2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 793–816 харуулж байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгой ордыг ашиглах төсөлд “Рио Тинто” групп 66 хувь, Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг. Хэдийгээр төсөл хэрэгжээд 17 жил өнгөрсөн ч хоёр тал ойлголцолд хүрээгүй л байгаа юм. Монголчууд Засгийн газраа шинээр солигдох бүрт Оюу толгой төсөлд ахиц гаргаж, тус төслөөс ашиг хүртэх хэлэлцээ хийж чадах болов уу гэж найддаг

1 296

ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авилгын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах тухай хуулийг танилцууллаа. Ингэхдээ авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авах юм. Энэ хууль нь хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдэг агуулгатай

1 490

Шатахууныг олдож байгаа газраас нь л авч байна. Үнэ тарифаас илүү хангамж дээр анхаарч байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Шатахууны асуудалтай холбоотойгоор Шуурхай штабаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Тухайлбал шатахууныг автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор ээлжлэн олгож эхэлсэн

1 708

Ц.Будханд: Дүүгээ гараад ирнэ гэж итгэж хүлээсээр долоон сарын хугацаа өнгөрлөө

Дорнод аймгийн Баян-Уул сумын VI багийн иргэн Ц.Ганболд өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур сар шинэдээ бэлдэх зорилгоор ОХУ-ын хил нэвтэрч явахдаа саатуулагдсан. Түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэн Чита хотод цагдан хорьсон ба Оросын талаас 30 хоног саатуулж шалгана хэмээн мэдэгдэж байсан талаар манай сонин урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл суллаагүй байгаа талаар түүний эгч Ц.Будхандаас тодрууллаа. -Таны сошиалд нийтэлсэн мэдээллийн дагуу холбогдож байна

1 78146107376a33b6968276f3

Монгол Улсад 162 вагон - 9720 тонн АИ-92 орж иржээ

Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор зааглан, нэг удаад хамгийн ихдээ 50,000 төгрөгийн шатахуун олгож эхэлснээр ШТС-уудын өдрийн ачааллыг 2 дахин буурч байна

1 535

Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

Хүүхдийн аюулгүй байдалд эцэг эхийн халамж, хараа хяналт хамгийн чухал байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан тогтмол ярилцаж, биеийн халдашгүй байдал, өөрийгөө хамгаалах арга барилын талаар ойлголт, мэдлэг олгох, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг бусдад илгээхгүй байх зэргийг зөвлөхийг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Ингэх нь дутмаг байгаагаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй байгаа юм

1 261

“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой

Монгол орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудыг таниулах, аялагчдад тав тухтай аялахад нь хөтөч болох зорилготой “Аяллын газрын зураг”-ийг Голомт банк 2017 оноос хойш эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ жилийн хувьд аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн бид “Аяллын газрын зураг”-ийн дижитал хувилбарыг бэлтгэн хүргэсэн бол өнөөдрөөс газрын зургийн хэвлэмэл хувилбар иргэд, харилцагчдын гарт хүрч буйг дуулгахад таатай байна. “Аяллын газрын зураг”-аас та Монгол орны 6 чиглэлд аялах маршрут болон тухайн маршрутаар үзэх байгаль, түүхийн хосгүй дурсгалт газрууд, тэдгээрийн танилцуулга, мэдээллийг авах боломжтой

1 197

ЗГ-ын зөвшөөрөлгүй бүх томилолтын санхүүжилтийг зогсоож, хурал, чуулганыг цахимаар хийнэ гэв

​​​​​​​ Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал хууль тогтоомжоор үүрэг болгосон Засгийн Газрын албан ёсны шийдвэртэй олон улсын гэрээгээр үүрэг хүлээгээгүй бусад форум, хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спорт болон олон нийтийн арга хэмжээг санхүүжилтийг зогсоож байгаа аж. Мөн урьдчилсан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны гадаад томилолт засгийн газраас зөвшөөрсөн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн хурлаас бусад гадаад, дотоод бүх албан томилолтыг цуцалж, санхүүжилтийг нь зогсоож байгаа юм байна. Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байгаа аж. Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ

