2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1657–1680 харуулж байна

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдэд шилжүүлж эхлэхээр болсныг мэдээллээ. Өмнөх оны гүйцэтгэлийг харвал, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгосон байна. Иргэд буцаан олголтоо авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай

1 781

“Тод Мөр-IV” Эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Тод Мөр-IV” эрдмийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганыг "SM" Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг зохион байгуулж, Монголын Нөхөн Сэргээх Гоо Сайхны Мэс Засалчдын Холбоо хамтран оролцсон бөгөөдАШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг дэмжин оролцож, эрдэм шинжилгээний хурлыг өөрийн хурлын зааланд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн төлөөлөл болсон 40 гаруй эмч, мэргэжилтэн оролцож,“Судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл” болон “Эмнэл зүйн тохиолдол” гэсэн хоёр үндсэн ангиллаар илтгэл хэлэлцүүлэв. Чуулганы онцлох үйл явдлын нэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын нэр хүнд бүхий “345 Гоо сайхны мэс заслын эмнэлэг”-ийн Ерөнхий эмч, Анагаах ухааны доктор Паг Жун Рим зочин профессороор оролцож илтгэл тавьсан явдал байв.Тэрээр “Шанаа яс багасгаж нүүрний хэлбэр засах мэс засал” сэдвээр илтгэл тавьж, орчин үеийн мэс заслын аргачлал, практик туршлагаас хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа. Мөн чуулганы хүрээнд илтгэлүүдийг үнэлэн шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, мөнгөн шагнал, батламж, цом гардуулсан юм.Энэ удаагийн чуулганы шилдэг илтгэлээр “Med Care” эмнэлгийн эмч Э.Дэлгэрмаа-гийн “Доод хэсгийн цусан хангамжийг хадгалах техникээр хөх багасгах мэс засал хийсэн тохиолдол” сэдэвт эмнэл зүйн илтгэл шалгарлаа. “Тод Мөр” эрдмийн чуулган нь салбарын эмч, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, шинэлэг арга технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал платформ болж байгаагаараа онцлог юм

1 311

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Энэ сарын 15-19-нд БНТУ-ын Истанбул хотноо Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассамблей болж байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг. ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр түүний даргалдаг, Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентын гишүүнд танилцуулжээ. Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв

1 867

Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос авахыг зөвлөж байна.

1 719

ҮНЭ ХАНШ: Ямааны арьс 60 мянга бол хонины нэхий 3000, ноолуур 170.000-208.000 төгрөг байна

Өнөөдрийн байдлаар орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханшийн мэдээллийг хүргэж байна. - Дорнод аймаг 202-204₮ - Хэнтий аймаг 196-202₮ - Сүхбаатар аймаг 195-202₮ - Төв аймаг 200-203₮ - Орхон аймаг 188-195₮ - Булган аймаг 201-204₮ - Хөвсгөл аймаг 205-208₮ - Дундговь аймаг 180-185₮ - Архангай аймаг 204-207₮ - Дорноговь аймаг- 170-175₮ Ноолуурын ханш ийн өндөр байгаа бол "Эмээлт" захад өнөөдрийн байдлаар, ямааны арьс өлөнтэйгөө 60 мянган төгрөг байна. Мөн бусад түүхий эдийн хувьд хонины нэхий өлөнгийн хамт 3000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 15 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн сүүл ширхэг нь 12 мянга, дэл нэг килограмм нь 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн цагаан шир болон тэмээний шир тус бүр 60 мянган төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 38 мянга, бухын шир 38 мянган төгрөгийн үнэтэй байна

3 120

Сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Паспортын дамчин” нэвтрүүлэгтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамаатай ямар баримтуудыг ил болгов?

