Ирэх даваа гарагаас төрийн байгууллагууд 07:00-17:30 цагийн хооронд ажиллаж, нэг өдөр зайнаас ажиллана
Ирэх даваа гарагаас төрийн байгууллагууд 07:00-17:30 цагийн хооронд ажиллаж, нэг өдөр зайнаас ажиллана
Эх сурвалж: MET Norway · 09:39-д шинэчилсэн
3 225 мэдээ · 1681–1704 харуулж байна
Ирэх даваа гарагаас төрийн байгууллагууд 07:00-17:30 цагийн хооронд ажиллаж, нэг өдөр зайнаас ажиллана
Бямба гарагийн өглөөнөөс Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно
Товчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад О.Цогтгэрэл ялагдчихлаа. Уг нь тэрээр ардчиллын партизанууд одоо ч АН-даа нөлөөтэй хэдий ч зүтгэсээр байгаад намын дарга болж чадсан юм. Тэрээр 15 жилийн өмнө “Тэсо”-гийн захирлаар ажиллаж байсан
Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарчээ. Харин уг зохицуулалтын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих асуудлаар Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, Тээврийн Цагдаагийн Алба, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцэж, Бага тойруу дотор 86 байршилд цагдаагийн нийт 186 албан хаагч хяналт тавихаар болжээ. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах сэдвээр сургалтад хамруулсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” 2026 онд гарсан захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болжээ. Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл "УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулганаар сонгогдсон гүйцэтгэх зөвлөл өнөөдөр/2026.04.16/ "Олимпик хаус"-т анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав. Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын орон тоог нэмэгдүүлэв. Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилов. Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнгөрсөн сард болж, Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ
Mezone аппликейшны анхны уран бүтээл “Тамын диваажин” ОАУСК нээлтээ хийхэд бэлэн болжээ. Хайртай дотны хүмүүстэйгээ хамгийн дуртай киногоо үзэж, чөлөөт цагаа хамтдаа хамгийн сайхнаар өнгөрүүлэх боломжийг танд олгох mezone аппликейшн нээлтээ хийх гэж байна. Тус аппликейшны хамгийн анхны уран бүтээл бол “Тамын диваажин” хэмээх олон ангит +21 уран сайхны кино гэнэ шүү
Нэр бүхий компанийн хүний нөөцийн ажилтнаас мэдээлэл алдагдаж тухайн ажилтнуудын дансаар банк бус санхүүгийн байгууллага болон банкнаас зээл авсан зөрчил илэрсэн талаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос мэдээллээ. Иймд компаниудын хувийн мэдээллийг хадгалж байгаа тэр тусмаа хүний нөөцийн ажилтнууд мэдээллийг нууцлалтай, хадгалах, хамгаалахад компани дотоод дүрэм журмыг батлахад анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Үгүй бол цахим залилангийн нөхцөл бүрдэж байна гэдгийг ХЭҮК-оос онцоллоо. Тухайн хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнуудынхаа мэдээллийг хадгалсан зөөврийн компьютерыг гэртээ аваачсаны улмаас гэр бүлийн гишүүн нь хүний хувийн мэдээллийг олж авч банкны дансыг хуурамчаар нээж иргэдэд хохирол учруулсан байна. Хувийн мэдээлэл нь зөвхөн цахимд байршуулснаар алдагддаг юм биш
Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариалан эрхлэгчдэд 10 мянган литр дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар нийт 20 шатахуун импортлогч ААН-ээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв. Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн дээр татан авах байдлаар зохион байгуулжээ. Ташрамд дурдахад, энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд үрийн улаанбуудайн борлуулалтыг нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар худалдан борлуулж байгаа
Экологийн цагдаагийн албанаас энэ оны 04 дүгээр сард ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамаарах “Мөнгөн ус”-ыг БГД-ийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд нь бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй, харин хэлбэрээ өөрчилж хорт чанар нь түүнийгээ дагаж өөрчлөгддөг онцгой хортой бодис юм. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ
Эдийн засагч Р.Шинэгэрэл НӨАТ-ын босгыг 2.5 төгрөг болгох өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа. -Та НӨАТ-ын босгыг 2.5 тэрбум төгрөг болгох санаачилгыг гаргаж байна
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 01 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ
Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун болон эрчим хүчний үнэ өсөж буй энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газар Зэс хайлуулах үйлдвэр барих тендерийг гэнэт зарласан нь олны анхаарлыг татаж байна. Салбарын мэргэжилтнүүд болон ажиглагчид энэхүү төслийг "цаг үеэ олоогүй" төдийгүй үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн сануулж эхэллээ. 1
“Аюулгүй нийгэм-Бидний оролцоо” уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай гэлээ
1. “Таван үдэш” жүжиг Английн BROADWAY театрт тоглогдож байсан: “Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нь Александр Володины “Таван үдэш” жүжгээс сэдэвлэн бүтээгдсэн юм
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.16/ хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтыг явууллаа. Өнгөрсөн долоо хоногт энэхүү санал хураалтыг явуулах байсан ч ирц хангалтгүйн улмаас АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байдаг. Дээрх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн
Улсын Их хурлын гишүүн Д.Пүрэвдаваатай Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар ярилцлаа. -УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай хол-боотой Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн санал хураалт өнөөдөр болно. Үндэсний эвсэл энэ хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр санал хураалт явуулна.
Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бодит болгох үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгсөн. Нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таван арга замаар энэ эх үүсвэрийг бүрдүүлэх тооцоо хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар бодлогыг хэрэгжүүлснээр ирэх сарын 1-ээс эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын цалинг нэг болгох боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо
Аяллын визээр манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн БНСУ-ын жуулчин нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Иргэний цогцос Төв аймгийн нутаг дэвсгэрээс олдсон. Иргэний биед гэмтэл шарх байгаагүй
Тэгвэл дэлхийн олон орны нийт 189 хамтлаг оролцсон тус уралдааны шилдэг 5 хамтлагийн нэгээр “Нар-Анир” хамтлаг тодорч, финалын шатандаа шалгарчээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээгээр хянан шалгах хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 43 гишүүн буюу 34.7 хувийн саналаар дэмжлэг хүлээсэнгүй. Парламент Харбины гэрээг хянан шалгах шаардлагагүй гэж үзлээ. Сүүлийн хагас жил орчим үргэлжилж буй “Харбины гэрээг ил болго” гэх улс төрийн акцын гол төлөөлөгчид нь олигарх компанийн эрх ашгийг хамгаалагчид гэдгээрээ танигдсан Жудагийн Баярмаа, шарк Энхтүвшин нар
Дээр үед Элсний 13 гэж Оросын уран сайхны кино гардаг байсан. Элсэн цөлийг туулж яваа 13 хүнтэй цэргийн жижиг отряд баянбүрдэд хүрнэ
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан