2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1609–1632 харуулж байна

Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг

Өнөөдрийн чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Сэлбэ дэд төвтэй холбоотой ямар ч хэлэлцүүлэг орж ирээгүй

1 883

Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? -Одоо ямар ч байсан парламент нь өөрөө хэлэлцэхээр шийдчихсэн

1 049

Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг нь дэмжсэн. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? -Одоо ямар ч байсан парламент нь өөрөө хэлэлцэхээр шийдчихсэн

1 101

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө

Туулын хурдны зам төслийг гүйцэтгэгч Хонконгийн "ХаоЮань групп" ХХК-д нийслэлийн төсвөөс ₮500 тэрбумыг хэрхэн өгсөн тухайгаа хотын дарга Х.Нямбаатар тайлбарлав. Тэрбээр "Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хүн бүхэнд оньсого мэт байна. Гүйцэтгэгч компанид гэрээний дагуу банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад 500 тэрбум төгрөгийг өгсөн

1 095

150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ

​​​​​​​ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулж буй. Тус хотын дэд бүтцийн барилга угсралтын ажлын явцыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцыг барих ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрчээ. Тус станцыг 2023 оноос барьж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулна. Баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ гэж танилцуулаад байгаа юм. Харин дагуул хотын дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай үргэлжилж байгаа бол үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82, “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн “Улаанбаатар-Хүннү” транзит зочид буудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих бэлтгэл ажил 75, эхний ээлжийн 127.4 км авто замын зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 30, хоногт 3,000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 26 хувьтай тус тус хэрэгжиж байгаа аж. 2026 оны нийслэлийн төсвөөс шүүхэд: Хүннү хотын Захирагчийн ажлын албаны зардалд ₮3.7 тэрбум Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ₮29.7 тэрбум Дэд бүтцийн ажилд ₮10 тэрбум Хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн авто замын ажлыг зураг төсөв боловсруулахад ₮5.1 тэрбум Инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад ₮4.1 тэрбумыг буюу нийт ₮52 тэрбум гаруйг зарцуулахаар баталжээ. Хүннү хотод 150,000 орчим хүн оршин суух бөгөөд 80,000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ

1 380

Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зориулж, “Монголын улс төр дэх лоббизм” сэдвийн хүрээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. -Та оюутан насныхаа дурсамжийн тухай ярихгүй юу? -Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаа та бүхэнд халуун баяр хүргэж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье. Миний хувьд 1975-1980 онд Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн

1 355

ТТАХНЭ олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монгол Улс дахь анхны төрийн өмчийн эмнэлэг боллоо

ACQH байгууллагын олон улсын хоёр шинжээч, дотоодын нэг шинжээчээс бүрдсэн баг тус эмнэлэгт ажиллаж, ACQH стандартын дагуу 2026 оны нэгдүгээр шатны явцын үнэлгээг амжилттай хийж дуусгажээ.

1 211

Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилжээ

1 358

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

Хоймор нутгаас төрөн гарсан хоолойн цараа сайтай, мэргэжлийн дуучдын нэг бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Отгойн Баянмөнх. Отгойн Баянмөнхийн ард түмнийхээ сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн олон арван бүтээлүүдээс дурдвал “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг″, “Анд нєхдийн дуу” зэрэг уран бүтээлүүд нь тухайн цаг үед хит болж байлаа. Түүнчлэн “Анд нєхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг хоолойн бяд шаардсан олон бүтээлүүд түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог. Тэгвэл энэхүү уран бүтээлч өөрийн бие даасан 16 дахь тоглолтоо толилуулах гэж байна

1 589

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны кинонд “Эрхэм элч” продакшны захирал, Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн дүр бүтээжээ. Театр, хошин урлагийн нэрт жүжигчин тэрбээр дэлгэцийн урлагт ч “Халуун сэтгэл”, “Помогите нам”, “Жексон амьд”, “Говийн домог”, “Миний муу аав” гэхчилэн уран сайхны кинонд дурдалгүй өнгөрч боломгүй тод дүрүүдийг бүтээсээр буй

