2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 224 мэдээ · 1201–1224 харуулж байна

Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ

Төрийн банк нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг бодлогын түвшинд дэмжих хүрээнд “Монголын финтек групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн “LEED Gold Pre-certification” гэрчилгээтэй “NEOCITY” хотхон төслийг "Ногоон орон сууцны зээл"-ээр санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү түншлэл нь ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй эх үүсвэр татах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчинд ээлтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. “Монголын финтек групп” ХК-ийн хэрэгжүүлж буй “NEOCITY” цогцолбор төсөл нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд 17.3 га газарт байрлах бөгөөд 2,400 айлын орон сууц, “Шинэ Монгол 3” сургууль, “Бяцхан Монгол” цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор болон гүйлт, дугуйн замыг иж бүрэн шийдсэн хотхон

1 638

500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр боллоо. Тухайн хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хүсэлт тавьсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал хураалтад 98 гишүүн оролцож, 52 нь дэмжсэнээр яаралтай горимоор хэлэлцэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Ерөнхий сайд Н.Учрал тус хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ "1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн

1 262

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

​​​​​​​ Цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа талаар мэдээллийг Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ноос тодрууллаа. Ингэхэд албаны эх сурвалж "Цахилгаан болон дулааны үнийг хэрэглэгчдэд ачаалал хамгийн багатай байхаар тооцож үе шаттайгаар нэмэхээр болсон. Энэ удаад таван хувиар нэмэх шийдвэр гарч байна" гэв. Зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тарифаар төлбөр тооцогдох юм байна. Нэмж дурдахад иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах, хэмнэх боломжтой байдаг бол дулааны эрчим хүч нь орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцогддог

1 1467802185652519accb4c45

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга сэтгүүлчдийн асуултад хариулав. Тодруулбал тэрээр:"Монголчууд бүгдээрээ баяр наадам, Цагаан сараар бөхөө л хардаг. Гэтэл улс төр нь хүртэл байнга хэрүүлтэй, бөхийн асуудал ч мөн адил маргаан дагуулсан хэвээр байна

2 432

Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ

1 377

Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ

Архангай аймгийн Цахир сумын нутагт байрших Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ. Хоёр шүтээнийг зорин ирэх сүсэгтэн олон, жуулчдын аюулгүй байдлыг хангах, байгаль дэлхийгээ хайрлах, хоёр шүтээний онгон дагшин байдлыг хадгалан үлдэхэд нутгийн иргэд бидний оролцоо маш чухал

1 570

Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн

"Зууны мэдээ" сонин энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буландаа “Буянт ээж” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, эмч Б.Наранцэцэгтэй зүрхний архаг дутагдал болон хэм алдагдлын талаар ярилцлаа ​​​​​​​ -Монголчуудын дунд зүрхний өвчлөл нэмэгдэж, нас баралтын шалтгааны дийлэнх хувийг эзэлж байна. Танай “Буянт ээж” эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд ямар өвчлөл илүү их ажиглагдаж байна вэ? -Манай эмнэлгээр үйлчлүүлж буй 100 хүн тутмын 70 хувь нь “зүрхний архаг дутагдал” гэсэн оноштой байна

1 319

“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ

​​​​​​​ Анх 2016 онд байгуулагдсан “Эрдэнэс Метан” ХХК нь улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргалгүйгээр, геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчид даатгах ухаалаг шийдлийг олсон юм. Тэд 2019 онд Австралийн “Жейд Метан” ХХК-тай хамтран “Метан Газ Ресурс” хамтарсан компанийг байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 60 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, 31 цооногийн өрөмдлөг, хайгуулын ажлыг цогцоор нь гүйцэтгээд байна. 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой XXXIII” талбайн нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог Монгол Улсын түүхэнд анх удаа улсын бүртгэлд хүлээн авахаар шийдвэрлэлээ

1 804

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн

1 205

Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан

​​​​​​​ Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдаж, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан. Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын арслан Р.Пүрэвагвын хувьд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар орж байсан. Ингэхдээ зургаан удаагийн ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл дээр уучлалт гуйж байсан

1 295

Ши Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ түлхэц өглөө

БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д хийсэн хоёр өдрийн төрийн айлчлалаа 2026 оны 6-р сарын 9-ний өдөр амжилттай өндөрлүүллээ. Энэхүү айлчлал нь Ши Жиньпиний энэ оны анхны гадаад айлчлал төдийгүй сүүлийн долоон жилийн хугацаанд БНАСАУ-д хийсэн анхны төрийн айлчлал болсон юм. Айлчлалын үеэр Ши Жиньпин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын харилцааг шинэ эрин үед улам бэхжүүлэх, стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал зөвшилцөлд хүрсэн байна. Талууд өндөр түвшний харилцааг тогтмолжуулах, стратегийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Ши Жиньпин уулзалтын үеэр БНХАУ БНАСАУ-тай уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлж эрхэмлэн хөгжүүлэх байр сууриа өөрчлөхгүй гэдгийг онцолсон байна

2 025

Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтай

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах тухай олон жил ярьж ирсэн. Гэвч эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нэг асуудал болох гадаадын банкны салбар байгуулах асуудал өнөөдрийг хүртэл бодит ахиц багатай хэвээр байна

1 772

Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа

“Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр сарын хугацаанд ажиллаж байгаа ч төрийн шийдвэр гаргах, хууль батлах, боловсруулах шатанд 10 гаруй жил ажиллахдаа хүсэж мөрөөдөж, бодож төлөвлөж байсан онцлох ажлын маань тэргүүн эгнээнд байсан шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Энэ бол 2020 оноос хойш миний ажилласан, өргөн хүрээний судалгаатай хуулийн төсөл юм. Олон жил ажилласан нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бүрдүүлнэ

1 727

МУГЖ Лосолын Болдбаатар Төв Цэнгэлдэхэд тоглох гэж байгаа юу?

МУГЖ Лосолын Болдбаатарын тоглолт Төв Цэнгэлдэхэд болоосой, GENZ үеийнхэн Лосолын Болдбаатарын тоглолтыг хүлээж байна гэх мэт мэдээлэл нийгмийн сүлжээнд их гардаг. Тэгвэл МУГЖ Лосолын Болдбаатар өнөөдөр өөрийн цахим хаягтаа Төв Цэнгэлдэх авахуулсан селфигээ: "Түр саатаад гарлаа

2 048

Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ

“Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт “Хууль засаглах биш, хэдхэн хүний үг хууль болсон хаанчлал тогтчихлоо” гэж орон нутгийн иргэд халаглан ярьцгааж байна. Тэнд эрх мэдэл, албан тушаал хэрхэн ноёлж, хувийн хэвшлийг хааж боодог тухай мэдээлэл бидэнд орон нутгаас олонтаа ирж байв

2 106

Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төсөл нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчныг тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм. Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага /Mitigation Action Facility/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран санхүүжүүлж байна

1 020

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

​​​​​​​ “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг "миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан" гэх гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т энэ оны хоёрдугаар сард гаргажээ. ХЭҮК тус гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлж, улмаар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар гаргасан гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа. ХЭҮК-ын Тамгын газрын дарга Т.Ихтамир "Олон нийтийн цахим сүлжээгээр энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь иргэн Ганхуягийн зураг хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг зөв.мн сайт дээр нийтэлсэн гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн

1 157

Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрт Ардын жүжигчин цол олгох цаг нь болжээ

​​​​​​​ Монголын орчин үеийн поп урлагийн хөгжлийн сүүлийн гуч гаруй жилийн түүх Т.Ариунаа, Б.Сарантуяа гэсэн хоёр дуучинтай зайлшгүй холбогддог. Тэдний уран бүтээл зөвхөн тухайн цаг үеийнхээ хөгжмийн өнгө төрхийг тодорхойлоод зогсохгүй, Монголын орчин үеийн дуу урлагийн хөгжлийн чиг хандлагыг бий болгож, олон мянган үзэгч, сонсогчийн оюун санаанд гүн ул мөрөө үлдээсэн юм

1 965

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралд хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Хуралдаанаас тоймлон хүргэе. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: -Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталдаг бол цаашид ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал баталдаг эрх зүйн үндэс бүрдэнэ

1 556
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.