2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 49–72 харуулж байна

Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал

- БЕНЗИН ОЛДОХГҮЙ БОЛ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ЭСЭХ НЬ ИРГЭДЭД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛНО - Ерөнхий сайд шатахууны үнийг тогтворжуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгсөн. Энэ талаар болон үнийн өсөлтийн шалтгаан, эдийн засагт үзүүлэх нөлөө, төрөөс хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар эдийн засагч Д.Оюундэлгэртэй ярилцлаа. -Ерөнхий сайд шатахууны үнийг тогтворжуулах талаар холбогдох сайд нарт үүрэг өглөө

1 235

ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний /ТҮСБ/, төрийн үйлчилгээний мэргэжлийн /ТҮМ/, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /ТҮ/-н салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгдэж, бусад салбарын жишигт хүрсэн. Салбарын нийт 485 байгууллагын 7180 албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь урсгал зардлын 75 хувь буюу 340.5 тэрбум төгрөг байна.

799

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 100

Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанд иргэн Батболдын Болдбаатараас petition.parliament.mn системээр гаргасан нийтийн өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцуулав. Өргөдлийг 100,200 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна

717

Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод орж, тархины эдгэшгүй эмгэгтэй болж хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан эх зургаан жил шүүх, цагдаагаар уйгагүй явсны эцэст төрөөс хохирлоо нэхэмжилж чаджээ. Анх эл хэргийг дүүргийн прокурорын газар 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хаасан байна. Мөн Засгийн газрыг хамжигчаар татсаныг ч хэрэгсэхгүй болгож, түлшээ зааврын дагуу түлж чадаагүй гэж иргэнийг буруутгаж байжээ. Харин Улсын дээд шүүх уг маргааныг хэлэлцээд Тавантолгой түлш ХХК-ийг буруутайд тооцож, иргэний хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ

1 155

Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2027 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр "2027 оны төсөв батлагдлаа. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн реформын шинжтэй ажил хэрэгжиж байна

1 257

Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ. Тэрээр, "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй… Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа

834

Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ

Хэрэв Таны бие болон ачаа, тээшинд аль нэг төрлийн тамхи байгаа бол: БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг нэмэлтэд тамхины албан татвар төлөхөөс зайлсхийхтэй холбоотой гэмт хэрэгт оногдуулах торгуулийн дээд хэмжээг 2 сая хонконг доллар /1 тэрбум орчим төгрөг/, хорих ялын дээд хэмжээг 7 хүртэл жил болгон нэмэгдүүлж тусгасан. Түүнчлэн 18 нас хүрээгүй иргэн электрон болон бусад бүх төрлийн тамхи биедээ авч, хилээр нэвтрэх хориотой. Зөрчсөн тохиолдолд 50,000 хонконг доллар /25 сая орчим төгрөг/ хүртэл хэмжээгээр торгох, 6 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин 18 болон түүнээс дээш насны иргэд биедээ Хонконгийн хуулийн дагуу зөвхөн задалсан 1 хайрцаг буюу 19 ширхэг янжуур, эсвэл 1 ширхэг навчин тамхи, гаансны болон дүнс зэрэг бусад төрлийн тамхи 25 хүртэл граммыг тээвэрлэхийг зөвшөөрдөг

781

Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь уншиж танилцуулснаар эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад 111 гишүүн оролцсоноос 91 нь буюу 82 хувийн саналаар ирэх оны төсвийг баталлаа. Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн

898

Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой

НОГДОЛ АШИГ ОЛГОХ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ҮЕД ОЮУ ТОЛГОЙН ҮНДСЭН ГЭРЭЭНҮҮДИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ - Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, профессор, Э.Бямбажавтай Оюу толгойн асуудлаар ярилцлаа. -Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд, мөн эдийн засгийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс судалдаг судлаач хүний хувьд ногдол ашиг авна гэж байгаа Оюу толгойн асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Нөгөөтэйгүүр Оюу толгойн гэрээг сайжруулахаар олон ч ажлын хэсэг гарч ажиллалаа шүү дээ...? -засгийн газар рио тинтотой урьд онуудад хэлэлцээ хийж тохиролцсон асуудлаа албан бичгээр баталгаажуулж ирсэн

