2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1297–1320 харуулж байна

Монгол үндэстнээ авран хамгаалъя

Саяхан би фасебүүк дээр ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар хэмээх хүний санаачилсан “Монгол үндэстний карта” хэмээх хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг авч байна гэсэн мэдээлэл үзээд энэ төслийг дэмжихээр Багануураас гарч нийслэл Улаанбаатар хотод ирлээ. Зам зуураа “жирийн нэгэн монгол сэхээтэн би ер нь монгол туургатнаа дэмжих талаар юү хийсэн билээ” хэмээн бодов. Олон жилийн өмнө би Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуульд оюутан байхдаа тэнд анх халимаг монгол цэрэгтэй таарч танилцаж байлаа

1 670

30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв

30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна. Өчигдөр 12:00 цагийн орчимд 30 метрийн гүнтэй өрмийн цооногт 3 настай хүүхэд унасан харамсалтай хэрэг гарлаа. Хүүхэд унаснаас хойш үдээс хойш аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор 5 эксковатор, 50 гаруй хүн газар дээр нь ажиллаж байгаа юм байна

1 261

"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтдээ 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэх шийдвэр гаргажээ. "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай: “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хөрөнгийн удирдлага, гадаад, дотоодоос хөрөнгө татаж ажиллах чиглэлд үйл ажиллагаа бүрэн чиглүүлж ажиллах шийдвэр гаргалаа

1 291

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА

Бурхан багшийн Их Дүйчин өдөр 2026 оны 5 дугаар сарын 31-нд буюу энэ долоо хоногийн Ням гаригт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилсан

2 045

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорины давхар усанд автаж байсан

1 341

Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ

Цахим орчинд энэ оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт тодорхой чиглэлд явж байсан нийтийн тээврийн автобусанд бусдын биед халдаж зодож байгаа бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бүртгэлд авч шалган, бусдын биед халдсан этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоосон

1 341

Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна

УСУГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Одхүүтэй УСУГ-ын үйл ажиллагаа, төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн талаар ярилцлаа. -Нийслэл хотын иргэдийн усны хэрэглээ ямар байна вэ. Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэмэгдсэн үү? -Улаанбаатар хотын цэвэр усны хоногийн хэрэглээ 185-190 мянган м.куб байна

2 180

37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагва 37 дахь Хотын даргаар томилогдож байна. Б.Пүрэвдагва: Хот бол хүн юм Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва олонхын санал авсныхаа дараа нийслэлчүүдээ хандаж үг хэлэв. Тэрээр "Би 1990 оны цагаан морин жилд төрсөн, ардчилал, чөлөөт зах зээл, эрх чөлөөний шинэ цаг үед өсөж өндийсөн залуусын нэг

2 325

Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна

Энхтайвны өргөн чөлөө буюу Хархорин захыг Яармагтай холбох дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ. Тодруулбал төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байгаа аж. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэнэ. Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй байна

1 301

З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг Зам тээврийн хөгжлийн яамны сайд асан Б.Энх-Амгалангийн хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын шүүхээс хоёр жилийн ялаар яллаж шийтгэсэн. Тэгвэл хатгагч гэж хэн бэ. Яавал хатгагч болдог талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга, хуульч Г.Эрдэнэбат “Өдрийн сонин”-ы 2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн дугаарт тайлбарлаж ярьжээ

1 430

"Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох эрхийг нээнэ"

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа нар хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2026.05.26/ Тусгаар тогтнолын ордонд болсон ахмадуудын уулзалтад оролцохдоо танилцуулсан байна. Энэ нь Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор зохион байгуулдаг уулзалтын 29 дэх нь аж. Эхлээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төсөл санаачлах ажлын хэсгийн хүрээнд хийсэн зүйлээ товч танилцуулав. Ахмадуудын талаар хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ сайжирсан ч гэлээ ахмадын сан байгуулах, гэрээр асрах, сувилах үйлчилгээ үзүүлэх, соёл спортын үйлчилгээ, боловсрол олгох үйлчилгээ, тэтгэврийн зөрүүг арилгах, зээл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох зэрэг асуудал хангалтгүй байгаа талаар ажлын хэсэг үзэж хуулийн хэрэгжилтийг нарийвчлан дүгнэхээр болжээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь товчхон агуулгатай бөгөөд одоогийн хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна

1 487

“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа Монгол Улсын газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал суманд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэднийг зах зээлийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө. Төрийн банкны Зээлийн газар, Бизнес инкубатор төв болон Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтран Сэлэнгэ аймгийн Мандал суманд 5 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд “Зах зээлд чиглэсэн ХАА бизнес: Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” сэдэвт сургалт, чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа

1 685

Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг зургаадугаар сарын 1-нээс эхлэн өвлөгчид шилжүүлнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу нас барсан иргэний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхлэхээр болжээ. Уг шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэн хамаарах юм

1 240

БАЙР СУУРЬ: МАН & АН-ын дарга нар юу өгүүлэв

Өчигдөр МАН болон АН-ын бүлэг хуралдлаа. Намууд бүлгийн хурлаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлэв. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа

1 608

САНГИЙН БОЙПОРЫГ ТАМХИНЫ ИШЭЭР ДҮҮРГЭХ ҮҮ?!

-Буддын шашныг нээлттэй, идэвхтэй болгоё- “Өнөөдөр” сонины 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №273 (1705) дугаарт “Хөгжлийн төлөө тэрслүү үг” буланд хэвлэгдсэн сэтгүүлч, нийтлэлч З.Боргилмаагийн “Сангийн бойпорыг тамхины ишээр дүүргэх үү?!” нийтлэлийг уншигчдад хүргэж байна. Хорь гаруй жилийн өмнө хөндсөн энэ сэдэв өнөөдөр хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг эргэцүүлэн бодох сэжмийг Танд өгнө гэдэгт итгэлтэй байна. Харьшгүй хүчит Баянмөнх, Бат-Эрдэнэ, Балжинням аваргатай, бас Балжинням, Дашням давхацдаг сайн өдөртэй, уртын дуу, хөөмийн эгшигтэй, Буддын шашинтай дэлхийд цорын ганц Монгол гүрний иргэн би. Энэ нь ердөө нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч гадаадад төлөх өр нь мөн л нэг тэрбум ам.доллартай тэнцэх Монгол Улсын иргэн гэж хэлснээс хавьгүй бахархалтай сайхан санагддаг. Гэвч би буддын шашныг шүтмээргүй байна

1 333

Ирэх Даваа гарагт бүх нийтээр амарна

Тус хуулинд “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ хэмээн заасан байдаг.

1 093

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан юм. Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааны үеэр заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ. Түүнийг энэ сарын 26-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд батламжилснаар дараагийн Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна. Хуулийн гол заалтууд нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл. 26.1 дэх хэсэг. Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ

1 457
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.