2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1321–1344 харуулж байна

Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ

ХХЕГ-аас байлдагчийг жагсаалын үеэр ухаан алдаж унаж, өөрөө гэмтсэн гэж мэдэгдээд буй. Гэвч есхөн хоногийн өмнө эрүүл саруул гээд цэргийн албанд албан ёсоор татагдсан 19 настай хүүгийн эрүү, шанааны ясыг салааны орлогч дарга, ахлагч Б.Тэмүүжин гэгч хугартал зодож, гэмтээсэн гэдгийг алба хаагчид мэдээлж байна. Зодуулж, хүнд бэртсэн байлдагчийн биеийн байдал одоо маш хүнд, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байна

1 477

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фейсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа. Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны 07 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

1 384

ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн

Аймгийн начин М.Намхайринчэн дэлхийн топ 8 сургууль болох Мельбурны их сургуулийг байгаль орчны эрх зүйн чиглэлээр төгссөн байна. Ингэснээрээ тэрбээр тав дахь боловсролын зэргээ авч буй гэнэ. Энэ талаараа тэрбээр, "Дэлхийн топ 8-д багтах Австрали Улсын Мельбурны их сургуульд Байгаль орчны эрх зүйн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, онц дүнтэйгээр төгслөө

4 437

ТАНИЛЦ: Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томилогдож, тамгаа авсан Х.Батжаргал

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томиллоо. БОЛОВСРОЛ: МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн. Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. АЖЛЫН ТУРШЛАГА: 2002-2006 онд Үнэт цаасны хороо одоогийн Санхүүгийн зохицуулах хороонд Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн, 2012-2014 “Ивенто” ХХК-ний гүйцэтгэх захирал, 2014-2016 БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, 2020-2022 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга, 2022-2023 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2024-2026 онд БШУЯ, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан туршлагатай

1 263

"Хүүхдүүддээ мөнгө хадгалах нь зөв, гэхдээ нөгөө талдаа ирээдүйн өв сангийн хүүгийн орлогоос нь одоо үедээ хөрөнгө оруулалт хийе"

2026-05-25 16:08:222026-05-25 16:09:14 Ирээдүйн өв сангийн хүүгийн орлогыг хүүхдийн хөгжилд зориулна хэмээн хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2026.05.25/ хуралдаанаараа ийнхүү шийджээ. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг хангах тал дээр энэ хуулийн төсөл томоохон үр дүн авчирна гэж харж байна

1 305

ИТАЛИ ДИЗАЙНЫ ТӨГС ШИЙДЭЛ: “ИХ ХҮРЭЭ” РЕЗИДЕНС БОРЛУУЛАЛТАА НЭЭЖ, ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг илэрхийлэх “Их хүрээ” резиденс төсөл 2027 оны VI улиралд ашиглалтад орно. Бага тойргийн шинэ төрхийг илтгэнэ Сүхбаатар талбайгаас 588 м-ийн зайд орших “Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар худалдаа үйлчилгээ, орон сууц бүхий цогцолбор төсөл юм. Төслийн 1-3 давхарт нийт оршин суугчид болон үйлчлүүлэгч, аялагчдад зориулсан өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн худалдаа үйлчилгээ байршина

1 461

Ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ. Өсвөр үеийнхэн, хүүхэд залуусын дунд үе тэнгийн дарамт, дээрэлхэл, хүчирхийлэл нэмэгдэж буй нь зөвхөн нэг сургууль, нэг гэр бүлийн асуудал бус, нийгмээрээ анхаарал хандуулах асуудал

1 377

Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 7-нд өргөн барьсан юм. Хуулийн төслүүдтэй холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулав. “НӨАТ-ыг таван хувь болгож бууруулбал төсвийн тогтвортой орлогогүй болно” УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Татварын хуулийн өөрчлөлттэй хамт өргөн баригдаж буй НӨАТ-ын тухай хууль дээр тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна. Нэг талаас, Монгол Улс хөдөө аж ахуйн орон

1 355

ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах шаардлагатай санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн юм. Төхөөрөмжийн тухай Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2 сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Төхөөрөмжийг ашигласнаар сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халж, жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой. Галлагаа эхлэхтэй зэрэгцэн ЧД-ийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг өрхүүдэд төхөөрөмжүүдийг суурилуулж, айл өрхүүд одоогоор 7 сарын хугацаанд ашиглаад байна

1 305

Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглоно

Ирэх долоо хоногийн Даваа гарагт(2026.06.01) Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтээрээ амарна. Эх сурвалжийн мэдээлснээр нийслэл хотод Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглох юм байна. Тодруулбал гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 1-ний 00:00 цагаас 24:00 цагийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглох Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/571 дүгээр захирамж гарчээ

1 156

АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?

Б.ГАРЬД Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг боллоо. Улс төрийн намууд лидергүй учир улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал тасрахгүй, үүнийг улс төрийн намууд хазаарлаж дөнгөхгүй, эсрэгээрээ нөлөөнд нь автах болжээ

1 415

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг

Энэ сарын 11-нд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа "Миний охины амь регистрийн дугаараас тийм хямдхан байсан гэж үү. 16-хан настай охины минь амийг хөнөөж байх үед Алуурчин нийт 14 минутын видео бичлэг хийж байсан Тэр бичлэг дээр хамжигчид нь өөрсдийн овог нэр, регистрийн дугаараа хэлж байна

1 788

Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

Хотын даргын орлогч асан Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

1 802

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил тус үзэсгэлэнг Эрчим хүчний яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Бид байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн онуудад амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8.0 сая иргэдэд ногоон зээлийн мэдээллийг хүргэсэн байна. 2026 онд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ жилийн үзэсгэлэнд байгальд ээлтэй халаалт, агааржуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаус хотхон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэд, харилцагчид Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон ногоон зээлийг газар дээр нь судлуулан шийдвэрлүүлэх боломжтой. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг салбар хэлэлцүүлгээр мэргэжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвээр хэлэлцэнэ

1 768

Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал цагдан хорих 461 ангид саатуулагдаад буй. Энэ хүрээнд ар гэрийнхний зүгээс түүнийг гадуур шалгуулах хүсэлт гаргасан талаар өмнө бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр /2026.05.22/ түүний шүүх хурал болж гарсан шийдвэрийг өмнөөлөгч Д.Гансүх танилцууллаа. Тэрбээр "Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр (2026.05.22) боллоо

1 675

З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа. -НЗДТГ-ын хэвлэлийн ажилтныг гэрийнх нь гаднаас баривчилсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байгаа

1 656

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК дахь иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцаа болон ногдол ашгийн өвлөгдөх эрхийг нээлээ. Уг шийдвэрийн дагуу компанийн 110.9 ширхэг хувьцаа өвлөгдөж, түүнд ногдох нийт 73 тэрбум төгрөг буюу нэг өвлөгчид дунджаар 552.2 мянган төгрөгийн ногдол ашиг олгогдоно. Энэхүү ажил зургадугаар сарын 1-ий өдрөөс хэрэгжих аж. Иргэдийн хувьд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр 1072 хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулах боломжтой

1 525

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа

Өнөөдөр буюу 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа. 2026 оны 05-р сарын 22-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

1 175

БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр энэ хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Өнөөдөр УИХ-аар энэ төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ

1 648

Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны Бямба гарагт болох билээ. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Тээврийн Цагдаагийн Хэлтсээс мэдээлэл өглөө. Зарим замын хөдөлгөөнийг хязгаарладаг билээ. Тухайлбал, өглөөний 06:00 цагаас марафон болох замыг хэсэгчлэн хаах юм байна

1 257

Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан

Энэ сарын 19-ний өдөр намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339-р ангид цэргүүд камергүй бүсэд нэгнээ зодож амь насыг нь хохироосон талаар бид өмөн нь мэдээлсэн

1 689

ХОТ ТОХИЖИЛТ ҮХСЭН НОХОЙ БОРДОО БОЛДОГ & АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ

Дархан-Уул аймагт суулгац тарих нүхэнд устгасан нохой хийсэн дүрс бичлэг энэ сарын 19-ний өдөр цахим орчинд цацагдаж, олон нийтийн зүгээс шүүмжлээд байгаа билээ. . Харин үүнийг тус аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнаас тодруулахад "Аймагт жилд дөрвөн удаа нохой устгал зохион байгуулдаг. Энэ хавраас эхэлсэн уг ажил одоо ч үргэлжилж байгаа

1 861
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.