2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1777–1800 харуулж байна

Говьсүмбэр аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

Говьсүмбэр аймагт 2026 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг хүлээн авч эхэллээ

1 629

Ч.Ханддулам: Үнэний төлөө явсан зам бүр утга учиртай гэдэгт итгэж байгаа учраас тэсч байна

Б.ЭРДЭНЭТУЛГА ГЭДЭГ ХҮН ШЕЗ-Д ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ИРСНЭЭС ХОЙШ АЖИЛТНУУД АЙДАС ТҮГШҮҮРТЭЙ ОРЧИНД АЖИЛЛАХ БОЛСОН НЬ ҮНЭН- ШЕЗ-ийн удирдлагынхаа ёс зүйгүй үйлдлийн талаар шүгэл үлээгээд ажлаасаа халагдсан Ч.Ханддуламтай ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн ажлын албаны даргад холбогдох шүүх хурал боллоо. Шүүгчдийг томилдог байгууллагын хариуцлагатай албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхээр бас тэр бүр ороод байдаггүй байх

2 373

13-14 насны хүүхдүүд төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайлжээ

ЦЕГ-аас хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. 2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд: 1,557 орон байрны хулгай, 253 халаасны хулгай, 61 автомашины хулгай, 309 малын хулгай бүртгэгдсэн байна. Тухайлбал, /2026.03.30/ өдөр төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайд алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ

1 285

ҮНЭ ХАНШ: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ

Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Тодруулбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ. Нийслэл хотын үнэ ханш: Үхрийн мах: 28,328 төгрөг буюу 7.9 хувь Хонины мах: 23,724 төгрөг буюу 5.0 хувь Ямааны мах: 15,461 төгрөг байна. Бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1-р зэргийн гурил 2,507 төгрөг, сүү (литр) 5,012 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 3,156 төгрөгийн үнэтэй байна. Харин АИ-92 бензин литр тутам нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна. Аймгийн төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нийслэлээс ялгаатай тогтжээ

3 367

Найман сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ

23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завдсан аймшигт хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө гарчээ. Тодруулбал, 23 настай эмэгтэй гэрээсээ 8 сартай хүүхдээ авч гараад цээжин тус газар нь хутгалан хөнөөгөөд, өөрийнхөө судсыг 4 удаа ханаж, амиа егүүтгэхийг завдсан байна

1 140

Б.Насантогтохын 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, гурван тээврийн хэрэгслийг битүүмжилсэн гэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281,0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон

1 306

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2026 оны 3 дугаар сарын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод нийт 9969 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ тодорхой үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байгааг албаныхан онцоллоо. Тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1529 бүртгэгдэж, өмнөх оноос 78 тохиолдлоор буурсан байна. Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан нь урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж байгааг илтгэж байна. Харин зарим төрлийн гэмт хэрэг өсөлттэй гарчээ

986

Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын гүүрнээс 14 дүгээр хорооны авто замтай холбогддог замын хөдөлгөөнийг хаажээ

Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам нь Рашааны 16, 15, Ногоон талбайн 1-7-р гудамж дамнан Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын гүүрнээс 14 дүгээр хорооны авто замтай холбогддог бөгөөд хөдөлгөөнийг хаажээ. Иймд иргэд өөр замыг сонгож зорчихыг санууллаа. Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уг авто замыг барих ажлыг хоёр сарын өмнө эхлүүлжээ

1 267

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангах квотыг 10 хувь болгожээ

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.04.07/-ийн хуралдаанаар “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэв. Салбарын сайд Э.Бат-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн конвенцын есдүгээр зүйлд заасны дагуу дэлхийн томоохон хотуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй байдлын аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, харгалзах хүнгүй хотын хөдөлгөөнд оролцох, олон улсын стандартыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна

1 060

Ж.Чулуунжаргал: “МОНБАТ бидний аврагч бурхан” гэх үгийг сонсоод огшиж, үе үеийн энхийг сахиулагчдаараа бахархсан

Дэд хурандаа аавын удам дамжсан дэслэгч охин Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос эхлээд тэртээх хилийн чандад “Монголын Улсын төлөө зүтгэе” хэмээн тангараг өргөж, мөрдэс зүүсэн монгол цэргүүд үүрэг гүйцэтгэж, эх дэлхийд энх тайвныг сахиулсаар байна. Тэдний нэг бол НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд “МОНБАТ” буюу 14 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгээд энэ жил ирсэн, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Цаг уурын нэгдүгээр бүлгийн дарга, дэслэгч Ж.Чулуунжаргал билээ

1 273

Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгожээ

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15,000,000 төгрөгөөр мөн тус хуулийн 3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 30,000,000 төгрөгөөр тус тус торгож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулжээ.

