Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Цаг агаарын байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд гэрээнд бүртгэгдсэн утасны дугаарт мэдээллийг хүргэх аж.
Эх сурвалж: MET Norway · 09:39-д шинэчилсэн
3 225 мэдээ · 1585–1608 харуулж байна
Цаг агаарын байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд гэрээнд бүртгэгдсэн утасны дугаарт мэдээллийг хүргэх аж.
Энэ сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 07-ныг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 28, 30-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгч илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлжээ. Өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт Гаалийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Н нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас их хэмжээний хахууль авч байхад нь АТГ-ын мөрдөгчид үйлдэл дээр нь олж илрүүлэн, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгаж эхэлжээ. Тухайн улсын байцаагч нь хахуулийн 50 сая төгрөгийг бэлнээр авч байхад нь хуулийн байгууллагынхан олж илрүүлэн, өдгөө мөрдөн шалгаж байна гэв
Монголын ноос ноолуурын холбооноос орон нутгаас ноолуур худалдан авч буй өнөөдрийн ханшийн мэдээллийг зарлалаа. Уг ханшийн мэдээг харвал, Ноолуур килограмм тутам нь 195-212 мянган төгрөгийн үнэтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус үйлдвэр өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ. АН-ын бүлэг шаардлагадаа Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ. АН-ын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63,242 төгрөгийн ногдол ашиг авах юм
Өнгөрөгч долоо хоногт хуульчидтай уулзаж жаал ярилцлаа. Улс төрийн хавийнхантай ч бас. Нэг юман дээр л их санаа сэтгэл зовцгоож байна. Монголд улс төр, засаг төрийн хямрал нүүрлээд баларч байсан нь шүүх рүү халдлаа гэж. Энэ тухайд: Жишээ баримттай ярьдаг болсон байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд гишүүдийн асуултад хариуллаа. АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Б.Жаргалан, Ш.Бямбасүрэн нар ямар асуулт тавьж, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэрхэн хариулсныг тоймлон хүргэе. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Монгол Улс авлигажсан улс боллоо. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу
УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон. Дөрвөн сарын дараа энэ албан тушаалд очсоных нь дөрвөн жилийн “ой” тохионо
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж байгаа талаарх мэдээлэл өчигдөр орой цацагдсан. Улмаар түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсныг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Энэ талаар тэрбээр "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй
Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ. Уртасгасан цагаар ажиллах хугацаа 2026.05.01-ээс 2026.09.30 хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ өдөр бүр 08:00-21:00 цагийн хооронд ажиллах юм
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг нийгэмд таниулах, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор иргэн Г.Азбаяр фэйсбүүкт “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх залуусын групп”-ийг анх 2018 онд нээж байжээ. Түүнтэй ярилцлаа. -Энэхүү группийг анх яагаад нээх болсон талаараа ярихгүй юу? -Анх энэ группийг 2018 оны сүүлчээр нээсэн
Элсний VI наадмын уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 11 дүгээр байрт шалгарлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч буй эдүгээ 102 настай Гомбын Чогсомжав гуайтай уулзаж түүхэн яриаг сонссоноо уншигч олондоо хүргэе. Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа П.Бадамдорж бид хоёр өнгөрөгч намар Зүүнхараагийн хорих ангийн захиргаанд ажиллаж олон хүндтэй бууралтай уулзсаны нэг нь Чогсомжав гуай байлаа
Өнгөрсөн жилийн баяр наадмаар найм давснаар улсын гарди цол хүртээд байсан аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн билээ. Уг асуудлаар Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан юм. Тус хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд анх товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилж өчигдөр буюу 24-ны 14:00 цагаас эхэлсэн юм. Гэхдээ шүүх хуралд оролцогч талуудын хүсэлтээр дахин хойшлуулав
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Х.Б нь хөдөө орон нутгийн зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж иргэн Д.А-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т түүний хүү 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 10 сард хэлэлцээд шүүгдэгч Х.Б-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэм хорын хохиролд 217,8 сая төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,9 сая төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 12 сард хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 сая төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Б-с хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид төлсөн 41,2 сая төгрөгийг хасаж үлдэх 57,7 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасны улмаас 2 хүний амь насыг хохироосон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар 2 шатны шүүхээс гарсан шийдвэр үндэслэлтэй, харин хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаар хийсэн дүгнэлт зөрүүтэй
/2026.04.24/ орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханшийн мэдээллийг танилцууллаа.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхлан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг нарыг сонгосон байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир гишүүн ажиллаж байгаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон юм
“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны кинонд загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар дүр бүтээжээ. Түүний хувьд “Учиртай гурав” кинонд анх тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнээс хойш “Содура”, “Бид гурвын болзоо”, “Нүдэн сондор”, “Говийн домог”, “Хиртээгүй сарнай”, “Бэрүүд”, “Үүрдийн хайр” гэхчилэн бүрэн хэмжээний болон олон ангит уран бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээсэн
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан