2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 145–168 харуулж байна

Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно

​​​​​​​ Сайтын эзэн дөрвөн хүүхнийг түүж аваад нүдэж үзүүлсэн. Бүхий л талаас нь ухаж байр, газар, хөрөнгө мөнгө, нөхөр хүүхэд арай л тэрний тэр энэ хүүхнийх нь нууц амраг гэж зарлаагүй

1 56346107376a33b6968276f3

ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?

Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны эхний давхарга болох суурь тэтгэврийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхэлнэ. Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр суурь тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд одоогоор олголтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Суурь тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настнуудад олгоно

899

Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Ч.Шинэсаран охины хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, албан ёсны шийдвэрээ танилцууллаа. Шүүгчийн тогтоол “Хяналтын шатны шүүхээс Давгадоржийн үйлдсэн онц харгис, хэрцгий аргаар өөртөө эдийн ашигтай давуу байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоёр хүн хөнөөсөн, мөн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүчирхийлэл хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүхээс ирсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэмлэхүй байх хуулийн шаардлага хангасан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3-т зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилж ирснийг өөрчилж энгийн бүрэлдэхүүнтэй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ

938

Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07.00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсан юм. Тэгвэл Тариалан сумын ЗДТГ-ын мэдээлснээр, эмэгтэйн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон гэв. Энэ талаар эмэгтэйн аав Х.Баяраа “15 хоног охиныг минь хайлаа. Ах нь өөрөө эрлийг зогсоох хүсэлт гаргасан

942

ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ

ЕБС-ийн сурагчдын эхний улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд ирэх сарын 8 хүртэл амарна. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

798

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулав. Нэр дэвшигч З. Ганзориг нь 1985 онд Булган аймгийн Булган суманд төржээ

898

Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой

Нэг хоёр жишээ, хэд гуравхан баримт дээр тулгуурлан огт буруу дүгнэлт хийгээд түүнээ нийтэд сурталчилдаг, цуурхал тараадаг болчимгүй, бодлогогүй, “буруугаа зөвд тооцдог” ухвар мөчид хүмүүс сүүлийн 30 гаруй жилд олширлоо. Үг хэлэх эрх чөлөө бол цаанаа зөвхөн үнэнийг хэлсэн байх хариуцлагыг дагуулдаг. Эсрэг тохиолдолд үг хүн цуурсан, олон түмнийг төөрөгдүүлсэн гэх зэмлэл сонсдог. Ялангуяа вакцин, эм тариа, өвчин, үндэсний үнэт уламжлал, монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын маань хувьд худлыг үнэн болгон сурталчлах нь сөрөг үр дагавар ихтэй. Ковид вирус, Ковид-19-ийн үед вакцины талаар буруу ойлгоод эндсэн тохиолдол олон гарсан

681

Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна

Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна Өнгө, материал, хийцийн сонголтоор гэрийн орон зайгаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүст Kitchen ALL брэнд шинэ загваруудаа танилцуулж байна. Тус брэндийн Тавилга Плазагийн 2–3-р давхарт байрлах шинэ шоурумд 2026 онд Италид танилцуулагдсан загваруудаас сэдэвлэсэн, орчин үеийн чиг хандлагыг тусгасан 40 гаруй шинэ загварыг дэлгэжээ. Дизайны санааг бодитоор харах орон зай Зураг дээр таалагдсан өнгө, материал бодит орчинд хэрхэн харагдах вэ? Өөр өөр гадаргуу, хийцийг хамтад нь сонговол ямар зохицол үүсэх вэ? Шинэ шоурумд хэрэглэгчид эдгээрийг биечлэн харьцуулж, гал тогоо болон өрөөний тавилгын шийдлүүдийг ойроос үзэх боломжтой. Загварыг бүхэлд нь харахын зэрэгцээ материалын өнгө, гадаргуу, хийцийн ялгааг ажиглах нь гэртээ хэрэгжүүлэх санаагаа тодруулахад тусална

828

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ

Монополын эсрэг газраас ШТС-уудад илэрсэн зарим зөрчлүүдийн талаар танилцууллаа. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогджээ. Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж

1 393

35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 35 настай “М” руу өнөө өглөө 08 цагийн үед баавгай дайрчээ. Түүний толгойн орой хэсэгт 2-3 удаа хазуулж ил шархтай, гарын бугалга нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ

1 205

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

Уламжлалт бүтээл ба шинэ зохиомжийн огтлолцол “МОНГОЛ” тоглолт “Алтайн магтаал”-аар эхэлж, түүний дараа “Жангар” туулийн хэсэг үргэлжилсэн нь баруун монголын магтаал, тууль хайлах уламжлалыг тоглолтын эхлэлд онцолсон сонголт байв. “Жангар”-ын хэсгийг Торгууд, Шинжаан, Халимаг аялгууны шинжийг хослуулсан хувилбараар товшуур, морин хуурын хамсраатай хайлсан нь туульсын уламжлалыг өргөн хүрээнд төлөөлүүлэхийг зорьжээ