-Б.БАТЦЭЦЭГСАЙДЫН ГАДААД ПАСПОРТ ТОЙРСОН “ЛУЙВАР”-ЫГ ИЛЧИЛСЭН БАРИМТУУД- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болоод Б.Батцэцэгийг тойрсон хүмүүс төрийн өмчийн компанид хэрхэн эзэн сууж, дураараа авирлаж байгааг баримтуудаар харууллаа. “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨДХХК-д эзэн суучихсан энэ эмэгтэйчүүд Монгол төрийн дээр заларч, хуульгүйгээр зайдагнаж байна. Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүмүүст Монголын төр, Монголын хууль үйлчилж, хариуцлага тооцоосой билээ. Сэтгүүлч С.Будрагчаа "Нууц" нэвтрүүлгээс... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тойрон хүрээлэгч ойрын хүмүүсээ “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨОХХК (Төрийн өмчийн оролцоотой ХХК-д ) эзэн суулгаж, улсын онц чухалд тооцогдох уг байгууллагын хөрөнгийг хэрхэн шамшигдуулж буйг сэтгүүлч С.Будрагчаа “НУУЦ МАТЕРИАЛУУД” нэвтрүүлэгтээ онцолжээ

2 220

Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй үзэж зөвөлгөө өгч байна

Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” яг одоо Сүхбаатарын талбай дээр болж байна. Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгнө. Мөн уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулах юм. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна

1 231

УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй

Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна. Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно

924

ОУПХ-ны зөвлөмжтэй, зөвлөмжгүй Монгол Улс дотоод асуудлаа өөрсдөө л шийднэ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны 152 дугаар хуралд оролцжээ. Энэ тухайгаа тэрээр: " ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр миний даргалдаг Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргууллаа. Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв

1 269

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай өнгөрсөн баасан гарагт Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг. 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав. Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулжээ. Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна

1 726

Улаанбаатарт +12 хэмийн дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.04.20/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:20-нд Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байгаа тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдсэн байгааг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус, өдөртөө дулаарч +10…+12 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр

975

"МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

"Зэв" фильмийн залуу уран бүтээлчид "МАД" уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт "МАД" уран сайхны киноны продюсероор Ч.Түвшинтөгс, найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, "Орлон тоглогч", "Надад ирээгүй хайр" олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, "Эрхэм элч" продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ. Ташрамд дурдахад, "Зэв" фильмийн уран бүтээлчид өмнө нь "Гэгээн учрал", "Цасан ширхэг", "Алдуул" зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байв

1 492

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн

2 253

Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй

Арьс ширний салбарын дэлхийн зах зээлийн чиг хандлага болон дотоодын нөхцөл байдлын талаар "Булигаар" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттүшигтэй ярилцлаа. -Манай улсын хувьд арьс, ширний боловсруулалт, зах зээл бусад орнуудтай харьцуулахад хөгжил тааруу байгаа. Үүний шалтгаан нь юу байна вэ? -Үхрийн арьсаар жишээ авбал, манай улсад жилд 800 мянгаад толгой үхэр нядалдаг гэсэн статистик мэдээлэл бий

1 467

Анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноов

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр боллоо. Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов. Ийнхүү шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ. Шүүгдэгч нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулж тооцохоор болов. Харин нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийтгэлийг хорих ял эдэлж дууссан дараах хоногоос тооцож эхлэх аж. Мөн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, цагдан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ. Хэргийн оролцогчид, өмгөөлөгчид, улсын яллагч нар шүүхийн шийдвэр гардаж авснаас 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй

1 297

ХУДАЛ: О.Оюунцэцэгийг "Интерполоор эрэн сурвалжлаагүй"

Сошиалд "OOGII" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг интерполоор эрэн сурвалжилж байна гэх утга бүхий пост цацагдав. Тэгвэл энэхүү мэдээлэл нь худал бөгөөд олон улсад Интерполын “Хөх булант” зар мэдээ булангаас хайлт хийхэд ямар ч мэдээлэл алга. "OOGII" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг "Захиалгат мэдээлэл, төлбөртэй дайралт нь үнэнийг нуух биш, харин хэн нь үнэнээс айж байгааг улам тод харуулдаг

1 424

Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн

​​​​​​​ Багш нарын цалинг 50 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр 20 хувиар нэмэгдсэн байгааг салбарын сайд нь өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцлов. Тодруулбал багш нар шинэ ба хуучин гэсэн хоёр төрлийн цалинтай болсон бөгөөд нэмэгдэл цалинг хуучин цалингаас тооцож байгаа юм. Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын багц нь 5.3 их наяд төгрөг. Үүний 3.2 их наяд төгрөг нь багш нарын цалинд зориулагддаг

1 671

Г.Уянга: Эрчүүдийн өс

Бэрх тосгоноос ирсэн хүүгээ Төрийн ордонтойгоо танилцуулж явахдаа нэг зүйл ажигласнаа зүгээр л бичмээр санагдлаа. Юу вэ гэвэл..

1 171

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч 18 улс, үндэстний хоол, уух зүйлсээр үйлчилнэ

UB FOOD FESTIVAL 2026 Food Festival хэмээх арга хэмжээ 1980-аад оноос дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, тухайн улс үндэстний соёл, амьдралын хэв маягийг илэрхийлдэг брэнд арга хэмжээнүүдийн нэг төрөл болж хөгжиж ирсэн бөгөөд зөвхөн хоол амтлуулах төдий бус, хотын соёлыг таниулах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх, ресторан болон хүнсний салбарын хөгжлийг дэмжих, бизнес, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох, бүх нийтээрээ амрах зугаацах, цагийг сонирхолтой өнгөрөөх чухал платформ болж ирсэн байна. Энэ удаагийн арга хэмжээ Монголын ресторан зоогийн газрын Холбоо (ТББ), Монголын тогооч нарын Холбоо (ТББ), Нийслэлийн засаг даргын тамгын газар болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 30 бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Улаанбаатар хотын ресторан, зоогийн газрууд, үйлчилгээний салбарын хөгжил, орчин үеийн олон улсын гастрономийн чиг хандлага, хоолны соёлыг нэг дор цогцоор нь танилцуулах олон талт ач холбогдол бүхий эвент болох юм байна. Монголын ресторан зоогийн газар Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх: 2025 оноос эхэлсэн эдийн засгийн хүндрэлээс үүдсэн инфляцийн өсөлт, татвар, хураамжийн бодлого зохицуулалтын асуудлууд манай салбарын үйлчлүүлэгчдийн худалдан авах чадварт онцгой нөлөөлж эхэлсэн бөгөөд ресторан, зоогийн газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоо эрс багассан. Энэ нь манай салбарын бизнес эрхлэгчид 2025 оны сүүлийн хагасаас эхэлж бараг 15% нь үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барих нөхцөлд хүрХарин уржигдар Монгол улсын засгийн газраас 146 нэр төрлийн үйлчилгээг emongolia системээр мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон тогтоол батлагдсан нь шинээр бизнес эрхлэх залуучуудад маш том тус дэм болох шийдвэр боллоо гэж үзэж байна

1 914

Өөрсдөдөө халтай хуулийнхаа “өргөс”-ийг түүх ганцхан боломж ГИШҮҮДЭД үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ-ны хуралдаанаар дээрх хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн. Өчигдөр буюу пүрэв гарагт чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэж 101 гишүүн хуралд оролцов

1 764

Нарагийн бодлыг хэн, юу өөрчлөв?

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг талархан дэмжиж буйгаа илэрхийлж, "Би яг ийм хууль санаачилж байсан юм" хэмээсэн билээ. Хачирхалтай нь сүүлийн хоёр өдөрт тэрээр гэнэт л уг хуулийг улайран эсэргүүцэж, бүр УИХ-ын даргыг хүртэл огцруулна хэмээн цамнаж эхлэв. Үүнийхээ шалтгааныг парламентын дархлаа, ардчилал гэх мэт өөрөө ч яг сайн ойлгож байгаа эсэх нь тодорхойгүй тайлбарлах аж

1 523
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.