2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 121–144 харуулж байна

У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

2027 онд Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон. Засгийн газрын тооцоолсноор ирэх онд ГУРВАН ИХ НАЯД төгрөгийг ногдол ашигт авна гэж буй. Мөрдөгдөж буй хуулийн дагуу уг ногдол ашгийг Хуримтлалын санд байршуулах учиртай. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзахдаа илэрхийлжээ. Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна

1 061

Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзнэ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзэж эхэлнэ. Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг системтэй дэмжих энэхүү хичээл нь өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах чадварыг төлөвшүүлж, оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг бэлтгэх боловсролын шинэчлэлийн чухал хэсэг болно. Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл зүйн төлөвшлийг дэмжихэд чиглэнэ

871

БҮТ: Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 23 хүртэл үргэлжилнэ

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/ 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна

836

Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх гомдол 40 хувиар буурчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо болон Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран арваннэгдүгээр сарын 2-нд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 4-нд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан

776

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа. Эхний чухал баримт: Монголд ураны эрэл, хайгуулын эхлэл Дэлхийн II дайны дараах 1940-өөд оны дунд үеэс тавигдсан. Харин Зөвлөлт–Монголын хамтарсан системтэй геологийн судалгаа 1970–1990 онд өргөжсөн байна. 1943–1957 Ураны анхны эрэл, судалгаа Монгол, Зөвлөлтийн геологичдын эрэл хайгуул, цацраг идэвхт байдлын хэмжилт эхэлсэн үе

766

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна

2026 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт тохиож, бүх нийтээр амарна. Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу Их эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг

1 127

Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна

Аравдугаар сарын 29-ний өдөр Оюу толгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсч, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан. Уурхайн ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хот руу хүргэж “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Осолд өртсөн уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан

865

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна. Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв. Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна. Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм

1 033

Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 2501000060033 дугаартай хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Н-ийн орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн, Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ. Б.Н нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ

951

Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын Үндэсний VI судалгаанд 6–11 насны сурагчдын хичээлдээ явахын өмнөх хооллолтын дадлыг тусгайлан судалжээ. Тус судалгаа 2023 онд хийгдэж, 2024 онд тайлангаа танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг, 21 аймгийн 112 сумыг хамарсан үндэсний хэмжээний судалгаа юм. Судалгааны тайланд 6–11 насны хүүхдүүдийн хичээлдээ явахын өмнөх хооллох дадлыг, гэрт нь хоол хүнс байхгүйгээс өлссөн эсэхийг тус тус авч үзжээ. Судалгаагаар: 65 хувь нь өглөө хооллох цаг байдаггүй; 14 хувь нь хоол идэх сонирхолгүй; 4 хувь нь гэрт нь хоол хүнс байдаггүй гэсэн үзүүлэлт нь уг судалгааны тайланд тусгагджээ. Өглөөний хооллолтын асуудал зөвхөн бага насныханд хамаарахгүй НЭМҮТ-ийн өсвөр үеийн хоол тэжээлийн байдлыг судалсан өөр нэг судалгаанд 40 сургуулийн 4,514 сурагчийг хамруулжээ. Үр дүнгээр 34.6 хувь нь өглөөний цайгаа хааяа уудаг, 3.9 хувь нь огт уудаггүй гэж хариулсан байна

1 415400256365b9db8d707224

“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аяныг эхлүүллээ. Уг аян 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Аяны хүрээнд Улаанбаатар хотод хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг Google Maps платформд нэгтгэн (монгол, англи хэлээр) байршуулна. Ингэснээр иргэд, жуулчид өвлийн улиралд хаана, ямар үйлчилгээ авах боломжтой, тухайн байгууллага хэдэн хувийн хөнгөлөлт санал болгож байгааг нэг дороос хялбар мэдэх боломж бүрдэнэ

817

Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал хээрийн түймэр нь хил дамнасан хөрөнгийн урсгал, үйл ажиллагааны хууль эрх зүйн нийцлийн (capital compliance) эрсдэл болон Зүүн Хойд Азийн экологид нөлөөлж буй геополитикийн өөрчлөлтүүдийг хөндөж байна. ​​​​​​​ Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт (ДЦГ) 10 дугаар сарын 8-ны өдөр их хэмжээний хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг 10 дугаар сарын 16-ны өдөр л бүрэн унтрааж дуусгасан байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 10 дугаар сарын 28-ны өдөр хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тооцоолж албан ёсны тоо баримтыг танилцууллаа

