2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 218 мэдээ · 1057–1080 харуулж байна

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

Монгол Улсын хувьд алтны хангалттай нөөцтэй. Өдгөө дэлхийн зах зээл дээр адтны үнэ байнгын өсөлттэй байна. Гэтэл бид газрын хөрсөн доорх валютын нөөцөө ашиглаж чадалгүй эдийн засгаа улам хумиад байгаа юм. Харин өнгөрсөн баасан гаригт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэрээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан.

1 720

Хошууч Ш.Жамъяндорж: Залилагч нар албаны мэт харагддаг итгэл төрүүлэхүйц дугааруудаас залгадаг

Амралт зугаалгын улиралд залилах гэмт хэргүүд янз бүрийн хэлбэрээр ихэсдэг байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Жамъяндоржоос тодрууллаа. -Зуны улиралд залилах гэмт хэрэг ихэсдэг гэдэг

1 354

Хүрээ цам-Даншиг наадамд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Анар тэргүүтэй 256 бөхийн барилдаан эхэллээ

Нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам-даншиг наадам 2026" зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус наадамд зодоглохоор улс, аймаг, сумын цолтой хүчит 306 бөх бүртгүүлсэн бөгөөд 256 нь барилдаан эхэллээ. Даншиг наадмын түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардах юм. Даншиг наадамд зодоглох бөхчүүдийн нэрс: 1. у.ар Энхтөгсийн Оюунболд 2

1 779

ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ

Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-ны 10:00 цагт эхэллээ.

1 561

Хатааж хаяхаас хатаамал хийж боловсруулах нь цэцгийн хаягдлыг бууруулна

Зуны дэлгэр цаг ямагт баяр, наадмаар дүүрэн байдаг билээ. Хонхны баяр, төгсөлтийн ойн уулзалт гээд олон баяр давхацсан өдрүүдэд хайртай, дотнын хүндээ цэцэг өгч баярлуулах гэсэн хүмүүс цэцгийн дэлгүүрээр зочлох нь ихэсжээ

1 091

УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

АН-ын гишүүн, СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэцэцэг өчигдөр /06.26/ УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар өглөө. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллахдаа дүүргийн төсөв санхүүг хэрхэн зарцуулж байсан тухай баримтуудыг тус газарт хүргүүлж байгаа гэв. Тус дүүрэгтэй холбоотой тендерийн ажлуудыг өөрийн хамаарал бүхий газруудаараа хийлгэсэн гэдгийг онцоллоо

1 280

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон хурдан морь уядаг Монголын соёл урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах "Танил уяач" реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэхээр бэлтгэлээ базаагаад байгаа билээ. Тэгвэл энэ өдрийн тодотгол нь "Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгийг “Дэлхийн адууны өдөр”-т зориулан “MGL Media Group” санаачлан, “Хүлгийн төвөргөөн энтертайнмент”, “Морьтон Монгол Залуус” ТББ хамтран “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний Бэлтгэл зохион байгуулалтын Дэд ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр монголын хурдан морины өв соёл, уяачийн арга ухааныг орчин үеийн энтертайнмент хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой бүтээж байна. Монголын хурдан морины өв соёл, уяач хүний хөдөлмөр, хөдөө ахуй, малчны амьдрал, морь ба хүний холбоо, үндэсний бахархал зэрэг үнэт зүйлсийг олон нийтэд хүргэх болно. "Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг нь нийт найман дугаар цацагдах бөгөөд төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү, төслийн продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах, Найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан бол шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар ажиллажээ. Шоуны нууцаас цухас дурдвал, “Physical Asia”-гийн гадаад 7 оролцогч тус реалити шоунд уригдан оролцож буй гэнэ

950

БАЙР СУУРЬ: Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан гэх асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв

2026 оны Элсэлтийн шалгалт өчигдөр /2026.06.25/ түүх, англи хэлний шалгалтаар эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлал зэрэг шалгалтаар үргэлжилж байна. Элсэлтийн шалгалтын явц болон олон нийтийн дунд үүсээд буй шалгалтын материал задарсан гэх асуудлын талаар Боловсролын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа. Ингээд тэдний "БАЙР СУУРЬ"-ийг хүргэе. Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалт жил бүр зохион байгуулагддаг

1 167400256365b9db8d707224

Төрийн соёрхолт Д.Болд: Амласан ёсоороо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж бэлэглэх албан бичгээ өглөө

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд хувийн зардлаараа цэцэрлэг барьж, нийслэлд хүлээлгэн өгөхөөр болсноо цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ. Тэрбээр “Урлагийн салбарт “Камертон” хамтлагтайгаа 31 жил, харин өөрийн бие даасан соло уран бүтээлээ хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр хүндэтгэлийг тайзан дээрээс дуу хуураараа дамжуулан авдаг байсан бол энэ удаад бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан өөрийн зүгээс цэцэрлэг барьж, хотдоо бэлэглэхээр шийдлээ” гэсэн юм. Тэгвэл Д.Болд "Амласан ёсоороо Улаанбаатар нийслэл хотдоо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж, бэлэг болгох ажлаа албан бичгээр, ном журмынх нь дагуу Нийслэл Хотын Засаг даргын тамгын газарт өөрийн биеэр ирж бичиг хэрэгт нь хүлээлгэн өглөө

