2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1273–1296 харуулж байна

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн даатгалын сан өргүй болсон. Өнгөрсөн оны эцэст 198 тэрбумын өртэй байсан

Улсын эмнэлгүүд Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас санхүүжилт авч байгаа учраас иргэдээс нэмэлт төлбөр авах ёсгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээллээ. Тэрбээр энэ талаар “Миний хувьд энэ асуудалтай холбоотой бүх шийдвэрийг гаргасан. Өчигдөр надад иргэдээс гомдол ирсний дагуу нийслэлийн бүх эмнэлгийн удирдлагуудтай уулзсан

1 796

Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд тавдугаар сарын 31-нд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, тус сумын 5-р багт хүүхэд тогонд цохиулж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явуулахад "2 настай эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан утаснаас барьж тогонд цохиулан нас барсан" болох нь тогтоогдсон байна. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд иргэд, тэр дундаа хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж, арилгах ажлыг аймаг даяар эхлүүллээ хэмээн Засаг дарга нь зургаа нийтлэв

1 388

Б.Эрдэнэсүхийн хэрэгт "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" заалт нэмэгджээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Улмаар дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд 15.30 цагаас товлогджээ

1 800

Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк шинэ үеийн бүтээлч, манлайлагч залууст зориулсан Si картыг кредит болон дебит гэсэн 2 төрлийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэдэг. Харин Si кредит карт нь харилцагчдын санхүүгийн гэнэтийн хэрэгцээ шаардлагыг хялбар шийдвэрлэхэд зориулсан зээлийн эрхтэй карт юм

1 989

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн томилогдож ажлаа хүлээн авлаа

"Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүн томилогдлоо. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авчээ. “Эрдэнэс Монгол” ХХК-иас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан. Тус сонгон шалгаруулалтын үр дүн үндэслэн оролцогчдоос Б.Тэлмүүн хамгийн өндөр үнэлгээ авсан байна

1 768

Энэ сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын III улирлын хичээл үргэлжилж байна. Боловсролын сайдын баталсан 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцээр III улирлын хичээл есөн долоо хоног үргэлжилнэ. Энэ хичээлийн жилд: 1-5-р анги 34 долоо хоног 6-9-р анги 35 долоо хоног 10-12-р анги 36 долоо хоног хичээллэж, бүгд 6-р сарын 15-наас зуны амралт эхэлнэ

1 444

"Наадмаар 10 хоног амардаг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авлаа. Төгсгөлд нь хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй

1 467

Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар: Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна

1 744

Мянган хүүхдийн зуслан ашиглалтад оруулна хэмээн хотын дарга "том" амлав

Хоёр жилийн дараа нийслэлийн хүүхдүүдийг амраах зуслантай болгоно хэмээн хотын дарга Б.Пүрэвдагва "том" амлалтыг өчигдөр өгөв. Тэрбээр “Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1,000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ жил эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна” гэв. Ташрамд, энэ онд Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

1 339

Монголчууд бидний бүх зүйл худал хуурмаг руу явж байна

Ерэн оны үед Их сургуульд нэр төртэй багшилж, басчиг дэвшилтэт үзэлтэн байж, сургууль дээр нь болж байгаа Ардчилсан үзэлтэй залуу багш нар, оюутнуудыг ил далдаар дэмжиж, тэр байтугай өрөө тасалгаа хүртэл гаргаж өгч байсан Р.Нямдорж гуай нэгэнтээ ярихдаа “Саяхан би телевизийн ярилцлага үзэж суулаа. Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцсон, нэртэй төртэй хүний хүүхэд, АН-аас төрд өндөр алба хашиж явсан эмэгтэй ерэн оны ардчиллын түүхийг худлаа ярихыг сонслоо. Зарим зүйлийнх нь гэрч нь би юм

1 639

Танилц: 7,8-р сард цаг агаар ямар байх вэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна. Харин төвийн аймгуудын нутгаар 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна

1 664

ТАМХИНЫ ҮНЭ ХЭТ ӨНДӨР БАЙВАЛ ИРГЭД АЛЬ БОЛОХ ТАТВАРААС ЗАЙЛХИЙНЭ

Олон улсын мэргэжилтнүүдийн анхааруулга Монгол Улсын Их Хурлаас Тамхины онцгой албан татварыг 2026 оноос жил бүр 100 хувь огцом нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам” Олон улсын татварын форумд Монгол Улсын Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна. https://youtu.be/hQNewyLUa38?si=3jIZOE796uEyuxa8 Уг форумын үеээр олон улсын мэрэгжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ: “Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр

1 626

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 19, сангийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд сугалаа зохион байгуулж байсан 11 нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Шалгалтын явцад сугалааны хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, урьдаас төлөвлөсөн хүнийг сугалааны азтанаар шалгаруулж, зохиомол нөхцөл байдлыг бий болгон иргэдийг хохироож, фейсбүүк орчинд 2 төрлийн пэйж хуудас ажиллуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Манай улсад сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая иргэн хонжворт сугалаанд оролцсон байна

1 316

Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаахаар болжээ

1 259

Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг

Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн. Тэр цагаас хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор 23 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ

1 702

Өнөөдөр хаагдсан зам

“Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

1 704

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ

Эрүүл мэндийн сайдын “хувийн” сангийн төсвийг нэмэгдэхүүлэхийн тулд тамхины онцгой татварыг 2 дахин өсгөж тамхины үнийг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол ч байна. УИХ-ын ажлын хэсэг Тамхины онцгой албан татварыг жил бүр хоёр дахин өсгөж таван жилийн дараа өнөөдрийн 5,000 төгрөгний үнэтэй хайрцаг тамхи 50,000 төгрөгт хүргэх санал боловсруулсан. Мөн гоёмсог нэртэй, иргэд төдийлэн сайн мэддэггүй Эрүүл мэндийг дэмжих санд онцгой албан татвараас орох 2 хувийг 50 хувь болгох санал гаргажээ. Саяхан News mn site-д нийтлэгдсэн Эрүүл мэндийн сайдын “хувийн” сан эрэн сурвалжлах нийтлэлд “ Амьдрал дээр, бодит хөрсөн дээр энэ уриа хэрэгжиж байгаад хэн ч хяналт тавьдаггүй, хэдэн төгрөгийг ямар зүйлд зарцуулсан нь ч тодорхойгүй байсаар байна

1 497

ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд тавдугаар сарын 19-ны өдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж буй. Энэхүү худалдаа нь махны үнийг буулгах зорилготой

2 378

А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй

Онцгой байдлын Ерөнхий газраас Төв аймгийн Заамар сумын нутагт өрмийн хуучин цооног руу унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө. Хурандаа А.Дашням “Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар баг Ар Наймган гэдэг газарт гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэдэг дуудлага Төв аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Ингээд Төв аймгийн Онцгой байдлын газраас аврах баг гарсан

1 662

30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан

Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр /05.27/ 30 метр цооногийн нүхэнд хүүхэд унасан дуудлаг онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг явуулж байна. Хүүхэд унаснаас хойш таван эксковатор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй аж

1 359
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.