3 212

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны кинонд “Эрхэм элч” продакшны захирал, Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн дүр бүтээжээ. Театр, хошин урлагийн нэрт жүжигчин тэрбээр дэлгэцийн урлагт ч “Халуун сэтгэл”, “Помогите нам”, “Жексон амьд”, “Говийн домог”, “Миний муу аав” гэхчилэн уран сайхны кинонд дурдалгүй өнгөрч боломгүй тод дүрүүдийг бүтээсээр буй

1 328

"Ахлах сувилагчийг чадавхжуулах" сургалт зохион байгуулагдав

Энэхүү сургалтыг СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү удирдан явуулж, сувилахуйн удирдлага, чанар, аюулгүй байдал, эмнэлзүйн хяналт, манлайллын чиглэлээр зохион байгуулсан хэмээн Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлгээс мэдээллээ.

1 608

Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв

Авилгатай тэмцэх газраас Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт "АТГ-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ий өдрөөс эхлэн Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн нийт гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдаас их хэмжээний хахууль авсан, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд АТГ-ын мөрдөгчид өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд сум, ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжүүлэн хийж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нийт 40 гаруй гаалийн улсын байцаагч болон гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж, ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан мөрдөн шалгах, нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн этгээдийг саатуулан баривчлаад байна

1 780

Н.Туяа: Хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд том дэмжлэг болохоос гадна худалдааны эргэлт нэмэгдэж ажил эрхлэлт, бизнест эергээр нөлөөлнө

Эдийн засагч Намсангийн Туяатай ярилцлаа. -Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ард түмэнд хүнд тусч байна. Хэрэв манайх Япон шиг хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл инфляци буурах боломжтой юу? -Дэлхийн улс орнууд олон улсын геополитикийн болон дотоодын эдийн засаг, засаглалын нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлуудтай тулгарч Засгийн газрууд өөр өөрийн бодлогын хариу арга хэмжээ авч байна

1 626

А.Амарсайхан: Хууль хяналтын байгууллага нь шалгаж байх хооронд ажил зогсохгүй явж байх ёстой л доо

Яг одоо МАН-ын байранд Нийслэлийн МАН-ын хорооны хурал болохоор цуглаж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амарсайхан "Улаанбаатар хот маань дараагийн түвшинд хөгжиж гарах ёстой. Мега төслүүдээ хардалт сэрдээд байгаа бол засгийн газар нь аваад яам нар нь хэрэгжүүлж хийх хэрэгтэй

1 383

Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай утсаар холбогдож шатахууны асуудлаар цахимаар ярьжээ. Энэхүү мэдээлэл авч ярилцсан талаараа Ерөнхий сайд өөрийн цахим хуудастаа нийтэлсэн юм. Тодруулбал Г.Дамдинням сайд "ОХУ-д манай баг ажиллалаа. Энэ хүрээнд нэлээд яриа хэлэлцээ хийсний дүнд тохиролцоонд хүрлээ. Үндсэндээ тавдугаар сард нэг литр дизель түлшний үнэ хамгийн багадаа 6250-6700 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан. Бид таны өгсөн захидал, албан хүсэлт бусад зүйлийг уламжилсан

1 685

Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Туул голын дагуу хурдны зам барих ажлыг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Гэхдээ энэ шийдвэр түр юм уу, бүр юм уу гэдэг тодорхойгүй байна

1 411

МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хөхөөгийн Алтангэрэлийг томилж, салбарын сайдын зүгээс холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар тээг болж байна. Чанаргүй вакцин, системийн уналт, хүнд суртлаас авхуулаад олон хүчин зүйл нөлөөлж буй

1 800

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ​​​​​​​ Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав. Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ “Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй

1 478

Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнө нь байгаагүй хүнд сорилтуудтай нүүр тулах нь. Нөхцөл байдал хэр зэрэг хүндрэхийг бид хэлж мэдэхгүй

2 859

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээг 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Эдгээр өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ажлын явцын талаар танилцууллаа. ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байна

1 169
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.