Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Эх сурвалж: MET Norway · 08:39-д шинэчилсэн
3 218 мэдээ · 1153–1176 харуулж байна
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦЕГ: Хаасан замыг бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлджээ. Долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг хуультай. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Өнгөрсөн жил яг үүнтэй адил долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байсан тул Засгийн газрын хуралдаанаар 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байлаа. Тэгвэл энэ жилийн тухайд долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэн амраавал долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас ажил эхлэх юм
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, "Нийслэлийн хяналт шалгалтын газар"-аас барилга хүлээж авах комисс ажиллалаа. “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технологиудаар хийссэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2026 оны 06-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцснийг дурдаад, дараах санал, дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдаж буй явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувьд хүрчээ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал 2026 оны 06 дугаар сарын 21 өдөр хуралдах гэж байна. Уг хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдээ сонгоно. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч З.Боргилмаа Э.Дагиймаа, Л.Нинжжамц нар нь 2026 оны 06 дугаар сарын 17 өдөр МСНЭ-ийн ажлын албанд өгчээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч З.Боргилмаа "БИ СЭТГҮҮЛЧ Сэтгүүлчийн өмнө хэний ч хаалга нээгддэг
Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан
Хамгийн олон хөтөлбөр, хамгийн урт тайз, шилдэг артистууд Энэ зуны хамгийн их хүлээлт үүсгээд буй хөгжмийн томоохон арга хэмжээ болох “Super Concert 2026” зургаадугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тоглолтын онцлог нь дэлхийн хэмжээний к-поп, хип хоп артистуудыг Монголын үзэгчдэд нэгэн тайзан дээр хүргэж буйгаараа онцлог. Энэ жилийн тоглолтын гол уран бүтээлчдээр дэлхийд танигдсан реппер, продюсер Jay Park, хүчирхэг төрх, өвөрмөц урсгалаараа алдартай Jessi, K-Pop-ийн шинэ үеийн хамгийн халуухан хамтлаг болох LNGSHOT нар оролцоно
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-28-ны өдрүүдийн хооронд болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ. ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Мөн тус тогтоолоор “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр болов Тэгвэл уг сонсголын үеэр "Туулын хурдны замын төслийн зөрчлүүдийн талаар хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" булангаараа онцолж байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: Засгийн газрын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол батлах тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийн баталгаажуулсан
Монголын нийгэмд Оюутолгой анхнаасаа л хамгийн их маргаан дагуулсан сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Тус уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай эсэх, байгалийн баялгийн үр өгөөжийг монголчууд бодитоор хүртэж байгаа эсэх, эсвэл ирээдүйд өр төлбөрийн дарамт үүсгэж байгаа эсэх талаарх мэтгэлцээн өнөөдөр ч үргэлжилсээр байна. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Г.Уянга, сэтгүүлч Б.Отгон, хуульч Г.Баасан тэргүүтэй иргэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж, тэмцэл эхлүүлээд байна
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 21 дэх удаагийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Голомт банк санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Энэ оны 5-р сарын 28-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд Азийн 28 улсын 248 шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдлөө
БНХАУ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн энэ луйврыг анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монголыг луйварчин, авлигачин сайд түшээдтэй гэж харж буй
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын үеэр ямар дүр зураг харагдаж байна вэ? -2024 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, мега төслүүдтэй холбоотой сонсголын хүрээнд танилцуулж байгаа материалуудыг харахад ерөнхийдөө нэг л дүр зураг ажиглагдаж байна. Тэр нь хяналтгүйгээр хулгай хийсэн байна гэсэн дүр зураг юм
УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэг жилийн өмнөхөн (2025.06.24) өргөн мэдүүлж байлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амардаг болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь долоо хоног бүрийн амралтын өдөртэй давхацсан бол шилжүүлэн амардаг болох агуулгатай байсан. 2025 оны долоодугаар сард уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн боловч баталж амжаагүй хаврын ээлжит чуулган завсарласан
Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ
Өчигдөр /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн
Зуд болоход нохой, зовлон болоход лам таргалдаг. Ийм ардын үг бий
Иргэд, жолооч нарыг авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг санал болголоо.
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Монголын залуучуудын эвсэл ТББ-ын "Нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн зардалд хийсэн дүн шинжилгээ"-г тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа танилцууллаа. Нийслэл 2024-2025 онд хэвлэл мэдээлэлтэй нийт 3 тэрбум төгрөгийн 306 гэрээ хийжээ. Үүнээс Нийслэлийн нийслэлийн Засаг даргын тамгын газар дангаараа 40 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнтэй гэрээнүүд хийжээ. Нийт 93 ХХК, 30 ТББ, 3 телевиз, 1 сонинтой гэрээ хийсэн байна. Түүнчлэн 8-15 сая хүртэл нийт гурван хувь хүнтэй гэрээ хийжээ. Нийт 324,980,000 төгрөгийн гэрээг дараах ТББ-уудтай хийжээ. Гэрээний үнийн дүнг дундажлаж харвал хамгийн их нь 5 сая төгрөгийн дүнтэй гэрээнүүд байгаа бол хамгийн өндөр нь 30 сая төгрөгийн гэрээ байна. Нийт төсвийг дангаар нь харвал 2024-2025 онд НЗДТГ дангаараа 306 гэрээ 1.4 тэрбум төгрөг
“Далайн хаадууд” клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын “Blue Mongolia Buir 2026” фестивалийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг "Монголд анх удаа болох задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 орны 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн. Одоогоор Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран зэрэг улсуудаас тамирчид ирэхээр төлөвлөж байна. Мөн Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарсан. Гурван өдрийн турш өрсөлдөх тэмцээнийхээ хөтөлбөр төлөвлөгөөг бид гаргаж байгаа
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан