2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1729–1752 харуулж байна

Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"

Монголын Ардчилсан Намын анхны дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Ардчилсан Намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд зөвлөгөө өгчээ. Тэрээр нийгмийн сүлжээнд энэ тухай: "О.Цогтгэрэл Ардчилсан Намыг тэмцдэг,тулалддаг, ард түмнийхээ уур бухимдлыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна.Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар! 90 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир! Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа.Манай нам тэр “дарь” нь болж өг! Жагсаалууд хий, цуглаанууд хий! Монголчууд тэмцэл,эр зоригоо санагалзаж байна! Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам

2 002

Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр НӨӨЦИЙН МАХЫГ худалдаалж эхэлнэ

Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3 мянга орчим тонн үлджээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт үнийг нэмсэн нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ

6 158

УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ, хариуд нь...

Хариуд нь: МАН-ын гишүүд бололтой, УИХ-ын даргаар өөр хүнийг томилох нь зөв юм байна гээд гарын үсэг зурах ажлыг эхлүүлсэн мэдээ байна. Мөнхүү: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах санаачилга АН-ын нэг гишүүн эхлүүлээд гарын үсэг цуглуулаад эхэлж. Гэвчиг Н.Учралтай холбоотой гарын үсэг Ерөнхийлөгчийн хуулиас өмнө эхэлсэн гэж сонстож байна.

1 369

Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв. Тэрээр яамныхаа хурал дээр “…Дээд боловсролын хуулийн хэрэгжилт хаачсан бэ. Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан

2 174

Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан өчигдөр /2026.04.11/ боллоо. "Хатант интернэшнл" баг “АПУ-Скайтел” багтай учраа тааран барилдсанаас “Хатант интернэшнл” баг 15:10-аар ээлжит ялалтаа авч, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр болсон. Тэгвэл тус барилдааны тавдугаар тойрогт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан С.Сүхбатыг давхар шуудагны барьцнаас түрж байхдаа тайлбайн хашлага нуруугаар нь мөргүүлсэн байдаг. Энэ үйлдлээс үүдэн хоёр бөхийн дунд багахан маргаан үүссэн

2 836

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 10 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.626 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11788, орон нутагт 2833 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ

1 193

"Сумын сурагчид улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцдог болно"

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд 2026.04.10-ны өдөр зам тээврийн осол гарч 6 хүн алтан амиа алдсан. Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан автобус авто ослын хөдөлгөөнд оролцогчоор шалгагдаж байгаа юм

1 211

Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм. Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг

1 344

Д.Амарзаяа: Уламжлалт анагаах ухаанд өвчин бүхнийг эдгээх эм тангийн эхлэл нь ширгээсэн ус гэж үздэг

“Алтан чагнуур-2026” арга хэмжээний “Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах судлал” төрөлд “Алтан чагнуур”-ын эзэн болсон Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ЭМТҮЧАБ (Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба)-ны дарга, зөвлөх зэргийн эмч, АУ-ы доктор Д.Амарзаяатай ярилцлаа. -Эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. ажлын гараагаа хаанаас эхэлж байсан талаар яриагаа эхэлье? -Миний хувьд 1998 онд Анагаах ухааны дээд сургуульд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хүний их эмчээр төгссөн

1 953

АН: Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан 90.5 хувийн ирцтэй эхэлж Улс төрийн зөвлөлийн гишүүнд 54 хүн нэрээ дэвшүүлэв

1 141

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛСТӨР: ШИНЭ ЗАСАГ БҮРДЭЖ САЙДУУД АЖЛАА АВСАН ДАРУЙДАА Л МЭДЭГДЭЛ ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ Тухайлбал, С.Амарсайхан "Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ" хэмээгээд тэр даруй л эхнээсээ данс нь нээгдсэн. Тэрээр хууль эрх зүйн орчныг нээлттэй болгож, хууль иргэдийг айлгадаг биш хамгаалдаг байх зарчмим баримтлан ажиллана

1 199

Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн...

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрлээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдгийн үлгэрээр улс орон маань өөдлөхөө байв

1 302

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилов

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томиллоо. Шинэ захирагчийг хамт олонд нь танилцуулах үеэр Шадар сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын худалдаа, логистикийн гол төвүүдийн нэг бөгөөд хөрөнгө оруулалт, экспорт, импорт, аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтойг онцолжээ. Мөн тус бүсийг БНХАУ-тай хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг дурдсан байна

1 490

Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ

“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа гол дүр бүтээсэн байна. Түүний хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд анх тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн юм

1 893

A sound хамтлагийн фэнүүд “БАЯРТАЙ-20 ЖИЛ” тоглолтыг догдлол дүүрэн хүлээж байна

“A-Sound” хамтлаг 2006 оны наймдугаар сарын 22-ны өдөр анхны бэлтгэлээ хамтдаа хийж урлагийн тогоонд орж ирснээ зарлаж байжээ. Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог гэдгийг өдгөө фэнүүд нь хэдийнээ мэдэх билээ. "A sound" гэдэг нэр нь “жинхэнэ сайн аялгуу" гэсэн утгатай. Тус хамтлаг хамтлагийнхаа нэр шигээ байлгаж хит дуунуудын жагсаалт нь тасраагүй юм. Тэгвэл тэд урлагтаа "БАЯРТАЙ" хэмээн хэлж тайзаа орхих гэж буй гэх шуум сүүлийн өдрүүдэд хөврөх боллоо. Энэ талаар тодруулахад, “БАЯРТАЙ 20 ЖИЛ” Live Music Concert-оо энэ оны ирэх тавдугаар сарын 16-нд АСА АРЕНА-д тус хамтлагийнханы туулсан замнал, хөгжим, сонсогчидтойгоо хамт бүтээсэн түүхийг эргэн харсан, дараагийн шат руу шилжих нэгэн чухал мөчийг хамтдаа бүтээцгээе гэсэн юм. Тус хамтлагтай 20 жил хамтдаа байсан үнэнч фэнүүд нь уг түүхэн боломжийг алдаж болохгүй гэрч нь болохоор ихээхэн догдлон хүлээн авч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ

1 410

С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр (2026.04.09) Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмын талаар танилцуулжээ. Түүнчлэн Ардчилсан Намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт "Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг

1 983

С.Баярцогт: Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийсний уршгаар намайг шууд яллаж, шоронд хүртэл хийсэн

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр (2026.04.09) Төрийн ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулах журам, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах журмын талаар танилцуулжээ. Түүнчлэн Ардчилсан Намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт "Миний пи арыг Х.Баттулга, түүний гар хөл болсон хүмүүс хийдэг

1 628

“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд анх монголчуудын хүртээл болж байсан “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэх гэж байна. “Аса арена”-д энэ сарын 18-нд хөшгөө нээх энэхүү олон улсын циркийн тоглолтод Монгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 орны 280 орчим уран бүтээлч оролцох аж. 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тоглолтын гол онцлог нь жил бүр хөтөлбөр, номер нь өөр байдаг бөгөөд дахин давтагдашгүй гэдгээрээ үзэгчдийг татаж чаддаг. Тэгвэл энэ удаа Италиас гурван төрлийн 11 бар иржээ

5 568

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй гэв

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тухайлбал, Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм

1 381

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс “Ажлын байрны бэлгийн дарамтыг” “Ажлын байрны найрсаг харилцаа” гэж тодорхойлов

ШЕЗ-ийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Ханддулам "Өдрийн сонин"-д ярилцлага өгч шүгэл үлээсэн. Тэрбээр ярилцлагадаа ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртсөн талаараа дурдсан

1 510
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.