2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1705–1728 харуулж байна

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ

- Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна

1 101

Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно

Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад ороход бэлэн болсон ба Улсын комисс ажиллаж байгаа талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас мэдээлж дараах мэдээллийг өглөө. Уг байгууламж нь хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай юм байна. Улаанбаатар хотын нэг хоногийн хэрэглээ нь 180,000 м3 байдаг аж. Улаанбаатар хотод үйлдвэр эрхэлж байгаа 700 гаруй ААН-үүдийн 70-80 хувь нь төв цэвэрлэх байгууламж руу хүнд хэлбэрийн бохирдлоо нийлүүлдэг байна. Иймд ААН-үүдэд хяналт тавьж цаашлаад ААН-үүд өөрсдийн үйлдвэр дотроо урьдчилан цэвэрлэх байгууламж хийх боломж бололцоог илэрхийлэхээр ажиллаж байгаа гэв. Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжийн гол онцлог нь цэвэрлэгээ хийсэн лагаа дахин эрчим хүчинд ашиглаж, байгууламжийнхаа нийт эрчим хүчний 30-40 хувийг хангаж жилд ₮7-8 тэрбумын цахилгаан эрчим хүчийг хэмнэх юм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Шинэ цэвэрлэх байгууламжийн нийт санхүүжилт 262.7 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Эксим-Импорт банкнаас олгогдож буй нэн хөнгөлөлттэй зээл

1 120

БАЙР СУУРЬ: Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл махны үнийн өсөлтийн талаар салбарын сайдаас тодруулсан юм. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хэрэглээний үнийн индекст том байр эзэлдэг махны үнийн асуудал байна. 2025 оны аравдугаар сарын 20-нд үхрийн ястай мах нэг кг нь 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй байсан бол таван сарын дараа буюу өнөөдөр 32 мянган гаруй төгрөгт хүрч, 52.6 хувиар өссөн байна

2 596

“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Трамвай нь 100 хувь цахилгаан учир авто замын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байна

1 225

ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Уг тогтоолд, Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэж, 47 газар зүйн нэрийг шинээр нэмэх, Сүхбаатар аймгийн 13 сумын хэрэглэж байгаа нэр болон УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг үсгийн зөрүүтэй 45 газар зүйн нэрийг нэмж батлахаар төсөлд тусгажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуучнаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополийн эсрэг газар байна

1 653

“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. Энэ компани бол 2016 онд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийнхан “Эрдэнэт”-тэй хамт 49 хувийг нь Оросоос авчирсан “Монголросцветмет” л дээ. Өнгөрсөн жил Засгийн газраас нэрийг нь өөрчилсөн юм

1 358

Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан. Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, зөрчил нь удаа дараа давтагдсан бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг тусгасан нь улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бол маргааш нэгдсэн чуулганаар санал хурааж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх юм

1 794

Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно

2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй

1 113

Ц.Идэрбат: Намрын тариа хураалтад 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэнэ

Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлт гээд цаг үеийн мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны үнэ намар нэмэгдээд эхлэхэд гол нөлөөлдөг зүйл бол дизель түлш. Тариалан эрхлэгчдэд дизель түлшийг боломжит үнээр олгож байгаа юм байна

1 474

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас ялгагдах зарчмын шинжтэй харилцаа нь албаны нууц гэх ойлголтыг оруулж ирсэн, түүнчлэн Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталж байхаар өөрчлөлт орсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “...улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр...-ийн нууцыг хуулиар тогтоон хамгаална...” хэмээн заасан

1 647

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ

УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж өнөөдөр /2026.04.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр "2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгууллаа. Үүнд УИХ-д байгаа 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон

1 344

Эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байжээ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг завшсан гэх хэрэгт холбогдсон эмнэлгийн эрхлэгчид прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Б.А нь “… клиник”-ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна. Тэрбээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн дансаар дамжин олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Уг үйлдэл нь 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 16.7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна

1 293

Энэтхэгт парламент нь, Канадад сонгогчид нь хариуцлага тооцдог бол Монголд...