995

Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг энэ сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэлжээ. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр Улаанбаатар хот болон аймгийн төв, 10,000-аас дээш хүн амтай сум суурийн газрын 220В болон 380В хүчдэлд холбогдсон айл өрхийн 1,500кВт.цаг хүртэлх хэрэглэсэн цахилгаан эрчим хүний тарифт хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

802

Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье

Цахим орчин бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, худалдаа хийх, ажил хэргээ явуулах гээд нийгмийн харилцааны томоохон хэсэг сошиал платформд өрнөж байна

745

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо. Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус худалдан авалт сүүлийн жилүүдэд маргаан, хардлага, авлигын хэрэгтэй нэр холбогдож ирсэн. Тэр дундаа олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан “Ногоон автобус”-ны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад автобус худалдан авах шинэ тендерүүд дахин эргэлзээ дагуулж эхэллээ. Энэ удаад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан нийт 156 автобус худалдан авах олон улсын тендерийн 60 цахилгаан автобусны багцад БНХАУ-ын Yangzhou Yaxing Motor Coach Co., Ltd компанийн ASIASTAR брэнд шалгарсан байна. Тендерийн үр дүнгийн мэдээллээс үзэхэд тус компани нийт 50,306,497,500 төгрөгийн үнийн санал ирүүлсэн бөгөөд нэг автобусны үнэ 838,441,625 төгрөг болж байна. Тендерийн дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/result/detail/1783512511176 Энэхүү тендерийн хамгийн их анхаарал татаж буй нэг асуудал нь ASIASTAR брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж буй Эм Эс И Ти энд Ди ХХК-тай холбоотой мэдээлэл юм. Тус компанийн хувьцаа эзэмшигч Бямбадоржийн Цолмон нь өмнө нь олны анхаарлын төвд байсан “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий. Мэдээж аливаа хэрэгт холбогдсон байх нь тухайн этгээдийг гэм буруутай гэж үзэх үндэслэл биш

743

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ

Буяны үйлчилгээ эрхлэгч Нью Семетри болон Улаанбаатар буян компаниуд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоосон Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж, өнөөг хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Бурхан болоочдын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, ар гэр, төрөл төрөгсөд нь эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх тайван тохилог орчин бүрдүүлэх зорилготой энэхүү төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд төслийн эхний үе шатанд оршуулгын газрын 10 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлж, 2023 онд 14,323 бурхан болоочдын чандар шүтээнийг ар гэрийнхний оролцоотой, шашны зан үйлийг гүйцэтгэж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суваргад залж мөнхжүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд дурсгал хүндэтгэлийн хэсгүүд, явган зам, иргэдийн амрах суух талбай, гэрэлтүүлгийг тохижуулж, голт бор, гүйлс, далан хальс, шар хуайс, монос зэрэг мод, бут тарьсан. Ийнхүү хуучин оршуулгын газрын хэсгийг бурхан болоочдын дурсгалыг хадгалсан, иргэдийн эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх ногоон орчин болгон өөрчилсөн юм. Улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэл хотод хуучин, хаагдсан оршуулгын газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ба 2025 онд Самбалхүндэвийн оршуулгын газар дахь булш, бунхны бүртгэл, тооллогын ажлыг хийж гүйцэтгэн ubcemetery.gov.mn цахим мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд цаашид бусад хаагдсан, хуучны оршуулгын газрын булш, бунхныг бүртгэл, тооллогыг хийж байна. Тооллогоор 63 га талбайд нийт 65,000 булш, бунхан тоологдсоноос 70 орчим хувь нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан ба булш, бунхны гадна байдлыг фото зургаар баримтжуулж, нээлттэй мэдээллийн цахим санг үүсгэсэн нь хуучин оршуулгын газраас өөрийн эрхэм хүний булш, бунхныг эрх хайхтай холбоотой иргэдэд учирч буй олон хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж бүрдүүлсэн байна. Энэ онд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил үргэлжилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан 8.5 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар буян” ХХК шалгарч наймдугаар сард хурал номын айлдвараар эхлүүлж байсан боловч салбарын оролцогчдын шүүхийн маргаантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар зогссон байдаг. Улаанбаатар буян компанийн хувьд үйл ажиллагаа түр зогсох хүртэл 2 га талбай дахь 1,601 бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлж чандарласан бөгөөд эдгээр чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээний хүрээнд бурхан болоочид болон ар гэрт зориулж буяны ном хурж, чандар шүтээнийг ар гэрийн оролцоотой, төрийн холбогдох байгууллагын хяналт дор чандар шүтээнийг хөрсөнд болон суварганд залсан байна

970

+1...+3 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна. 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна

875

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм

1 240
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.