1 421

Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ

Төрийн банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилгын хүрээнд И-Билл үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд амжилттай нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. И-Билл нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликейшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь техник, технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэдэг. И-Билл үйлчилгээг ашигласнаар иргэд цахилгаан, дулаан, ус, контор, СӨХ, интернэт, кабелийн телевиз зэрэг тогтмол төлөгддөг хэрэглээний төлбөрүүдээ банкны салбар, нэгжид биечлэн очих шаардлагагүйгээр гар утсаараа шуурхай төлөх боломжтой. Өмнө нь И-Билл үйлчилгээг Токи, И-Монголиа, ХайПэй, АмарХоум зэрэг финтек платформууд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид өдөр тутмын төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин энэ удаад Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд И-Билл үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө өөрийн ашигладаг аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна

1 508

ТАНИЛЦ: Түүх, Англи хэлний хичээлийн шалгалтаар 800 оноо авсан шалгуулагч нар

Элсэлтийн Ерөнхий шалгалт өчигдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн билээ. Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээрх хоёр хичээлээр шалгуулж 800 оноо авсан сурагчдыг зарлалаа. Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч 2 шалгуулагч 800 оноо авсан байна. Октябрын Маргад "Амгалан" 40-р сургуулийн сурагч Эрдэнэсайханы Цэлмэг НЕБ-ын 24-р сургуулийн сурагч Англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн

1 318

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 102,975 шоо метр үнс зөөсөн байна

1 259

Зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ

Иргэд "102 Police" аппликейшн ашиглан зөрчил мэдээлж түүнээсээ урамшуулал авдаг болсон. Тухайлбал, замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж байгаа. Тэгвэл иргэн Г.Ринчин зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ. Энэ тухай тэрбээр "Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр

1 233

ЭЕШ: Түүхийн хичээлээр 2, Англи хэлний хичээлээр 36 шалгуулагч 800 оноо авчээ

Элсэлтийн Ерөнхий шалгалт өчигдөр Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн билээ. Тэгвэл элсэлтийн шалгалтын явцын талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрээр "Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1513 шалгуулагч шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэнээс 1320 нь ирж шалгалтад орсон

1 217

"ЭЕШ-ын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна"

Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэгчдийн мэдлэг, чадварыг үнэлэх Элсэлтийн шалгалт өчигдөр (2026.06.25) Монголын түүхийн хичээлээр эхэлсэн билээ. Энэ жилийн шалгалтыг улсын хэмжээнд нийт 55 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд 49,014 шалгуулагч бүртгүүлжээ. Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Бид жил бүр хамгийн цөөн тооны шалгуулагч бүртгүүлдэг учир шалгалтад дасгах, мэдээллийг хүртээмжтэй байлгах зорилгоор Монголын түүхийн хичээлээр шалгалтыг эхлүүлдэг

987

ТАНИЛЦ: НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ү.Ганболд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва захирамж гаргаж, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томилсон байна. Ү.Ганболд төрийн албанд 30 жил зүтгэсэн, мерит зарчмаар шатлан дэвшиж ажилласан туршлагатай албан хаагч аж. Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн иргэдэд ил тод байх, төрийн албан хаагчдыг давхардсан олон тайлангаас чөлөөлөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх, цахимжуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээжээ. Үнэнчийн Ганболд нь Улаанбаатар хотод төрсөн

1 420

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх саналаар дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Мөн Төрийн нууцын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжив. Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэх батлах хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн 46 хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан

1 527

Монгол эрчүүдийн 35-44 насныханы дунд амиа хорлолт хамгийн өндөр байна /бичлэг/

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаарх судалгааны дүгнэлтийг өнөөдөр ХЭҮК-оос танилцууллаа. Судлагааны дүнгээс хамгийн их анхаарал татсан нь монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа нь дэлхийн дундажаас өндөр үзүүлэлт байгаа аж. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: "Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. Монголын дөрвөн бүсийн эрчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэжээ. Харин 20 хувь нь огт эмчид хандаж байгаагүй гэсэн судалгааны үр дүн гарсан

1 179

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ. “И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм

1 713

АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлж буйгаа мэдэгдлээ

Өнөөдөр АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигч нараа ирэх долоо хоногоос эхэлж, бүртгэж авахаар эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Ардчилын намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг хариуцах Сонгуулийн стратегийн байгууллагыг байгууллаа. Намын дүрэмд сонгуулийн бэлтгэл ажлыг сонгуулиас хоёр жилийн өмнөөс эхлүүлж, зохион байгуулалтад орох тухай заасан байдаг. Үүний хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй Ардчилсан намын гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хүсэлтийг хүлээн авахаар боллоо. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн стратегийн байгууллагыг миний бие удирдан зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно

1 259
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.