараг зэрэг хүнстэй удаан хугацаанд хүрэлцэх үед химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлтэй байдаг

1 762

ЕБС-ийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлжээ

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-28-ны хооронд “Е-Mongolia” системээр бүртгэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ

1 832

Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн

Улсын харцага Ш.Пүрэвгарьд сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбоотой цацагдаж буй мэдээлэлд тайлбар хийлээ. Ш.Пүрэвгардийн эхнэр Б.Долгоржав сошиал хаягтаа өмнө энэ талаар бичсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын гарьд Б.Гончигдамба нь архи уусан үедээ нутгийн бөхчүүддээ дээрэлхүү ханддаг, өөрөөсөө олон насаар ах улсын харцага Ш.Уламбаярыг мөн зодож биед нь халдаж байсан удаатай хэмээн бичин олны анхаарлыг татаад байсан Тэгвэл энэ талаар Ш.Пүрэвгарьд өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан тайлбар өгөх нь зөв гэж бодлоо. Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн

3 145

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14 хэрэгт, Говь-Алтай аймгийн прокурорын газар 13 хэрэгт, Өмнөговь аймгийн прокурорын газар 12 хэрэгт, Баянхонгор аймгийн прокурорын газар 8 хэрэгт, Өвөрхангай аймгийн прокурорын газар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэрэг: - П.А

1 809

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөлөлт, валютын эх үүсвэр, хүүгийн татаас, хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн нь нийлүүлэлтийн эрсдэлийг бүрэн арилгаж чадсан уу гэдэг асуудал яригдах учиртай

1 890

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Нэг. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалж байж хөрөнгө оруулалтын орчин сайжирна Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зүйн тогтворгүй байдал, эдийн засгийн эрсдэл болон татварын таагүй орчин голлон нөлөөлдөг гэж үздэг

2 202

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх энэ сарын 18-нд хэлэлцээд, тэднийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор болжээ. Ингэхдээ тэднийг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан, "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан ч дуудсан цагт ирээгүй гэх хэрэгт холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өчигдөр /2026.08.18/ гаргасан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан мөн БНХАУ-н ЭСЯ-ны удирдлагууд байр сууриа илэрхийлсэн билээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг өчигдөр /2026*08*18/ хүлээн авч уулзсан билээ. Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь “БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг” онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэнээс гадна “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв

2 174

Дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрчээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн бодис илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан түүний барилдах эрхийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд улсын гарди М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон билээ

2 254

Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар усархаг бороо орно

Маргааш өдөр буюу 08-р сарын 19-нд Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар ахиу хэмжээтэй усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Иймд болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас анхаарал болгоомжтой байхыг малчид, тээвэрчид, иргэддээ сэрэмжлүүллээ. Нөөлөг салхи гэж юу вэ? Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй

1 492

Б.Пүрэвдагва: Ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцоно

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. Дэлхийн 197 орны төлөөлөл оролцсон тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэж байна. Ногоон бүсэд урлаг, соёлын тоглолтыг тогтмол зохион байгуулж, дөрвөн тайзанд хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, семинар, хөгжмийн болон бүжгийн тоглолт болох юм. Арга хэмжээг нээх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүлээн авч байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Газар нутаг, байгаль, дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн өв соёлоо өнөөг хүртэл хадгалан ирсэн Монгол орны хувьд газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал бидний амьдрал, хөгжилд бодитоор тулгарч буй томоохон сорилт болоод байна. Өнөөдөр дэлхийн хотууд байгаль, газар зүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа хэдий ч тэдэнд тулгарч буй асуудлууд нь улам бүр ижил болж байна

1 828
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.