2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1369–1392 харуулж байна

БАЙР СУУРЬ: МАХНЫ ҮНИЙГ ЗОРИУДААР ХӨӨРӨГДҮҮЛСЭН ҮҮ, САЙД ЮУ ӨГҮҮЛЭВ?

Махны үнэ зах, худалдааны төвүүдээр тэнгэрт хадав. Олон нийтийн зүгээс нөөцийн мах нь худалдаалагдахгүй байна гэх шүүмжийг иргэдийн зүгээс мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой Засгийн газрын тогтоол батлав

2 123

Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ тогтоолын төсөл нь нэлээн олон заалттай

2 857

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

Монгол Улсын 2026 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцууллаа. Дурдсан хугацааны урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 10.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.9 их наяд төгрөг болсон байна

3 152

Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй гэв

Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн долоо хоногт халагдсан талаар амралтын өдрүүдэд сошиал тархсан. Тодруулбал, Учир нь эрүүл саруул гэж оношлож, цэргийн албанд тэнцлээ хэмээн авч явсан хүүхдүүдийг өөрийгөө генералын хүү гэх салаан захирагч Т гэгч нь зодож биеийн байдал муудсан тэдний хоёрыг нь сэтгэцийн өвчтэй, нэгийг нь бөөрний өвчтэй гэх мэтээр оношлон халсан бол нэг хүү нь эрүү хугарсан гэмтлийн улмаас өнөөдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орохоор болсон байна гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл дээрх асуудлаар 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөрөөс тодруулахад, Манай ангиас халагдсан цэргийн долоон алба хаагч нь Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндээс шалтгаалах өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй байсан. Тиймээс тэднийг халах саналыг ХХЕГ хүргүүлсэн

1 169

Б.Энхбаяр: Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ажиллахыг мэдэгдэв. Нийслэлийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн дотор НИТХ-д нэр дэвшүүлж, томилох юм. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй

2 728

Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ

Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 хоногийн турш зохион байгууллаа. Тэмцээний U17 насны алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр болж нэгдсэн дүн гарлаа. Манай улсаас 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ

3 729

Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ

2 569

Г.Дамдинням: Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлөөгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ махны үнэд нөлөөлсөн гэх мэдээлэлд хариулт өглөө. Тэрбээр, "Шатахууны үнэ "Нөөцийн мах"-ы үнэд нөлөөлсөн гээд ташаа мэдээлэл яваад байх шиг байна. Мах бэлтгэл 3,4-р сард хийгддэггүй. Мөн шатахууны үнэ өсөөд буудаггүй гэдэг ташаа ойлголт байдаг. Уг нь бол зах зээлээ дагаад бууж, өсөөд явдаг

1 190

ТАНИЛЦ: НӨӨЦИЙН МАХ НИЙЛҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ ХИЙСЭН КОМПАНИУДААС УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЗЭМШДЭГ ГУРВАН КОМПАНИ БАЙНА

Нөөцийн махны асуудал өндрөө авч эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд Н.Учрал захуудаар явж махны үнийн талаар газар дээр нь танилцлаа

3 402

Б.Гантулга: Гадаад багш нарын амьжиргааны зардал, байрны түрээс зэрэг цалингаас бусад бүх зардал ₮3.9 тэрбумд багтсан

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад улсаас багш авчирч, ажиллуулан нөхөх тухай тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар батлав. 2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид 200 англи хэлний багшийг авчирч, багшийн дутагдал өндөр байгаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулахаар төлөвлөснийг төслийн танилцуулгад дурджээ. Филиппинээс англи хэлний 200 багш ажиллуулахад нийт ₮8.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийслэлээс ₮3.9 тэрбумыг улсын төсвөөс ₮4.3 тэрбумаар санхүүжүүлж, нэг багшийг жилийн 21.6 сая төгрөг буюу сарын ₮1.8 сая орчмоор цалинжуулахаар тооцоолсон байна. Хуралдааны үеэр санхүүжилтийн тухай НЗД-ын Тамгын Газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга "Одоогоор нийслэлийн төсөвт гадаад багш нарын 3.9 тэрбум төгрөг тусгагдаагүй

2 420

Ц.Магалжавыг 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгожээ

Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар Их Эе хурал 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. ​​​​​​​ Тус Их Эе хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, 21 аймаг, гурван дүүргээс тус бүр 5 төлөөлөгч, жаяг дэгийн багийн гишүүдээс сонгогдсон нийт 255 төлөөлөгч оролцох ёстойгоос 207 төлөөлөгч ирж, 81.1 хувийн ирцтэйгээр хуралдав. Энэ нь өмнөх Их Эе хурлуудаас хамгийн өндөр ирцтэй хуралдсан онцлог болсон байна. Мөн 207 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай улсын арслан Ж.Хайдав, хамгийн залуу нь 21 настай Булган аймгийн харьяат сумын заан Д.Мөрөөдөл байжээ. Тус хурлаар МҮБХ-ны Дүрмийг хэлэлцэн баталж, төлөөлөгчдөөс Их Эе хуралд санал, хүсэлтийг нээлттэйгээр гаргажээ

2 801

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ. Эдгээр барилга байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барив. Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 9 сургууль, 19 цэцэрлэг, 1 бага сургуулийг ашиглалтад оруулсан

2 358

Ирэх намраас нийслэлийн ЕБС-ийн урлаг болон спорт заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болов

2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэв. Төлөөлөгч Б.Сэмжидмаа уг санаачилгыг гаргасан бөгөөд төлөөлөгчдийн асуултад "Нэг ээлжийн хичээл тарахад дараагийн ангид хичээл заадаг учраас анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах цаг байдаггүй. Спорт заалыг хүүхдүүдэд ашиглуулдаг болсноор анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах үүнийг дагаад үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Боловсролын яам хөтөлбөр боловсруулдаг ч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч

2 200

ТТАХНЭ ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ACQH СТАНДАРТЫН ДАГУУ 3-Р ШАТНЫ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ

2026 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд ACQH байгууллагын Олон Улсын нэг шинжээч, дотоодын нэг шинжээчээс бүрдсэн баг тус эмнэлэгт ажиллаж, ACQH стандартын дагуу 2026 оны 3-р шатны явцын үнэлгээг амжилттай хийж дуусгалаа.

1 369

ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо М Банк Аренад эхэлнэ. Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм. Энэхүү тэмцээн нь 2026 оны есдүгээр сарын 19-нд Японы Аичи муж, Нагоя хотноо эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой. Тодруулбал, анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад Азийн наадмын эрх олгоно

2 235

Б.Ану-Үжин: Дэлхийн адууны өдрийг бид санаачилсан юм уу, бүх зүйлийг нийслэл дээр нааж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бид асуудал хэлэлцэж хуралдалгүй гурван сар болжээ

2 702

Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой процессыг Сангийн яам шалгаж байгаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр Туулын хурдны зам төслийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч нь шалгараад урьдчилгаагаа авчихсан

2 873

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Сүм хийд эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай, Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал зэргийг хэлэлцлээ. Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал гэдэгт Мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай, хуралдааны дэгэд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэх тухай хэлэлцэхээр танилцууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай асуудлаар танилцуулга мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт”-ын талаар танилцуулга хийлээ

2 619

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ

3 033

I хорооллын арын авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ. Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана. Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

1 047
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.