2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 218 мэдээ · 1081–1104 харуулж байна

Ногоон автобусны хэргээс "хуурай" гарсан Ж.Сүхбаатар ҮХЦ-ийн гишүүн болох уу?!

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, одоогийн УИХ-ын тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.06.24/ хуралдаанаар хэлэлцэж, 85.7 хувийн саналаар дэмжив. Тэгвэл дээрх ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшээд буй Ж.Сүхбаатар нь олны "Ногоон автобус"-ны хэрэг хэмээн нэрийдсэн үйл явдалд орооцолдож байлаа. Тэрээр эл үйл явдлынхаа талаар өчигдөр дараах байр суурийг өглөө. Ж.Сүхбаатар: Би гурван шатны шүүхээр ороод гэмгүй буруугүйд тооцогдсон

1 030

Даншиг наадмын өдрүүдэд хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

1 145

Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна

"Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулан Манжуур-Хайлаар чиглэлийн аялалд хамрагдсан багш нар буцах үедээ өөрсдөөс нь шалтгаалахгүй асуудлаас үүдэн хоёр хоног саатжээ. Энэ талаар тус аялалд явсан багшийн эгч Э.Батхишигтэй ярилцлаа. -Аяллын компаниар зуучлуулсан хүмүүст ямар асуудал үүссэн талаар ярихгүй юу? -Манай дүү ажлынхантайгаа “Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулж, Манжуур-Хайлаар чиглэлд явсан

1 021

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Үндэсний их баяр наадам болох гээд хөл хөдөлгөөнтэй үед баахан олон хууль хэлэлцэхээр сунаж хуралдах гэж байна. Би Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал ярих гэж байна

1 746

Сэрэмжлүүлэг: Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ

Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ. Уг дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байжээ. Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт нутгаар орж буй хур тунадасны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байна

1 214400256365b9db8d707224

Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

1 042

ЭЕШ: Монголын түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ

Улс даяар өнөөдөр /2026.06.25/ Элсэлтийн ерөнхий шалгалт Монголын түүх хичээлээр 10:00 цагт эхэлнэ. ШАЛГАЛТЫН ХУВААРЬ: Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр авч байгаа бөгөөд энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тодруулбал: 6 сарын 25-нд Монголын түүх, Англи хэл 6 сарын 26-нд Хими, Газарзүй, Нийгэм судлал 6 сарын 27-нд Биологи, Математик 6 сарын 28-нд Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт явагдана. ШАЛГУУЛАГЧДЫН БҮРДҮҮЛЖ ИРЭХ МАТЕРИАЛ Шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай

1 133

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал Т.Буянбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та ҮБХИС-ийн захирлаар ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ер нь өмнө нь Зэвсэгт хүчний аль салбар нэгжид ажиллаж байв

2 870

"НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ"-ЭЭР ХОРИГДОЖ БАЙСАН А.ГАНХУЯГ СУЛЛАГДАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬСАН УУ

"Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг суллаж, хилийн хориг тавьсан гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад, А.Ганхуягт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан, хэрэг одоо шүүхэд байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааны талаар прокурорт шүүхээс мэдэгдээгүй прокурор оролцоогүй гэх тайлбар өглөө. Хэргийг эргэн сануулбал, автобусны парк шинэчлэлийн ажилд оролцохоор нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан

1 548

Малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэхийг дэмжлээ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.06.23)- хуралдаанаар малчдын хүүхдүүдийг найман насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав. Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өссөн бөгөөд нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байжээ. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна. Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ

1 242

ТАНИЛЦ: Нийслэлийн 481 тэрбумаар тодотгосон төсөв

НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаан өчигдөр болж, нийслэлийн төсвийн тодотголыг баталлаа. Энэхүү тодотгосон төсвийг танилцуулж байна. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ удаагийн төсвийн тодотгол өвөлжилтийн бэлтгэл ажил, төрийн хэмнэлтий тухай хууль, шатахууны үнэ өссөнтэй холбоотой ногоон байгууламж, нийтийн тээвэр, хот тохижилтын зардал нэмж буйгаа дуулгав

1 038

БАЙР СУУРЬ: Журам нь ч батлагдаагүй малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол явууллаа. Энэ хуулийг 2024 оны зургаадугаар сард буюу хоёр жилийн өмнө баталжээ

1 084

ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмаар нийт 10 хоног амрах эсэх" асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо

