2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 224 мэдээ · 1177–1200 харуулж байна

“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ

1 096

Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа

Өчигдөр /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн

1 009

Т.Амарзаяа: Нийслэлийн гэрээнүүд бол мөсөн уулын орой, цаана нь төрийн өмчит компаниудын хэвлэл мэдээллийн зардал ил тод биш байна

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Монголын залуучуудын эвсэл ТББ-ын "Нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн зардалд хийсэн дүн шинжилгээ"-г тус төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа танилцууллаа. Нийслэл 2024-2025 онд хэвлэл мэдээлэлтэй нийт 3 тэрбум төгрөгийн 306 гэрээ хийжээ. Үүнээс Нийслэлийн нийслэлийн Засаг даргын тамгын газар дангаараа 40 орчим хувийг эзлэхүйц өндөр дүнтэй гэрээнүүд хийжээ. Нийт 93 ХХК, 30 ТББ, 3 телевиз, 1 сонинтой гэрээ хийсэн байна. Түүнчлэн 8-15 сая хүртэл нийт гурван хувь хүнтэй гэрээ хийжээ. Нийт 324,980,000 төгрөгийн гэрээг дараах ТББ-уудтай хийжээ. Гэрээний үнийн дүнг дундажлаж харвал хамгийн их нь 5 сая төгрөгийн дүнтэй гэрээнүүд байгаа бол хамгийн өндөр нь 30 сая төгрөгийн гэрээ байна. Нийт төсвийг дангаар нь харвал 2024-2025 онд НЗДТГ дангаараа 306 гэрээ 1.4 тэрбум төгрөг

1 285

“Blue Mongolia Buir-2026” задгай усанд сэлэлтийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулна

“Далайн хаадууд” клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын “Blue Mongolia Buir 2026” фестивалийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг "Монголд анх удаа болох задгай усанд сэлэлтийн тэмцээнд 10 орны 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн. Одоогоор Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран зэрэг улсуудаас тамирчид ирэхээр төлөвлөж байна. Мөн Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарсан. Гурван өдрийн турш өрсөлдөх тэмцээнийхээ хөтөлбөр төлөвлөгөөг бид гаргаж байгаа

1 033

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна. Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс "Туулын хурдны зам", "Сэлбэ 20 минут" гэсэн хоёр сэдвийг сонгон авч, холбогдох төрийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтийг танилцуулахаар төлөвлөжээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн: 2025 оны тодотголоор төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Уг төсөлд 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа болгож олгосон

1 112

О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гаргаж буй шийдвэр, дүгнэлтүүдтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд байгаа. Энэ талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт иргэний зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтэлсэн гэх үндэслэлээр ХЭҮК тухайн зургийг “биометрик мэдээлэл” гэж үзэн хэвлэл мэдээллийн байгууллагад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан

1 189

КОП17: Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт хангайн бүсийн аймгуудад үргэлжилж байна

Архангай аймагт эхэлсэн уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Монголын “Байгалийн өв сан” болон Байгаль зэрлэг амьтдын хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран зохион байгууллаа.

735400256365b9db8d707224

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо

1 165

ТАНИЛЦ: Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Цогтын ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна. Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор. Тэрбээр УДШ-ийн шүүгчээр ажилласанаас хойш буюу 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ

1 292

ЦЕГ: Өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр иргэнээс “Дүүг минь өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд аваад явсан” гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу эрэн сурвалжлах болон шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, урьдчилсан байдлаар иргэн Ц-г өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан нөхцөлийг тогтоосон байна. Холбогдогч этгээдийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн

1 307

Цагдаагийн алба хаагч биш дохиур мод барьсан иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасчээ

Цахим орчинд “...Дохиураар хувийн машинаа өөрийгөө чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн нь энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрх хасах шийтгэл оногдуулсан

903

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ. Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан юм. Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй 249.6 сая ам.долларын зээл, манай улсын 13.1 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан цэвэрлэх байгууламж нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн, сайн хөршийн дэмжлэг, туслалцааны илэрхийлэл гэж талууд үзэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ. Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ. Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан

1 069400256365b9db8d707224

Салсан нөхөр нь автомашиндаа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээжээ

Цахим орчинд Өмнөговь аймгийн төрийн албан хаагч эхнэрээ ухаангүй болтол нь зодсон гэх тайлбар бүхий зураг тараад байсан билээ. Тэгвэл энэ талаар холбогдох албанаас дараах мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна

1 898

Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ

Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээМонгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа АжҮйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100 ААН”-ийн 2025 оны жагсаалтыголон нийтэд танилцууллаа.10 гаруй жилийн турш энэхүү нэр хүндтэй жагсаалтад тогтмол багтаж ирсэнТөрийн банк энэ удаад төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн 5 дугаартэрэмбэлэгдэж, үйл ажиллагааны тогтвортой өсөлт, амжилтаа дахин бататгав.Улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй 500 салбар нэгж, 4000 орчим ажилтнаараадамжуулан 2.7 сая харилцагчид санхүүгийн үйлчилгээ хүргэдэг Төрийн банк нь 2025 ондсанхүүгийн салбарын хурдацтай өөрчлөлт, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийншинэ шаардлагуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Банк харилцагч төвтэй үйлажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмыг тууштай баримталсны үр дүндүндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм.Тухайлбал, банкны нийт актив 6.7 их наяд төгрөг, зээлийн багц 4.2 их наяд төгрөг,татварын дараах цэвэр ашиг 96.4 тэрбум төгрөгт хүрч өссөн нь стратегийн зорилтуудбодитоор хэрэгжиж, салбартаа манлайлан ажиллаж буйн тод илэрхийлэл боллоо.Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгнэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан байна.Үүний зэрэгцээ Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд шинэ алхам хийж, 300 саяам.долларын бондыг амжилттай арилжсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын банкнысанхүүгийн тогтвортой байдал, сайн засаглал, ирээдүйн өсөлтийн боломжид итгэж буйгхаруулсан онцлох үйл явдал болов.Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлсэнажлууд нь мөн өндөр үнэлгээ авч, Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч банк”-ааршалгарсан юм

1 546

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. -УИХ-ын чуулганы хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийн төслийн гол зорилго, чиг хандлагыг Та хэрхэн харж байна вэ? -Энэ хуулийн төслийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих төрийн хяналтыг сайжруулах, хууль бус эргэлттэй илүү үр дүнтэй тэмцэх, хүүхэд залуусыг хамгаалах, донтох эмгэгтэй хүмүүст эмчилгээ, нөхөн сэргээх, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа

1 122

Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

-Та шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын өнөөгийн байдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яагаад? -Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан хяналттай, бие даасан байх ёстой

1 046

Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг анхааруулж байна

Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай. Иймд иргэд: Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна. Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна

999

Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад ХААИС-ийн аялал жуулчлалын багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Н.Сарангаравыг урьж, ярилцлаа. Уламжлалт хот айлын зарчмыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх нь үр дүнтэй ХААИС-ийн Аялал жуулчлалын тэнхимийн багш нар хамтран томоохон судалгаа хийлээ. Бид малчдын аж амьдралыг бүлэг хоршооны зохион байгуулалтад оруулж, аялал жуулчлалаас нэмэлт орлого олох сонирхол, зах зээлийн нөхцөл боломжийг эрэлхийлсэн юм

1 045

ВАШИНГТОНД COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

АНУ-ын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Монгол Улсын санаачлан хэрэгжүүлж буй Тал хээрийн төлөвлөгөө (STEPPE Action Agenda)-ний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

937

Маргаашаас Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт

Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо Нарангийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэхээр болжээ. Тус авто замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 13-ны 08:00 цагаас хааж, зургаадугаар сарын 15-ны өдөр 06:00 цагт нээнэ.

868

Сургуулийн хүүхдийн үдийн хоолны бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийг татан буулгахаар болжээ

Нийслэл хотод хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр “Хотхоны бага сургууль төсөл” хэрэгжүүлэх гэж буйг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай түүний хэлснээр төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно

1 219
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.