2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1561–1584 харуулж байна

Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

“Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн

1 035

ТАНИЛЦ: Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна

Татварын бодлогын хүрээнд өр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг зөөлрүүлж, олсон орлогын 80%-ийг татан авч 20%-ийг нь дансанд нь үлдээх зохицуулалт хийсэн талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал өнөөдөр Татварын хуулиудад дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. 1 тэрбум төгрөг дотор бизнес эрхэлж орлого олсон байвал хялбаршуулсан горимоор 1%-ийн татвараа төлөөд явна. Үүнээс дээш гараад ирвэл орлого зарлагынхаа харьцаагаар татварын өмнөх ашгаа тооцоод 10 хувиар татвараа төлөөд явна гэв. Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгж 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмж, 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөх татварын ачааллыг бууруулна

1 185

Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч дүүс нь нотариатаар баталгаажуулан үнэт цаасны дансаа бүртгүүлснээр хуримтлагдсан ногдол ашгийг өвлөн авах боломжтой боллоо. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч​​​​​​​ Н.Цэрэнсамбуу "1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орж, холбогдох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан

1 157

ҮНЭ ХАНШ: Үхрийн цул мах нэг килаграмм нь 31480-37800 төгрөгөөр худалдаалагдаж байна

2026 оны 04 дүгээр сарын 27-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 10.2 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар тус тус нэмэгджээ. Хонины ястай мах нэг килограмм нь гуравдугаар сард 21 мянган төгрөг байсан бол өдгөө 26 мянгад хүрч ямааны ястай мах Баянзүрх захад нэг килограмм нь 18 мянга байгаа бол Хүчитшонхор, Хархорин захад 20 мянган төгрөгтэй байна. Мөн үхрийн ястай мах сансарсупер маркетад 26480 төгрөг байгаа бол саруул захад 34500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин захуудад 29-33 мянган төгрөг үнэ ханштай байна

3 617

Шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсан 800 мянган доллар завшсан даргын хэргийг прокурор руу шилжүүлжээ

АТГ-аас 2021 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарыг баривчилж, шалгаж эхэлсэн байдаг

1 485

Хуульч О.Баярцогт: Хууль хэрэгжих нэрийн дор айдас бий болгож болохгүй

Улс төр судлаач, хууль зүйн магистр О.Баярцогттой ярилцлаа. -Сүүлийн үед Туулын хурдны замын төсөл тойрсон асуудлууд, тэр дундаа холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, баривчилж буй мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? -Юуны өмнө нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй

2 471

Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ

шүүх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэрт захирагдахгүй шүүх хуралдааны танхимыг орхин гарч явсан гэж Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

1 492

Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байхыг анхаарууллаа

Боловсролын яамнаас Элсэлтийн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Элсэлтийн шалгалт Зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болох юм байна. Өмнөх жилүүдэд Элсэлтийн шалгалтад ирсэн сэдвүүдийг жишиг даалгавар болгон гаргаад байгаа аж

1 078

Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо

Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас ашиг хонжоо авсан хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүдэд шүүхээс ял оноолоо. Тодруулбал, Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасчээ

1 287

Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

"Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд тус компанийн 2025 оны санхүүгийн тайланг танилцуулсан юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн онд 1.8 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн ч 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Нүүрсний үнэ хоёр дахин унаж, 2025 онд сүүлийн зургаан жилийн хамгийн хямд түвшинд очсон нь томоохон сорилт болсныг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хэлж байлаа. Мөн ЭТТ ХК 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, цэвэр ашиг 1 их наяд 124 тэрбум төгрөг байна

1 397

НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч Ардчилсан Намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргасан. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаан зарлаж, ажлаа хийхгүй байна хэмээн НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолыг баталсан байна. Ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 93 хувийн санаалаар буюу 29 төлөөлөгч гараа өргөснөөр А.Баярыг огцруулахыг дэмжсэн аж

1 310

ХЭҮК: Увс аймгийн Засаг даргын орлогч хүний эрх зөрчсөн

Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Улмаар энэ явдалтай холбоотой шалгах ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа гэв. "Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан

1 891

Тэрбум тэрбумаар нь “идчихээд” сээхэлзэж яваагийн чинь ард хэний нөмөр байна вэ, Б.Батцэцэг сайд аа?!

Том тендерүүд хамж, төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар "завшсан" нь баримт сэлттэйгээ дэлгэгдчихээд байхад “Ядуу монголчууд арзалзаж л байг, яасан ч надад хамаагүй” гэж буй аятай соохолзон алхах Б.Батцэцэг сайдын ард чухам хэн байна вэ? Лав л түүнд үе үеийн Ерөнхий сайд нар жулддаг. Дургүйгээ хүрвэл хов зөөж байгаад суудлаас нь ховхолчихдгийг улстөрчид бүү хэл улс хотлоороо мэддэг болчихсон

1 571

Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд

Өнөөдөр “Монгол генерал”-ын өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг анх удаа олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 82 жилийн хугацаа өнгөрчээ. “Монгол генерал”-ын өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонины зочноор уригдаж байсан генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эздийн ярилцлагаас онцлон хүргэж байна. Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба: "Монгол генералын өдөр"-ийг 1996 оноос тэмдэглэж эхэлсэн -Монгол Улс төрт ёсныхоо уламжлалаар бол жанжин тодруулж цэрэг, захиргаа, аюулгүй байдлын удирдлагаа хангаж ирсэн. Харин БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан цэргийн зүтгэлтнүүдэд генерал цол олгох шийдвэр гарч байсан. Тухайн үед улсыг батлан хамгаалах салбарын тэргүүлэгч албан тушаалтнууд, командлалын удирдагч нарт олгож байсан. Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарт хошууч генерал цолыг олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 82 жилийн хугацаа өнгөрсөн байна

2 202
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.