УИХ-ын нэгдсэн чуулганаар улс төрийн хүрээнд анхаарал татаж буй хуулийн төслийн нэг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ

1 390

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр ойрд таг чиг байсан нэг “сэдэв” сөхөгдлөө. Тэр нь, одоогоос 10 жилийн өмнө улс төрийн гол сэдэв болж, тухайн үедээ УИХ-ын сонгуульд ч тодорхой нөлөө үзүүлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай юм. Учир нь, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүд Засгийн газраас лавласан байна

1 208

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар НАМЫН ДАРГА нар юуг өгүүлэв

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлснийг онцлон хүргэж байна. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Маш тодорхой хэлье

1 535

Монгол Улс Ерөнхий сайдгүй 10 сар боллоо...

Мань хүн нэг хүн байтугай нэг намд ахадсан их ачаатай болж. Муулбал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дефакто Монголын төрийн, Монголын улс төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүллээ. Энийг бас л бүгд мэддэг. Ярьдаг. Гэвчиг ил биш.

1 545

Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

1 238

ЦЕГ: Солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн

Манай улсад аялахаар ирсэн гэх 57 настай иргэний цогцос Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээс буюу Хүй долоо худгийн орчмоос олдсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн. Аргалант сумын малчид солонгос иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 27-нд мэдэгдсэн байдаг

1 425

Дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаана гэв

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна. Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган шийдвэрлэжээ. Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг. Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан. Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөв. Мөн цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна

1 725

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,384 хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,548 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 901 хэрэг шинээр нээж, 376 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн эсрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Авлигын эсрэг тус бүр 6, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, Соёлын өвийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг 84 хэргийг зүйлээр нь авч үзвэл, залилах 30, хулгайлах 27, хөрөнгө завших 8, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших болон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг тус бүр 6, мал хулгайлах 4, дээрэмдэх 2, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах 1 хэрэг байна. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: - Ц.Ц нь “Т...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 2 ширхэг падаанаар 938 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 93,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Н.Г нь “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2024 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд 5 ширхэг падаанаар 527 сая төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Б.А нь “... клиник”-ийн эрхлэгчээр ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виза карт ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, бусдад 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - Х.А нь “..

1 146

"Морьтон Монгол" төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байна

Морьтон монгол төсөл "Эм Жи Эл" медиа группийн харьяа болж үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Тодруулбал, Морьтон Монгол албан ёсны фэйсбүүк хуудсаараа хурдан морины уралдаан шууд дамжуулалт хийнэ. Мөн Хүлгийн төвөргөөн энтертайнментын хамт олонтой хамтран ажиллаж байна. Шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал, Тайлбарлагчаар Баярсайханы Гонгор, Цэдэнсодномын Дуня Зураглаачаар Цагааннохойн Батбаяр, Баярмагнайн Төрбат нар ажиллана. Баяр, наадам, сунгаа зэрэг бүхий л шууд дамжуулалтыг хийлгэхийг хүсвэл 85330727 дугаарын утсаар холбогдох боломжтой

1 248

Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ

Завхан аймгийн Баянхайрхан суманд дөрвөн настай хүүхэд мориноос унаж нас барсан гэх харамсалтай хэрэг гарчээ. Эл хэргийн талаар, Баянхайрхан сумын Засаг даргын орлогч “Өнгөрсөн бямба гарагт манай сумын Төөнөт багийн малчин дөрвөн настай хүүхдээ үхэрт явуулснаас болж дээрх харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар уруу газар явж байхдаа мориноосоо унаж, чирэгдэхдээ хад, чулуунд толгойгоо цохиж, нас барсан байж болзошгүй байна. Хүүгийн цогцсыг задлан шинжилгээнд оруулсан

1 612

Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ

“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг эмээгийн дүр бүтээсэн байна. Түүний хувьд амьдрал дээрээ эмээ болж, зээгийн зулай үнэрлээд буй

2 764
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.