1 148

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой хоёр тушаал бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан харьяа газар, хэлтсийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэрээ багш нарын цалингийн асуудлыг хөндсөн байна. Тэрээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн

1 473

А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ

МАН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд буй А.Амундра АТГ-т хүсэлт гаргажээ. Тэрбээр өдгөө эх орондоо байхгүй ч өөрийн инстаграмаараа дамжуулан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг дэлгэсээр байгаа юм. Харин өнөөдөр АТГ-т хүсэлт гаргаж буйгаа нийтэлжээ

2 027

Насанд хүрээгүй 446 хүүхдэд шийтгэл оногдуулжээ

Жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2026 оны эхний гурван сарын байдлаар нийт 446 холбогдогчид шийтгэл оногдуулжээ. Дээрх зөрчлийн 141 буюу 31.6 хувь нь нийслэлд, 305 буюу 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн аж. Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд, 30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй

1 155

Төв талбай дээр Монголын 30 орчим рестораны тогооч нар ази, европ хоол хийнэ

Улаанбаатар хотын төв талбай дээр урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж эхлээд буй. Өчигдөр л гэхэд даамын тэмцээн болсон юм. Энэ сард төв талбай дээр хоолны өдөрлөг, цирк, ширээний теннис, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ, зарим яамны нээлттэй хаалганы өдөр нээгдэнэ гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн юм. Эдгээрээс хоолны өдөрлөгийг иргэд сонирхдог

1 447

1-р улирлын төлбөрийн баримтаа 2026.04.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй

2026 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа 2026.04.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваарай. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг

1 035

15 жилийн өмнө ч шатахууны ханш савлагаатай, Ойрхи Дорнодод мөргөлдөөнтэй байв

Ойрын өдрүүдэд Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдсэн шатахууны хомсдол олон улсыг хамарч байгаа тухай бид өдөр бүхэн мэдээлсээр байна. Тэгвэл сонирхолтой нь 15 жилийн өмнө ч бид яг энэ асуудлыг бичиж байсныг сонины шарласан хуудас та бидэнд сануулж байна. 15 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын эдгээр өдрүүдэд ч шатахууны үнийн асуудлын талаар нийгэм даяар шуугиж байсныг “Зууны мэдээ” сонины 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн “Хаврын синдромтой хавсарсан шатахууны ханш” нэртэй нийтлэл бидэнд эргэн сануулж байна

1 383

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу ирэх Баасан гаригаас эхлэн скүүтер, мопед, унадаг дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд албан ёсоор оролцож эхлэхээр болж байна. Үүнтэй холбоотойгоор унадаг дугуйн зориулалтын замаар цахилгаан скүүтер болон мопед зорчих боломжтой бөгөөд хэрэв тухайн хэсэгт дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах зохицуулалт мөрдөгдөнө

2 551

Засгийн газар 19 сайд, ЗУРГААН дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар чиглэлийн яамдын дэд сайдыг чөлөөлөв. Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн дэд сайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон

2 420

Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг. Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна

1 349

Менингококкт халдварын улмаас гурван хүүхэд нас баржээ

Менингококкт халдварын улмаас гурван хүүхэд нас баржээ Нийгэм, Сэрэмжлүүлэг 9 секундын өмнө2026-04-07 09:23:312026-04-07 09:23:40 Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, долоон тохиолдол батлагдаад байна. Менингококкт халдварын улмаас гурван хүүхэд нас барсан байна. Тодруулбал, нийт халдварын гурван тохиолдол нь Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт эрсдэл өндөр байна

1 120
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.