2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 745–768 харуулж байна

COP17: ДЭЛХИЙ МОНГОЛ РУУ ХАРАХ ӨДРҮҮД

Элс нүүж, бэлчээр доройтож, булаг шанд татарч байгааг Монголын хөдөөд амьдардаг хүнд тайлбарлах шаардлагагүй. Цөлжилт, газрын доройтол гэдэг тэдний хувьд олон улсын тайлангийн хэдэн хувь, эрдэм шинжилгээний хурлын сэдэв биш

2 145

“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, БНХАУ-ын “BYD Company Limited” компанийн Батарей хөгжүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жао Том, Ази тивийн Зүүн хойд бүс хариуцсан захирал Жанг Юнпэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд цахилгаан автомашин, батарей хуримтлуурын систем, сэргээгдэх эрчим хүч болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. “BYD Company Limited” нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дэлхийн 100 гаруй улс, 400 орчим хотод үйл ажиллагаа явуулж байна

2 202

Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь он гарснаас хойших эхний таван сарын нийт тохиолдлоос 2 дахин их үзүүлэлттэй байна

2 021

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаарал татсан асуулт болоод байна. Уг сонгуулийн хуанлийн дагуух албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй болохоор УИХ-д суудалтай намуудаас аль нь ч нэр дэвшигчээ ил болгоогүй байгаа юм. Гэхдээ МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН дор бүрнээ нэр дэвшигч дээрээ дотоод “яриа хөөрөө”-тэй байна

927

Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов

Ерөнхий сайд Н.Учрал Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллах үүрэг өгчээ. Сайд Москва хотод ажиллаж буй бөгөөд ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай өчигдөр (2026.08.10) уулзжээ. Тэрбээр “Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ

2 103

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг. Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг дүүргээд Цагдаагийн академид багшилсан. Удирдлагын академийг төгсөөд БСШУЯ-нд мэргэжилтнээр ажилласан

2 747

Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан

2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна Улаанбаатар хот орчмоор өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ

1 926

ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа

1 406

Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв

Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна хэмээн мэдэгдлээ. тэрбээр "Намайг Ерөнхий сайдын ажлыг авах үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил, 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан байсан. Бид Гадаад зээллэгийн хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн гацааг арилган бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн. Өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжлээ

1 268

БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН

Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. 2026 оны нэгдүгээр сарын 16. ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров

1 530

Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй

Сарьсан багваахайн нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэж амьдардаг. Жил бүрийн 5-9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг. Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгджээ. Сүүлийн зургаан жилийн бүртгэлээр 60 орчим дуудлага ирсэн байна

1 558

Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөр цахим орчинд тархаад байсан билээ

2 955

Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ

Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар тогтвортой байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дарьгангын тал нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур: 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 14-нд бороо орно, дуу цахилгаантай. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ

1 295

Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл

-Хомсдлын эсрэг “вакцин” болох нөөцийн савыг нэмэгдүүлэх зорилтоо төсвийн тодотголоор үргэлжлүүлэхээ Сангийн сайд амлалаа- “Шатахууны сав л ярилаа” гээд Ерөнхий сайдыг загнаад байна. Нөөц бүрдүүлэх тухай ярихаар л “нөөцлөх сав байхгүй” гээд гараа алдлаад сууж байсан өмнөх Засгийн газруудын алдааг засаж буй нь энэ

1 687

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнгүй байсаар ирсэн

1 533

Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус сумын “Хөнгөн цагааны үйлдвэр баригдсанаар байгаль орчин бохирдож, мал бэлчээр болон усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

1 830

Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана

Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замыг амралтын өдрүүдэд засварлахаар болжээ. Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Зам тээврийн яамны зүүн талын Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замыг маргааш буюу наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 9-ний 12:00 цаг хүртэл хааж, замын засвар, шинэчлэлт асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Харин наймдугаар сарын 9-ний 23:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талын Энхтайвны гүүр, Нарны авто замыг холбосон туслах авто замыг хааж, асфальт бетон хучилт авах ажил хийгдэнэ

1 252

ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг

Энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар халалт үргэлжлэх ба энэ үеэр иргэдийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг тул цаг уурын байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна

1 213

Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ) болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийсэн байгаа юм. Мөн шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа гэв. Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Ямар шатахуун түгээх станц дээр хэдэн машины оочер дугаарлалттай байна гэдэг мэдээллийг боловсруулж иргэдэд бодит мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа

1 367

ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд наймдугаар сарын 15-нд “Хайрын хүч” тоглолтоо “Socialpay Park”-т тоглолтоо толилуулах гэж буй билээ.

2 211
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.