2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 913–936 харуулж байна

ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байна

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа билээ. Уг асуудлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал "Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг одоогоор тусгаарлан, өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг гарсан. Баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Одоогоор тус иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа. Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай байна

1 817

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй.

1 755

Н.БАЯРСАЙХАН: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа. -Монгол Улс COP17-ыг зохион байгуулж байгаа нь иргэний нийгмийн байгууллагуудад ямар боломжийг нээж байна вэ? -КОП17 бол зөвхөн олон улсын хурал биш, иргэний нийгмийн байгууллагуудын хувьд бодлого, шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо хүргэх ховор боломж. Иргэний нийгмийн байгууллагууд өөр өөр чиглэлээр ажилладаг ч нийтлэг зорилго нь хэнийг ч хөгжлийн үр шимээс орхигдуулахгүй, хүртээмжтэй, оролцоонд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжихэд оршдог

1 988

“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”

“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн” Нийгэм, Бусад 4 секундын өмнө2026-07-23 10:20:202026-07-23 10:20:24 Авто замын тухай хуульд автозамуудыг улсын чиглэлийн, олон улсын, орон нутгийн, нийслэлийн гэж ангилдаг. Улсын чиглэлийн автозам болон олон улсын чиглэлийн замыг Зам тээврийн яам хариуцан ажилладаг

1 612

ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн (ЭМДҮЗ) 2026 оны долдугаар тогтоолын дагуу амбулаторийн үзлэг, өдөр болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, мөн иргэдийн хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо. Энэхүү шинэчлэлтээр даатгуулагч иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах, эмчилгээний төрлүүдэд тодорхой зохицуулалт хийхэд чиглэсэн хэд хэдэн чухал өөрчлөлтүүд орсон байна. Шинэчилсэн тогтоолын дагуу хорт хавдрын туяа болон эмийн эмчилгээг иргэдэд төлбөргүй олгохоор тусгасан

1 683

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой

1 785

"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"

Улсын чанартай авто зам ашиглах төлбөр наймдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашинд 5,000 төгрөг, ачааны автомашинд 20,000 төгрөг болж нэмэгдэнэ. Ийнхүү нэмэгдүүлж буй нь зам арчлах, засварлах өртөг өсөж байгаатай холбоотой юм. Одоогийн байдлаар улсын төсвөөс олгож буй мөнгө улсын чанартай авто замын 10-12 хувийг л засах, арчлах хэмжээнд хүрнэ гэж Авто Замын Засвар Арчлалт(АЗЗА)-ын нэгтгэлийн захирал Д.Баярдорж хэллээ. Мөн тэрбээр "Шатах тослох материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар нэг ам метр зам засахад 115,000 төгрөгийн өртөгтэй байгаа

1 695

Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдаанаар: 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жил, “COP 17” хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн “Хотхоны бага сургууль” болгож 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна

1 520

ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ

Баяр наадмын өмнө махны үнэ, өргөн хэрэглээний зарим барааны үнэ өссөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Улаанбаатар хотод 2026 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх 14 хоногоос 0.5 хувиар тус тус өсжээ. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь иргэдийн амжиргаанд ихээхэн нөлөөлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй. Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат махны үнийг бууруулахаар тодорхой арга хэмжээ авч байгаа, наадмын дараанаас махны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт асуудал үүсэхгүй хэмээн индер дээрээс амлаж байв

3 275

Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ

Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормосолсны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна. Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12.409.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хяналтын шатны шүүх А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”-ыг жолоочид хориглосон хэм хэмжээг тогтоосон байдаг. Хэрэг гарах үед зорчигчид нийтийн тээврийн хэрэгслээс зогсоол дээр бууж, цөөн тооны зорчигч суусан тул жолооч хянах, зорчигчдод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байсан бөгөөд халтиргаатай (гадаа цас орсноос шалтгаалан автобус дотор шавартай, гулгаатай байсан) байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байсан. Гэтэл зорчигчийг суудал эзлээгүй, автобусны бариулыг барихаас өмнө хөдөлгөөнийг эхэлж, улмаар огцом тоормосолсноор зорчигч Ц арагш хөл алдан халтирч, унаж гэмтжээ. Зорчигч унасныг жолооч А автобусныхаа толинд харсан буюу түүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирол учирсан байж болзошгүйг мэдсэн атлаа үл тоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна. Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх, олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй ёсных бөгөөд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдод анхаарал хандуулах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжоор боломжит хэмжээнд хангаж ажиллах ёстой юм. Дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Дээрх хэргийн кейстэй холбогдуулан "Өмгөөллийн Итгэлт Заргач" ХХН-н өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлээс хууль зүйн хүрээнд тодруулга, мэдээлэл авлаа. Тэрээр “Дээрх төрлийн хэрэг, зөрчил их тохиолддог ч иргэд хууль болон замын хөдөлгөөний дүрэм журмын мэдлэг хомс байдгийн улмаас гомдол гаргаж зохих байгууллагад шалгуулалгүй хохирч үлдэх тохиолдолд элбэг байдаг

