2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 218 мэдээ · 1105–1128 харуулж байна

IKON.mn сайтаас явуулсан санал асуулгад оролцогчдын 85.4 хувь нь наадмаар 10 хоног амрахыг дэмжжээ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Харин долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно. Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын хоногт шилжүүлэхийг дэмжих эсэх санал асуулгыг www.Ikon.mn сайт явуулсан юм. Таван өдрийн турш санал асуулгыг нээлттэй явуулахад 2,655 хүн оролцсоны 85.4 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн

9467802185652519accb4c45

... Яамны ... газрын дарга Б.Д-д 590 сая төгрөг, татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 06 дугаар сарын 15-наас 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,644 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,648 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 840 хэрэг шинээр нээж, 464 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Өмчлөх эрхийн эсрэг 134, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 14, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Авлигын эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал: Авлигын хэргүүдийн талаар: - Э.Т нь нийтийн албан тушаалтан буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ... төвийн даргаар ажиллаж байхдаа Н.О-ын хүүг ажилд томилуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Н.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Г.Н нь нийтийн албан тушаалтан буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн ..

1 120

Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа

Төрийн банк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа. Талууд энэхүү шинэчилсэн түншлэлийн хүрээнд судалгаа, инновац, гарааны бизнесийг бойжуулах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр далайцтай ажиллахаар тохиролцов. Өнгөрсөн хугацаанд тус хоёр байгууллага бизнес эрхлэгчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөрүүд, салбарын хөгжлийн чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулж, цахим сургалтын платформ хөгжүүлэх болон банкны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг суурь ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн юм

1 403

Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуврагууд оролцож байна

Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр бөө мөргөлийн ёслолоор эхлэж өнөөдөр төрийн тахилга хийж байна. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу улс 21 аймаг сумдаас шалгарсан 99 бөө Бурхан Халдун уулнаа хуран цугларч, уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөсөн юм. Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэх судалгаа бий бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүндтэй, шалгуур хангасан шилмэл 99 бөөг сонгосон аж. Харин өнөөдөр Тахилгын ёслолын эхэнд шашин номын зан үйлийг үйлдэн, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдсан байна

906

ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол төмс, луувангийн үнэ нэмэгджээ

Сүүлийн саруудад махны үнэ долоо хоног бүрт өсөж буй. Тэгвэл энэ сарын 15-ны байдлаар мөн л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тэгвэл хонины ястай махны үнэ 1,3 хувь бол үхрийн мах 0,2 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна гарчээ

1 804

Сэрэмжлүүлэг: Увс аймагт ХҮНИЙ БООМ өвчин бүртгэгдлээ

Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт, хүн, малын хамтын эмгэг болох боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж, голомтын бүсэд хариу арга хэмжээг шуурхай авч эхэллээ. Халдвар авсан иргэн одоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна

1 132

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд ИТХ-ын мандат дээр, 15 аймгийн 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарласан

850

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан

919

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон “Хүрээ цам – Даншиг наадам 2026” ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болох бөгөөд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлж буй. Мөн энэхүү арга хэмжээ болох үеэр Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. “Хүрээ цам – Даншиг наадам” нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм. Сануулахад, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан юм

1 012400256365b9db8d707224

Шаардлага хүргүүлэх тухай

Энэхүү мэргэжлийн үүргийг иргэний мэдэх эрхийн төлөө олон улсын хэм хэмжээ, гэрээ конвенци, дотоодын хууль тогтоомжоор хамгаалсан төдийгүй хэвлэл мэдээлэл, олон нийтийн шүүмжлэлд өртсөн баримт мэдээлэлд төрийн өндөр албан тушаалтан тайлбар өгөх үүргийг дэлхийн олон улс оронд ёс зүйн код, хууль дүрмээр зайлшгүй мөрдүүлдэг жишигтэй юм.

1 659

ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ

Баян-Өлгийд Консулын газар нээхийг иргэд эсэргүүцсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон. Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон

1 302

ЭЕШ: Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авчирна /бичлэг/

2026 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг зургаадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ талаар Боловсролын Яам болон Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээлэл өглөө. БҮТ-ийн захирал Э.Цэрэнцоодол: 2026 оны ЭШ-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлээд байна. 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй шалгуулагч байгаа. Хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн нь математик

932400256365b9db8d707224

ХАЛУУН УС: 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

Нийслэлийн дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ хүрээнд ирэх Лхагва гариг буюу зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоногийн хугацаанд хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ. Тодруулбал, "Говь" ХК, "Натур агро" ХХК, "Вокзал", 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчимд хийнэ

1 723

Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа. Энэ үеэр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг хэрхэн сонгох талаар мэдээлэл өгөв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа. Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна

5 647

Э.Бат-Амгалан: Орон сууцжуулалтын тухай хуульд урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулахаар тусгасан

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай ярилцлаа. -Манай улс анх удаа Орон сууцны төрөлжсөн банктай болохоор хуулийн төсөл боловсруулж, өргөн барилаа. Орон сууцжуулалтын болон бие даасан банкны тухай хоёр хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл, шаардлага нь юу байв гэдгээс ярилцлагаа эхлүүлье? -Миний хувьд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажилласнаас хойш санаачилсан, Засгийн газраар дэмжүүлсэн гол ажил бол дээрх хоёр хуулийн төсөл

1 12646107376a33b6968276f3

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. Хуралдаанаар Төрийн нууцтай холбоотой хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулав. Тухайлбал, Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг энэ долоо хоногийн хуралдаанаар явуулахаар болов. Улмаар нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөдөө аж ахуйн тухай хууль, Нисэхийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөн батлав Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ

1 166

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай. Энэхүү BRT системийг Ард Аюушийн өргөн чөлөө–Их тойруу–Намьянжүгийн гудамж–Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урттай, 19 буудал бүхий коридор дагуу төлөвлөж байна

1 144
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.