1 525

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлын хүрээнд Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зорчих хэсгийг хэсэгчлэн хаана гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ. Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 6-ны 07:00 цагаас наймдугаар сарын 9-ний 00:00 цаг хүртэл иргэдийн нэрлэж заншсанаар Толгойтын авто замыг Гэмтлийн эмнэлэг, 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хаана

1 475

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

Сүүлийн үед Улаанбаатар болон аймгуудаас дэлхийн хотуудад биет төлөөлөгч буюу “гадаад элч нар” суулгах тухай асуудал бодлогын түвшинд ярьж буй тухай эх сурвалжууд дурдаж буй. Гэхдээ нэг чухал зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Одоогоор Улаанбаатар хот болон аймгууд дэлхийн хотуудад албан ёсны "биет төлөөлөгчийн газар" байгуулах эрх зүйн зохицуулалт хангалтгүй

1 61417570066a33b6baa9dee4

COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ. Тогтоосон хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-нээс хэвийн эхэлнэ. Тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 дугаар сарын 17-28 ны өдрүүдэд: • Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй. • Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна

1 233

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажилласан юм

1 124

Наймдугаар сард хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү

​​​​​​​ Нийслэлийн Онцгой Байдлын Байгууллага(НОБГ)-аас өнөөдөр үер, усны ослоос сэрэмжлүүлж хэвлэлийн хурал зохион байгуулсан. Энэ үеэр наймдугаар сарын цаг агаарын төлөв нь долоодугаар сараасаа илүү эрсдэлтэй байхаар буйг мэдээлэв. НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Оюунбат "Наймдугаар сард их хална, түүний дараа түр зуурын усархаг аадар бороо орно. Үүнээс үүдэлтэйгээр үерийн эрсдэлтэй гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Иймд голын ай сав дагуу, уул гуу жалга дагуу суурьшихгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна

1 332

Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сайхан наадав уу, наадам сайхан болов уу? -Сайхан наадлаа. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой гээд олон тэгш ой давхацсан, нар хур тэгширсэн сайхан наадам болж өнгөрлөө

1 81246107376a33b6968276f3

КOП-17 бага хуралд оролцохоор 5,000 орчим зочид төлөөлөгч манай улсад ирнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, эвент арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэхүү хуралд оролцохоор олон улсаас хэр олон зочид төлөөлөгч манай улсад ирэх талаарх сэтгүүлчийн асуултад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл дараах хариултыг хэлсэн юм. -Талуудын 17-р бага хурал (COP17)-ын хүрээнд хэчнээн гадны зочид төлөөлөгч, жуулчид ирэх вэ. Зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал хотын төвд хангалттай байгаа юу? -Одоогийн байдлаар 5,000 орчим төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэл бий

1 577

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

Төв шуудангийн урдах талбайд өнөөдрийг хүртэл 27 жил байрласан С.Зориг агсны хөшөөг шөнө дөлөөр нүүлгэсэн. Гэвч олон нийт маргааш нь мэдчихсэн. Ихэд дургүйцсэн. Түүний дараа Хотын даргын шийдвэр, цагдаагийн хяналт дор буцааж байрлуулсан. Ийм явдал өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд өрнөв.

1 613

3, 4 дүгээр хорооллын эцсээс Саппоро хүртэлх авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 20-ны дотор дуусгана

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон 3.9 километр авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны 10 дугаар сард нээгээд буй. Харин дуусгаж амжаагүй явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг үргэлжлүүлж буй. Ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Толгойтын авто замыг Ард Аюушийн гудамж буюу 3, 4 дүгээр хороололтой холбосон замын дулааны шугамын холболтын ажлыг наймдугаар сарын 15-нд дуусна

1 362
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.