1 354

Б.Отгонзаяа: Орон сууцны хогийн бункер дэх ил галаас шалтгаалсан гал түймэр их гарч байна

Гал түймрийн дуудлага ихэссэнтэй холбоотойгоор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Отгонзаяатай ярилцлаа. -Сүүлийн үед орон сууцанд гарч буй гал түймэр асуудал дагуулж байна. Энэ нь юунаас үүдэлтэй байна вэ? -Сүүлийн үед орон сууц, өндөр барилгад гарсан гал түймрийн тоо өсөх хандлагатай байна

1 089

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буландаа зүрх судасны тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж буй "Буянт ээж" эмнэлгийн зүрхний эмч О.Одмаатай зүрхний эхо шинжилгээний ач холбогдол, сүүлийн үеийн өвчний тохиолдлуудын талаар ярилцлаа. -Хүмүүс ямар тохиолдолд зүрхний эход үзүүлэх шаардлагатай байдаг вэ. Энэхүү шинжилгээний давуу талыг та юу гэж тодорхойлох вэ? -Зүрхний эхо гэдэг нь дууны хэт авиаг ашиглаж зүрхний бүтэц, үйл ажиллагаа, цусны урсгал, булчингийн агшилт болон хавхлагуудыг үнэлдэг шинжилгээ юм

81817570066a33b6baa9dee4

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн OSCE-ийн хуралдаанд expert introducer-оор уригдлаа

Дэлхий нийтээр эдгээр өдрүүдэд “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх өдөр”-үүд тохиож байна. Монгол Улсын ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Австри улсын Вена хотноо зохион байгуулагдах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE)-ийн “Эрүү шүүлт, зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь: Хамтын ажиллагаа болон хэрэгжилтийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хуралдаанд Expert Introducer буюу сэдэв танилцуулагч шинжээчээр оролцохоор уригдлаа. Энэ нь зөвхөн олон улсын хуралд оролцож буй ээлжит төлөөлөл бус юм. Харин Монгол Улсын хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, хяналт-шинжилгээ, бодлогын арга барил олон улсын түвшинд үнэлэгдэж, бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой гэж үзэгдэж буйг илэрхийлж байна. Expert Introducer нь хэлэлцүүлгийн үндсэн агуулга, тулгамдсан асуудал, сорилт, шийдлийн чиглэлийг тодорхойлж, олон улсын бодлогын хэлэлцүүлгийн суурийг бүрдүүлдэг өндөр түвшний оролцогч юм

1 095

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Ус тогтсон шалбаагтай гудамж, эвдэрч хонхойсон зам. Түүний хажуугаар бөмбөг залан инээлдэн гүйх хүүхдүүд. Харин ойрхон хашааны буланд хэдэн идэр, ахимаг насны эрэгтэй архи хуваан ууж сууна. Энэ бол бидний өдөр бүр харж дассан хэр нь төдийлөн анзаардаггүй нийслэл Улаанбаатар хотын захын гэр хорооллын нэг өдрийн дүр зураг. Нэг айлын хашааны үүдэнд очин гэрийн эзэгтэйтэй ярилцав

1 015

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ. Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон

1 277

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

1 километр урт, 16,000 м² талбай бүхий шинэ үеийн худалдаа, үйлчилгээний төв Чингис хааны морьт хөшөөний бүсэд байгуулагдаж, эхний ээлжийн талбайн борлуулалт 7 дугаар сарын 1-нд эхэлнэ. Цонжин Кибер Сити Улаанбаатар хотоос зүүн тийш ойролцоогоор 54 км-т, Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолбороос ердөө 1 км зайд Монголын хамгийн урт худалдааны төв болох «Цонжин Зах» байгуулагдаж байна. Нэгээс илүү километр урт нэгдсэн барилгад 16,000 м² худалдаа, үйлчилгээний талбай багтсан энэхүү төсөл нь «Цонжин Кибер Сити» бие даасан хотын худалдааны цөм нь юм. Төслийг хэрэгжүүлэгч «Амжилт групп»-ийн зүгээс «Цонжин Зах»-ыг зөвхөн нэг дор бараа худалдаалах талбай биш, харин нийслэлийн төвлөрөл, түгжрэл, бохирдлоос ангид, төлөвлөлттэй шинэ хотын эдийн засгийн төв болгож хөгжүүлэхээр зорьж байна

985
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.