2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 769–792 харуулж байна

Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс шийдвэрүүдээ гаргаж буй. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд "E-LICENSE" цахим системээр мэдэгдлээ шууд хүргэн, эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа боловч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон

1 412

СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо

СУИС-д суралцаж төгссөн н.Шинэцэцэг гэх бүсгүй оюутан байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлж, насан туршийн архаг өвчтэй болон шаналж байгаа тухай мэдээллийг хохирогч өөрөө олон нийтэд ил болгосон байдаг. Тэгвэл энэ хэргийг Прокуророос Шүүхэд шилжүүлсэн талаар хохирогч өөрөө сошиал хуудастаа мэдээллээ. Тэрбээр “Сайхан мэдээтэй

3 406

Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ

08.01- 08.06 хооронд ОХУ – 203 цистерн АИ-92, 367 цистерн дизель түлш, БНХАУ – 17 вагон онгоцны түлш, 35 вагон дизель түлш орж ирээд байна. Өнөөдрийн байдлаар 41 вагон АИ92, 260 вагон дизель түлш Монгол улсруу ачигдсан, замд явж байна

1 500

Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийжээ. Оочер дугаарлалтын нөхцөл байдал дээр холбогдох байгууллагууд анхаарал тавьж байгаа аж. Энэ үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэх судалгаа хийж байгаа

1 542

Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.07/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17, ирэх арваннэгдүгээр сард Турк Улсад зохион байгуулагдах UNFCCC COP31 хурлуудын залгамж холбоо, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, Монгол, Турк хоёр улс дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон хурлуудыг дараалан зохион байгуулж байгаа нь дэлхийн байгаль орчны засаглалыг илүү уялдаа холбоотой хөгжүүлэх чухал боломж болж байгааг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц Улсын Парис хотноо болсон Их долоогийн Байгаль орчны сайд нарын уулзалтын үеэр Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай COP17 болон COP31 хурлыг бодлогын түвшинд уялдуулах, Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоныг дурдав. Энэхүү тохиролцоог Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн баталгаажуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагаа болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ

1 435

Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ

2026.07.31-ний өдөр Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 "Зорчигч тээвэрлэлт

1 620

Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

​​​​​​​ НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо. Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа. Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг

1 658

Эрэн хайж байна

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон" гэх мэдээллийн дагуу 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна. Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү

1 256

С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Хууль, Зүй Дотоод Хэргийн сайд С.Амарсайхан, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль, цаазын шадар зөвлөх М.Чинбат, хотын дарга Б.Пүрэвдагва нарын хүмүүс оролцлоо. Хууль зүйн сайд С.Амарсайхан тус хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Яг хэдэн иргэн, аж ахуйн нэгж хохирсон бэ гэдгийг нарийн тогтоогоод тэр хүмүүсийн хохирлыг барагдуулах талаас нь Ажлын хэсэг хамтарч ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийгээд зах зээлийнх нь үнээр нээлттэй байдлаар дуудлага худалдаанд оруулах замаар иргэдийн хохирлыг барагдуулна. Нийт хохирлын хэмжээ болон бусад зүйлсийг ойрын хугацаанд ангилж ялгаад Засгийн газарт танилцуулна

1 195

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

​​​​​​​ НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх гэж байна. Улаанбаатар хот нийт 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчилгээ үзүүлдэг

1 077

Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ харилцаа хандлагын зөрчил гаргадаг асуудал ба хариуцлагын талаар НИТХ-ын Ардчилсан Намын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт хөндөж, асуулт асуув. ​​​​​​​ Тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинг нь аваад сууж байгаа үйлчилгээ үзүүлэх нөхөд маань өөрсдийгөө хэрхэн ажиллаж буй үнэлгээгээ танилцуулж байна. Анх удаа танилцуулга ирсэн. Жилдээ ядаж нэг удаа төрийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх тайлан мэдээг ИТХ-аар хэлэлцэх нь зөв байх

986

Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг

Хамтарч ажиллах нэрээр бусдын бизнесийг дээрэмддэг, хөрөнгөлөг хурандаа нараар халхавчлан эрүүгийн хэрэгт шалгуулж, дарамталж буй явдлыг дэлгэнэ гэх агуулгатай хэвлэлийн хурал Монголньюс мэдээллийн төвд өнөөдөр боллоо. Энэ тухай өмгөөлөгч Б.Оюунбилэг "Та бүхэн "Урьхан" Б.Чинбат гэж мэдэх байх. Уг нь хоолны бизнес эрхэлдэг байснаа сүүлийн үед уул уурхай руу орсон бизнес эрхлэгч бий

1 737

Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой

Ардчилсан намаас шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан шатахууны хомсдолоос хэрхэн гарах арга хэмжээний асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай нам бодлогын нам болох алхмаа хийж эхэлсэн. Үндэсний бодлогын хороо дэргэдээ нийгэм эдийн засгийн 12 чиглэлээр бодлогын зөвлөл байгуулсан

1 745

I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ

​​​​​​​ 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна. Элсэлтийн бүртгэлд хамрагдах эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг урьдчилан нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай

1 233

Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан тус штабын энэ сарын 3-ны өдрийн анхны хуралдаанаар гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар АҮЭБЯ-ны харьяа агентлаг АМГТГ болон төмөр зам, гааль, цагдаа, онцгой байдал зэрэг холбогдох газрын төлөөллүүд танилцуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Улаанбаатар хотод энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй

1 205

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Оршуулгын үйл ажиллагааны тухай хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаа УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцав. -Та "Оршуулгын үйл ажиллагааны тухай" хуулийн төслийг санаачлан боловсруулж байна. Энэ хууль зайлшгүй шаардлагатай болсон үндэслэлийг нь тайлбарлана уу? -Монголчууд эртнээс оршуулгын зан үйлийг хүний амьдралын хамгийн хүндэтгэлтэй, чухал ёслолын нэг гэж үзэж ирсэн ард түмэн

1 526
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.