2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1633–1656 харуулж байна

Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо

Голомт банк дэлхийд 800 сая гаруй хэрэглэгчтэй Apple Pay төлбөрийн системд картаа холбох боломжийг нэвтрүүлж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгосон байдаг. Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өмнө нь зөвхөн Mastercard болон Т брэндийн картыг холбох боломжтой байсан бол одооноос эхлэн Visa брэндийн картыг холбох шийдлийг шинээр нэвтрүүллээ

1 405

Шүлхийний вакцин ч шийдэж чаддаггүй З.Мэндсайханыг Сангийн сайд болгохоор улсын эдийн засаг улам умаа хум болохгүй юу...

Сая Н.Учралын Засгийн газар бүрдлээ. Зүүдэнд ч оромгүй хүмүүс санаанд оромгүй салбарт сайдаар томилогдож байна. Нэг нь Сангийн сайд З.Мэндсайхан.

1 634

ТАНИЛЦ: “Дүнжингарав-2026” морины уралдааны бай, шагнал

Монголын Морин спорт, уяачдын холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ. Уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явуулж, гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морийг 20 сая төгрөгөөр байлна. Харин аман хүзүүнд 10 сая, айргийн морьдыг 4–8 сая төгрөгөөр шагнахаар төлөвлөсөн байна

1 976

О.Санчирбал: Эрүүгийн хуульд өөрчлөлт орсноор авлигын хэрэгт оногдуулах ял эрс хүндэрсэн

2022 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ялын бодлого хэрхэн өөрчлөгдсөн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч О.Санчирбалтай ярицллаа. -Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой ялын бодлого чангарсан гэж яригдаад байгаа. Ялангуяа авлига албан тушаалын хэрэг дээр нэлээд чангарсан нь саяхан шийдэгдсэн Л.Б-ийн хэрэгт 13 жилийн ял оноосноос харагдаж байх шиг

1 699

"Амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн 1-3 гишүүнээс авдаг байсныг гурав гэж тусгасан"

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Амьгүй буюу тархины үхэлтэй донорын зөвшөөрлийг хуульд зохицуулж өгсөн

894

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

-Казахстан улсаас мэдээлж байна- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал албан ёсоор эхэллээ. Өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев манай улсын төлөөлөгчдийг "Акорда" ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч, хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг тээвэр ложистик, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалын салбар хөгжүүлэх өргөн боломж байна. Таны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Манай хоёр улсын эдийн засгийн хөгжил хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байна. Хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хоёр улсын бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр байгуулах боломж нөхцөл бидэнд байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хүсэж байна. Мөн тантай сайн чанарын уулайн буудайн үр тариа, жимс жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө байна. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхэд Монгол Улс болон Еврази хоорондын худалдааны хэлэлцээр чухал үүрэгтэй

1 800

А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг хэвээр байгаа цагт хеликобактери буурахгүй байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурцгаалаа. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ бус бөгөөд 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулаад байна

1 259

А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг хэвээр байгаа цагт хеликобактери буурахгүй байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурцгаалаа. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ бус бөгөөд 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулаад байна

1 010

Гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан

​​​​​​​ Цахим орчинд “...Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудал нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн

1 115

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны кинонд жүжигчин Ч.Түвшинтөгс продюсероор ажилласны зэрэгцээ гол дүр бүтээжээ. Түүний хувьд “Зэв” фильмийн “Гэгээн учрал”, “Red point media”-гийн “Үүрдийн хайр” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм

1 255

Туулын хурдны зам Л.Оюун-Эрдэнийн худ Т.Өгөөдэйбаатартай холбоотой нь баримтаар нотлогджээ

​​​​​​​ Туул гол дагуух хурдны замын бүтээн байгуулалт нь байгаль орчны ноцтой асуудлыг хөндөж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ уг төсөлд ихээхэн ач холбогдол өгч, дэмжихийг олон нийтэд хүртэл уриалж байгаа. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай холбогдож буй баримт ил боллоо

1 806

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулсан

1 277

ТОЙМ: Улстөрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /4/

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. Монголын төрд гарсан хүмүүс авлигын хэрэгт нэлээдгүй нэр холбогддог. Тэгвэл сүүлийн өдрүүдэд шүүхээр шийдэгдэхгүй явсан хэргүүдийн эзэд ял сонсов. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноов

1 672

ТАНИЛЦ: Удахгүй явган хүний зам шинэчлэх ажил хийгдэх байршлууд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байгаа бол үлдсэн долоон байршилд ажил эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Харин 2025 онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан

1 111

МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог

Боловсролын сайд Л.Энх-Амгалан дөрвөн жилийн өмнөх “асуудал”-тайгаа дахин туллаа. Учир нь, тэрээр өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа “...МУИС-ийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж, удахгүй нэг талд нь гаргана

1 163

Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна

Монголын ардчилсан холбооны анхдагчдын нэг Г.Ишхүүтэй ярилцлаа. -УИХ-ын дарга асан, АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ? -Би энэ шийдвэрийг илт эсэргүүцэж байгаа. З.Энхболдыг өөрийнх нь хамаарал бүхий компани хэмээн дүүгийнх нь компанийг өөр дээр нь тохоод байгаа болохоос биш ийм үйл ажиллагаа хийх хүн биш

4 280

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн.

1 072

ТАНИЛЦ: Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, өмчлөх эрхийн эсрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, эдийн засгийн эсрэг 11, хүний амьд явах эрхийн эсрэг 9, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, авлигын эсрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс дурдвал: - “М....” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, үйлдвэрийн байрандаа гурилын хүчиллэг байдлыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн гидроксид, этилийн спирт гэх химийн хорт, аюултай бодисуудыг хууль бусаар бусдаас худалдан авч, ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - “О...” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр, “төмрийн хүдэр боловсруулах” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан натрийн карбонат, гипохлорит зэрэг химийн хорт аюултай бодисуудыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундан анхан шатны шүүхэд; - Д.З нь “С...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 22 ширхэг падаанаар 1,8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 189,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Б.Э нь “Б...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 19 ширхэг падаанаар 2,3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 236,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд; - Д.Б нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2 ширхэг падаанаар 3,5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгинй хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - БНХАУ-ын иргэн Z... Х..., Монгол Улсын иргэн Т.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр, өөрсдөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр У..

1 929
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.