2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 697–720 харуулж байна

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ. Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн. Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм. Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээж тус тэмцээнээс анхны Монгол улсын медалийг авчирсан Монгол улсын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, Голомт банкны мөнгөн гулдмай болон Gold картаар урамшууллаа

2 104

Германд амиа алдсан 11 настай монгол хүүгийн эрхтнийг донор болгож, таван хүний амийг аварчээ

Германд гэр бүлийн хамт амьдарч байсан 11 настай монгол хүү Тэгшээ 2025 оны наймдугаар сарын 11-нд Хёкстер (Höxter) хотын усан бассейнд осолдож, улмаар эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. Энэ талаар Германы FOCUS online мэдээллийн сайтнаа 2026 оны наймдугаар сарын 10-нд нийтэлсэн бөгөөд нийтлэлийн гарчигт “Хүү нас барж, эцэг эх нь эрхтнийг нь донор болгосон — одоо албадан гаргалт” хэмээн онцолсон байна. Германы хэвлэлд мэдээлснээр, Тэгшээг бассейны усанд ухаангүй байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аврах боломжгүй болсон байна. Тэрбээр найзуудынхаа хамт усан дор хэн нь удаан амьсгалаа түгжиж чадахыг үзэх гэж оролдож байсан байж болзошгүй гэж мэдээлжээ. Эцэг, эх нь хүүгийнхээ эрхтнийг донор болгохоор шийджээ Хүүгээ алдах хамгийн хүнд мөчид эцэг, эх нь түүний эрхтнийг бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байна. Германы Deutsche Stiftung Organtransplantation буюу Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн мэдээллийг иш татан FOCUS online мэдээлэхдээ, Тэгшээгийн эрхтнүүдийг шилжүүлэн суулгаснаар насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэд, нэг нярай буюу нийт таван хүн амьдралын боломжтой болсон гэжээ. Тэгшээгийн ээж энэ шийдвэрээ тайлбарлахдаа “Одоо таван ээж үнэхээр аз жаргалтай байгаа” хэмээн ярьсан байна

2 055

Шуурхай: Охины цогцсыг шатаасан гэх аав, хүү хоёрыг НЭГ сарын хугацаатай цагдан хорьжээ

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулвал, Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэгвэл тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл хөрш айлын аав, хүү хоёрыг НЭГ сарын хугацаатай цагдан хорьжээ

2 862400256365b9db8d707224

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Төрд шахалт үзүүлж өндөр дүнтэй татаас авна. Нийлж хуйвалдаж байгаад үнээ нэмнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед О.Магнай ШӨХТГ-ын дарга болоод хуйвалдаж үнэ нэмсэн шатахуун импортлогчдыг торгож барин цочроо өгч байв. Торгуулж ч үзэлгүй дураараа ашиг хийдэг бизнес байв шүү дээ. Түүнээс өмнө Монголын төрд эрхэлдэг байсан.

2 136

Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтох нарт холбогдох 2.8 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын прокурорын ерөнхий газраас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Э...” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж, эхнэр Ч.А-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Э...” ХХК-ийн нэрээр “М...” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.А-ийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан, Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан, Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх Б.Насантогтох нарын 5 хүнд холбогдох хэргийг дараах таван зүйл ангиар зүйлчилж шүүхэд шилжүүлжээ

1 112

“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Олон арван вагон шатахуун Оросоос ирж байгаа” гэсэн ч Монгол даяар шатахууны хомсдол, дугаарлалт хэвээрээ л байна. Иргэд ийм бухимдалтай, 50000 төгрөгийн шатахуун авахаар ШТС-д нь хоньн өнжин дугаарлаж байх үед “Шунхлай”-гийн босс П.Батсайхан “Хэдхэн цагийн өмнө “Brabus” компанийн дэлхийд танилцуулсан ердөө 77ш үйлдвэрлэх “BRABUS BODO” автомашины “Cabrio” загварыг монгол эрхэм өөртөө зориулж анхны 01 загварыг custom тоноглолтойгоор захиаллаа” хэмээн нийгмийн сүлжээнд зарлуулж нийтийг бухимдуулав

3 735

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал ажиллахаар боллоо

Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо"-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Уг сонгуульд 21 аймаг, 9 дүүргийн 368 төлөөлөгч оролцжээ. Тус сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Ардчилсан намын ажлын албаны дарга байсан Э.Галбадрал 57 хувийн саналаар ялалт байгууллаа. Түүнтэй УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан намын партизануудын нэг МОАХ-ын Дарвсүхбаатарын хүү Билгүүдэй нар өрсөлдлөө. С.Цэнгүүний хувьд эхний санал хураалтад 38 хувийн санал авсан бол хоёр дахь шатны санал хураалтаас 42 хувийн санал авсан юм

2 009

АИ-92 шатахуун 28869 тонныг оруулж ирсэн гэв

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр наймдугаар сарын 1-17-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор 28869 тонн АИ-92 автобензин орж ирсэн хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, наймдугаар сарын 16-нд 3120 тонн АИ-92 автобензинийг шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, ШТС-иуд руу түгээлт гарсан. Наймдугаар сарын 17-нд 1560 тонн АИ-92 автобензин буух өртөөд болох Толгойт, Дархан өртөөдийг чиглэн явж байна

1 836

Б.Өрнөхбаяр: Их сургуульд сурах мөнгөөрөө бизнесээ эхлүүлж, сургалтын төлбөрөө өөрөө олохоор шийдсэн

“Street food” ажиллуулдаг 18 настай Б.Өрнөхбаяртай ярилцлаа.Тэрбээр хувийн бизнес эрхэлж, цахим сүлжээнд контент бүтээдэг билээ. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Будзааны Өрнөхбаяр гэдэг. Увс аймгийн Сагил сумын хүүхэд, 32 дугаар сургуулийг төгссөн

2 080

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цаг хорих шийдвэр гаргажээ

Дорнод аймгийн Матад суманд Засгийн газрын шийдвэрээр “Монголиа файсон энержи” компани газрын тосны хайгуул хийж байгаа. Тус компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байгуулсан ажилчдын байр луу Г.Солонго, Г.Адилбиш тэргүүтэй иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хөрөнгөнд нь халдсан

2 290

ТОДРУУЛГА: Интермэд эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага бүртгэгдсэн тул "шалгаж" байна

Өнөө өглөөнөөс хойш "Интермэд" үйлчүүлэгч нараа бүгдийг нь гаргаж, хөл хорио тогтоожээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад. тэсрэх бөмбөг байршуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн гэлээ. Тодруулбал, "Интермэд" эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага мэдээлэл тус өдрийн 09:56 цагт ирж Зэвсэгт хүчний болон цагдаагийн алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээв. Мөн Интермед эмнэлгээс тодруулахад, "Манай эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоосон байна

1 737

Намайг долоон жил хангалттай шалгасан, хууль хяналтын байгууллага асууж, шалгах нь зөв ...

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долдугаар сарын 5-нд эх орондоо эргэн ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолын хүндэтгэлийн жагсаал, Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам зэрэг олон нийтийн арга хэмжээнд оролцсон юм. Түүний эх орондоо эргэн ирсэн нь улс төрийн хүрээнд багагүй анхаарал татаж буй

2 118

Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Тэрбээр, Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо! Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд тавтай морилохыг хүсье. Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн 1 минут хүндэтгэл үзүүлэхийг хүсье. Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл

2 011

Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс учраас 50 муж улсад бүгдэд нь ижил үйлчилдэг Үндсэн хуулиас бусдаар муж бүр өөрийн газар нутагт хэрэгждэг эрүүгийн гэмт хэрэг, замын хөдөлгөөн, боловсрол, гэр бүл, бизнесийн зарим зохицуулалтын бие даасан хуультай байдаг. Харин Монгол бол нэгдмэл улс бөгөөд улс даяар нэг л Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг дагадаг

1 764

ТАНИЛЦ: Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгч нарын хэн нь, хэн бэ?

Ардчилсан залуучуудын холбоо маргааш буюу 2026.08.15-ны өдөр Өвөрхангай аймагт хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Тус холбооны Ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал, 1

2 269

Газрын тосны хайгуул хийж байж үйлдвэрээ түүхий эдээр хангана. Уг суурь ажлыг эсэргүүцэн турхирч мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэж байна

​​​​​​​ Шууд дамжуулалт хийдэг нэр бүхий иргэд Дорнод аймгийн Матад суманд очиж газрын тосны хайгуулын ажлыг эсэргүүцэж байгаатай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр дараах мэдээллийг өглөө. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Монголиа Фойсон Энержи” ХХК нь 2024 оны 10-р сард Засгийн Газрын 137-р тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Нийт найман жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна. Уг гэрээнийхээ дагуу газрын тосны хайгуулынхаа үйл ажиллагааг эхлээд явж байх үед шууд дамжуулалт хийдэг нэр бүхий хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж очсон байна. 2028 оны нэгдүгээр улиралдаа багтаад газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах тул түүнийг түүхий эдээр хангах даалгавар аваад ажиллаж байна гэдгийг АМГТГ-аас онцлов. Газрын тосны хайгуул хийж байж дараа нь олборлолтоо явуулж үйлдвэрийнхээ түүхий эдийг дотоодоосоо хангана

1 964

КОП17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ зохион байгуулагдана

COP17 Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан өнөөдөр /2026.08.14/ мэдээлэл өглөө. Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны инстутын ерөнхий инженер КОП17-ийн Ногоон бүсийг хариуцсан дэд хорооны нарийн бичиг н.Лхагвасүрэн: Нийслэлээс “Ногоон бүс” буюу үндэсний оролцогчдод үнэ төлбөргүй үйлчлэх талбайг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийт долоон барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн

1 786

“Чамдаа хэлье”: Дуучин Д.Болд, Ука нарын хамтрал

Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “В” продакшны үүсгэн байгуулагч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Чамдаа хэлье” дууныхаа ремикс хувилбарыг олон нийтэд хүргэлээ. Энэхүү хувилбарт “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяртай хамтарсанаараа онцлог аж. Уг дуу нь Д.Болдын бие даасан 15 дахь цомог болох “Bold Remix” цомогт багтах юм байна. “Чамдаа хэлье” дууны анхны хувилбар Д.Болдын 2005 гаргасан бие даасан анхны “Хайрын хүч” цомогт багтсан

2 738

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрээ хийсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс гадаад, дотоодын шинжээчид олон булхай илрүүлсэн. Гэсэн ч “Рио Тинто” тэр бүх булхай, луйврын шинжтэй заалтуудыг засахыг хүсдэггүй нь тэдний үйл ажиллагаанаас тодорхой харагддаг

1 967

АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

​​​​​​​ Өнөөдрөөс эхлэн шатахуун импортлогч компаниуд АИ92 бензиний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, литр тутмын үнэ 3040 төгрөг боллоо. Тэгвэл энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дараах тодруулгыг өгчээ. ОХУ энэ сарын буюу наймдугаар сарын 1-с эхлэн нэг тонн АИ92- ийн үнийг 851$ болгон нэмэгдүүлсэн

1 868
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.