1 637

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

​​​​​​​ Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ба бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байгаа талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс мэдээллээ. Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байгаа аж. Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай

1 924

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутагт тогтмол хяналт, эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна. 2026 оны долдугаар сарын 1-20-ны өдрийн байдлаар хамгаалалтын бүс нутагт нийт 20,549 аялагч, жуулчид зорин ирсэн статистик мэдээ гарсан

1 937

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банк харилцагчдынхаа өдөр тутмын төлбөр тооцооны хэрэглээнд илүү хялбар, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхийг зорин олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал хэтэвчүүдийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулаад буй. Тэгвэл энэ удаа бид иргэд, харилцагчид төдийгүй манай улсад зорчин ирж буй гаднын жуулчдад төлбөр тооцоогоо хялбар, тав тухтай гүйцэтгэх боломжийг нэгээр нэмэгдүүлэн Samsung Pay үйлчилгээг Монгол Улсад арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүллээ. Samsung Electronics болон Голомт банкны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү Голомт банкны харилцагчид Samsung брэндийн ухаалаг гар утас болон Galaxy watch-аа ашиглан зайнаас унших NFC технологийн тусламжтайгаар өдөр тутмын төлбөр тооцоо, худалдан авалтаа аюулгүй бөгөөд хялбар гүйцэтгэх боломжтой болж байна

2 478

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ: “Энэ жил Үндэсний их баяр наадам, Түмэн адууны баярын зохион байгуулалтад нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулж, 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Аудитын байгууллага шалгалт хийнэ

1 85915235006a32326b09f072

Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно

Хөх хот, 7-р сарын 18 (Синьхуа) -- Хүмүүс "наадам"-ын тухай бодоход л цэнхэр тэнгэрийн дор олон морьд давхиж, хүчит бөхчүүд барилдаж, нум сум харвахаар бэлтгэж буй дүр зураг харагддаг. Үндэсний биет бус соёлын өвийг төлөөлөх төслүүдийн анхны багцын нэг болох энэхүү наадам нь тал нутгийн ард түмний бахархал, сэтгэлийг илэрхийлдэг. Энэ зун тал нутгийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод өвөрмөц, сэтгэл хөдөлгөм туршлагыг санал болгож байна. Энэ сарын 18-20-ны хооронд Өвөр монголын 36 дахь удаагийн Аялал жуулчлалын надам Шилийнгол аймгийн Шилийн хотод зохион байгуулагдлаа

2 290

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйгаа онцлон хэллээ. Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ. Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, ХангиМандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ

1 561

Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) тун удахгүй болох гэж байна. БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяатай ярилцлаа. -Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар ямар туршлага, санаачилгаа олон улсад танилцуулахаар төлөвлөж байна вэ? -КОП17-ыг Монгол Улс зохион байгуулж байгаа нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ хүлээн авч буй хэрэг биш

1 695

ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ

Энэ сарын 18-ны өглөө ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам Шилийнгол аймгийн Шилийн хотын наадам ардын заншлын цэцэрлэгт хүрээлэнд сүр жавхлантай нээгдэв. Нээлтийн ёслолын өмнө гол тайзан дээрх интерактив үйл ажиллагаанууд уур амьсгалыг бүрхэв. Гар утасны азтай сугалаагаар зочдод утсаа "сэгсрэх" замаар Шилийнгол хонь хожих боломжтой болсон бол том дэлгэц дээр зочдын инээмсэглэсэн царайны бодит цагийн зургийг харуулав. Талбай даяарх интерактив дуу чимээ нь уур амьсгалыг тасралтгүй оргилд хүргэв

2 362
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.