2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 865–888 харуулж байна

Ирэх сард халуун өдрийн давтамж ихсэж, усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна

Наймдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа аж. Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөлөө. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу. Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм

1 746

Сэрэмжлүүлэг: Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна

Олон улсын хүнсний аюулгүй байдлын байгууллагууд (International Food Safety Authorities Network буюу)ын сүлжээний мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрчээ

1 980400256365b9db8d707224

Британийн Royal Armouries Museum Монголын түүх, соёлыг онцолсон зуны тусгай хөтөлбөр эхлүүлжээ

Их Британийн Royal Armouries Museum музейн уран бүтээлчид Монголын эзэнт гүрний түүхийг дэлхий дахинд сурталчлах зорилгоор "Genghis Khan: How the Mongols Changed the World" үзэсгэлэнгээ дагалдуулан Монголын өв соёлд зориулсан тусгай зуны хөтөлбөрөө эхлүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл жуулчид болон оршин суугчдад зориулан Монголын морин харваа, морин үзүүлбэр өдөр бүр үнэ төлбөргүй зохион байгуулах юм. Мөн хүүхэд, гэр бүлүүдэд Монгол гэрийн загвар хийх бүтээлч сургалт, Монголын эзэнт гүрний элч, тагнуулын тогтолцоог танилцуулах "Batu the Fast" сэдэвт танин мэдэхүйн аяллыг санал болгож байна. Музейн мэдээлснээр эдгээр бүх үйл ажиллагаа сургуулийн зуны амралтын турш үнэ төлбөргүй үргэлжлэх бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй аж

1 859

Даян аварга Б.Орхонбаяр өмнө нь амьдралтай байсан хэмээн цахим орчинд тарсан мэдээллийн талаар шүүхийн процессийг бүрэн эхээр нь

Цахим сүлжээнд Даян аварга Б.Орхонбаяр өмнөх эхнэр, хүүхдээ хаясан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл бид холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны талаар дэлгэрэнгүй тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. ​​​​​​​ 2023 07 24 101/ШШ2023/03512 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Нэхэмжлэгч: хххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Батзоригийн Бгийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй, Хариуцагч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Баярсайханы От /РД: ххххххххххх/ холбогдох, Эрүүл мэндийн бодит хохирол 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Иргэдийн төлөөлөгч П.Тогоо, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2020 оны 02 сараас эхлэн Б.О гэдэг барилдааны спортоор хичээллэдэг, өөрийн үеийн залуутай танилцан, дотносож түүний яриа хөөрөө, эелдэг занд итгэж, татагдан хайртай болж амьдран суухаар төлөвлөж эхэлсэн

3 312

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

Солонго 1, 2 төслийн орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгоно. Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээслэж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ. ХЭН ХАМРАГДАХ ВЭ? -Төрийн албан хаагч - Хувиараа бизнес эрхлэгчид -Залуу гэр бүлүүд - Ахмад настан -4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл -Өрх толгойлсон иргэн -Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ДАН системээр бүртгэлээ илгээнэ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын: • Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг • Түрээсийн гэрээ • Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/ • Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар • Өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа ТҮРЭЭСИЙН ҮНИЙН ТУХАЙД? Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцож, мөн холбогдох зохих журмуудыг тусгаж шинэчилсэн

2 393

Увс нуурт 22 настай залуу живж нас баржээ

Долдугаар сарын 26-ны өдрийн 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Ингээд Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, өнөө өглөөний 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс цогцсыг нь олжээ

1 869

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийв. Тухайлбал, Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв

2 402

Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог

Эх орондоо ирээд удаагүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцов. Тэрбээр, NTV телевизэд өгсөн ярилцлагадаа, "Миний мөрөөдөл бол энэ сайхан үйлдвэр жинхэнэ ёсоор Монгол түмний үйлдвэр болоосой, Монгол Улсын иргэд хувь хүртэх боломж нээгдээсэй гэж боддог. Тэгвэл энэ үйлдвэрийн ирээдүй, хувь заяа илүү баталгаатай болно

2 933

Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол

Баяр наадмын дараах томоохон дуулиан шинээр Даян аварга цол хүртсэн түрүү бөх Б.Орхонбаярын гэргий нүүрсний компанийн захирал байсан тухай мэдээллээс үүдэн улс орныг хамарсан цахим хэлэлцүүлэг болон дэгдлээ. Үндэсний бөхийн орчин цагийн хамгийн тод од болох түүнийг нөмөрсөн энэ шуугиан цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна

2 386

Наршихаас сэргийлэх аргуудтай танилц

Долдугаар сарын 24-27-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар халуун байх тул иргэд наршихаас сэргийлэх нь чухал. Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг аж

2 202400256365b9db8d707224
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.