736

110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд саяар, нисээд тэрбумаар яригддаг байж. М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын яриаг сонссон ард нийт пүү паа болдог байв шүү. Эдүгээ авлигын ханш өсөөд талийж

1 130

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” (World Diabetes Day) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Диабет судлаач Г.Жаргалсайхантай ярилцлаа. -Чихрийн шижин буюу диабет гэж ямар өвчин болохыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу

1 051

Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр (2026.11.12) Төрийн ордонд боллоо. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир “Нийслэлийн МАН-ын даргаар Засаг дарга Б.Пүрэвдагва сонгогдон томилогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг уландаа гишгэж, иргэдээс огт сонгогдоогүй Б.Пүрэвдагва МАН-ын төв байрнаас томилогдсон

1 142400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 304

Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсын цагдаагийн алба хаагчийн гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарч байв. Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу охиноо алдсан цагаас өнөөг хүртэл хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө тууштай тэмцэж яваа. Тэгвэл 20 жилийн дараа Монгол Улсаас Малайзад албан ёсны шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуугийн Малайзын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр тэрээр "Өнөөдөр би эцэг хүний хувиар Малайзын шүүх Ш.Алтантуяа агсны хэргийг үнэн шударгаар шүүж өгөхийг хүсэж байна. Түүний аав охиноо онц хэрцгийгээр алдсан шаналалыг 20 жил тээж явна

1 472400256365b9db8d707224

Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо

Одоогоос арван жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ олонд хүрч байлаа. Гэвч энэ сүржин нэртэй "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" баригдаж эхэлсэн

897

Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Нийслэлийн Засаг дарга (НЗД)-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох авлигын гэмт хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо. Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Т.Даваадалай нарын дөрвөн хүнийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад нөлөөлж өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэв. Тодруулбал хохирогч буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөрдөн байцаалтын шатанд оролцож байсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө өөрчилсөн тухай албан бичгээр мэдэгджээ

1 110

Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж чадаагүй хэмээн Ерөнхий сайдаас огцруулсан билээ. Түүний хүү О.Тэмүүлэн сүйт бүсгүйдээ өндөр үнэтэй сүйн бөгж, брэндийн цүнх бэлэглэсэн нь хэл ам дагуулж улс төрийн тэмцэл хөдөлгөөн болон өргөжсөн нь ийнхүү огцроход хүргэсэн

968

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсны захидал ирүүлжээ. Уг захидалд Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр Оюутолгой ХХК-ийн 2027 оны ногдол ашиг хуваарилалтын асуудлаар санал солилцсон талаар дурдсан байна. Тодруулбал, талууд 2027 онд Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд нь тэнцүүлэн ногдол ашиг хуваарилах боломжийн талаар ярилцжээ

877

"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"

“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид олон нийтэд хандан хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэд "Барилгын залиланд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх хуулийн байгууллагуудын оролцоо байгаа юм биш биз" гэдэг асуудлыг дэвшүүлэн дараах мэдээллийг өгөв. Тус төслийн хохирогчид анх захиалга өгөхөд: Гүйцэтгэгч “Бриллиант партнер” ХХК нь иргэдэд хандан “ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр байгууллагатай гэрээтэй ажиллаж төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлнэ" гэсэн мэдээлэлд итгэж захиалга өгсөн талаараа хэлж байлаа. Гэвч орон сууцны асуудалд ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн өнөөг хүртэл анхаарал хандуулахгүй байгаа тухай онцлон хэлэв. Гурван өрөө байр захиалж хохирсон иргэн "Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна

1 171400256365b9db8d707224

Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргажээ. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ

880
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.