813

Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно

​​​​​​​ УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгааг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан

913

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 082

БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв

2026-10-29 12:11:382026-10-29 12:15:07 УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, гишүүдийн асуулт, хариултыг сонслоо. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа шинэчлэлийн үр дүнг төсвийн хэмнэлтээр бус ядуурал хэдэн хувиар буурснаар хэмжих ёстойг онцолж, халамж авдаг иргэдийн эрх хязгаарлагдах эсэх, хөдөлмөр эрхлэлтийн бодит үр дүнг хэрхэн тооцох талаар асуув. Сайд Т.Аубакир одоогийн 2.7 их наяд төгрөгийн халамжийн зардлаас хүүхдийн мөнгө зэрэг хүний хөгжилд чиглэсэн дэмжлэгийг ялгаж үзвэл зорилтот халамжийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөг болохыг тайлбарласан юм. Яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг асаргааны тэтгэмж авч буй 82 мянган иргэний 47 мянга нь ахмад настны асран хамгаалагчид болохыг мэдээлж, одоо халамж авч буй иргэдийн эрхийг хөндөхгүй, шинэ тогтолцоо 2028-2029 оноос үе шаттай хэрэгжинэ хэмээв. Хүнс тэжээлийн дэмжлэгийг 2025 оны байдлаар 17 мянга орчим өрхийн 103 мянган иргэн авч байна гэж сайд танилцуулав

860

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

1 020

Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв

Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Соёлын ордны танхимын эрхлэгч Л.Юмжавт холбогдох хэргийг орон нутгийн шүүх шийдвэрлэж, зам хариуцагч компаниас хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгуулахаар боллоо. Сэлэнгэ аймгийн нэгэн сумд зохион байгуулахаар болсон сургалтад оролцохоор уг Соёлын ордны нэр бүхий гурван ажилтан, өсвөр насны нэг хүний хамт “Ланд круйзер-100” загварын тээврийн хэрэгслээр Шаамар сумын нутаг дэвсгэрт явж байхдаа осолд орж, зорчигчид нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тэд замын хагархайг тойрч гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас уг автомашиныг жолоодож явсан Л.Юмжавт Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний хүний амь хохирсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ прокурор Л.Юмжавыг орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй, ажил олгогч Хөтөл тосгоны Соёлын ордон, мөн Шаамар сумд харьяалагдах хатуу хучилттай авто замын засвар, бэлэн байдлыг хариуцсан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсан аж. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс дээрх автомашины жолооч Л.Юмжавыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-ын ”Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-ийн “Жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-ын “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил хасаж, нэг жилийн хорих ял оноосон байна. Мөн хохирогч нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлснийг шүүх шийтгэх тогтоол гаргахдаа харгалзан үзжээ

1 129

АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ

АН-аас ерөнхийлөгчид дэвших хамгийн боломжтой хүнээр Н.Алтанхуяг мөн гэж эртнээс яригдсан. Нэр хүнд нь ч сайн байгаа тухай удаа дараагийн судалгаагаар гарч байгаа.Гэвч АН дотор “Алтанхуяг” л биш шүү гэсэн яриа сүүлийн үед давтамжтай сонсогдоод байх боллоо. Үнэхээр нэр хүнд нь тийм сайн байгаа юм бол яагаад түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид сойж болохгүй байгаа юм бэ

898

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцжээ. Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Өчигдрийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан

1 026

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг гарахад иргэд дор бүрнээ төлөвлөгөө зохиож эхэлсэн. Ээжүүд хүүхдийнхээ өвлийн хувцсыг авна, зарим нь зээлээ төлнө, идшиндээ явна. Ахмад настнууд эм тариагаа авна гэж тооцоолжээ. Тэр ч бүү хэл, сүүлийн жилүүдэд ийм хэмжээний мөнгийг гар дээрээ бөөнд нь барьж үзээгүй учраас том дэлгүүр орно хэмээн бодож байсан хүмүүс ч байв.

804

Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан гэж мэдэгдэв. Харин Б.Ичинхорлоо гишүүний биед хүрээгүй, зөвхөн утасных нь камерыг дарсан хэмээн тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Ичинхорлоо ирж, өөрийнх нь ярьж буй мэдээллийг эсэргүүцсэн байна. Улмаар ярилцлагаа дуусгасны дараа бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон гэж мэдэгдэв. Тэрээр эл асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд ханджээ. Төрийн тусгай хамгаалалтын газар, тагнуулын байгууллагууд анхаарах ёстой гэв. М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өмнөх туслахыг Диспетчерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны даргаар томилсон

1 788
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.