2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1801–1824 харуулж байна

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна

Монголбанк “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяны хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож, хүүхэд, залууст мэндчилгээ дэвшүүлэн санхүүгээ зөв удирдах, мөнгөө ухаалгаар зарцуулж, хуримтлал үүсгэх дадлыг төлөвшүүлэхийг уриаллаа. Энэ үеэр өдөрлөгт оролцсон хүүхэд, залуусын дунд санхүүгийн мэдлэгийг сорих хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг хадгаламжийн эрхийн бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав. “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Франц улсад төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачилсан бөгөөд хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг дэмжин хөгжүүлэх зорилготой юм. Анх 2012 оноос эхлүүлсэн уг аянд дэлхийн улс орнуудыг хамруулан, долоо хоногийн хугацаанд зохион байгуулдаг уламжлалыг тогтоожээ

1 454

Ховд аймгийн Дөргөн суманд гарсан хээрийн түймэрт нэг хүн амиа алджээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэх газар хээрийн түймэр гарч нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, Гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулж байх үед Чандмань сумын мэргэжлийн ангиас оролцож байсан цэцэрлэгийн нярав галд өртөж амь насаа алдсан байна

954

УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.06) Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв

1 224

Хулгайн зөрчил дөрөв дахин өсжээ

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад нийт 6,988 хүнд эрх хязгаарлах арга хэмжээ авснаас 5,861 хүнийг саатуулах, 120 хүнээс баримт бичгийг хураан авах, долоон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох эрх хязгаарлах арга хэмжээг авчээ.

1 256

Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо. Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм

1 370

ТАНИЛЦ: Н.УЧРАЛЫН ЗГ-Т АЖИЛЛАХ ДЭД САЙДУУД

Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Тэрээр Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн юм

1 247

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна

1 809

С.Амарсайхан: Хууль бусаар дансыг нь хаасан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар данс нь хаагсдан ААН-үүдийн дансыг нээхээр шийдвэрлэжээ. Энэ талаар ХЗДХ-ийн С.Амарсайхан "Засгийн газрын анхны хуралдаанаар данс нь хаагдсан 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. Шүүхийн шийдвэргүйгээр хувийн ААН, байгууллагын дансыг хаах нь хууль бус зүйл

1 757

АН-аас урвасан “14” МАН-ын 30:38-ыг нэгтгэж хүчтэй сөрөг хүчин байх алтан боломжоо алдав

Н.Учралын Засгийн газрыг бүрдэхэд хилэнгээ барьж дийлээгүй Б.Пүрэвдорж тэргүүтнүүд өмнө нь Г.Занданшатарыг Засгийн газраа байгуулахад, дараа нь огцроод эргэн сэхэх үед нь ганц үг ганхийгээгүй нь тун хачирхалтай. Б.Пүрэвдорж, Баян Бажаа тэргүүтэй АН-ынхан Н.Учралын засгийг томилох УИХ-ын чуулганы хуралдаан дээр сөрөг хүчнийхээ хувиар оролцоогүйнх нь эхний шалтгаан энэ

2 574

Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашинаа худалдан авсан 45 сая төгрөгөө нотолж чадаагүй тул улсын орлого болгожээ

Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч байна. Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45,000,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм

1 021

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчнөөр ХОЁР хүүхэд энджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж буй

856

Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана

2026 оны дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хугацаанд ажиллахгүй талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд өнөөдөр /2026.04.05/ "Ханш нээх өдөр" тохиож байгаа тул түр хаах аж. Харин ОХУ-тай хиллэдэг Ульхан боомт "Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр"-ийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд түр ажиллахгүй

1 210

Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. УИХ-ын даргын томилгоо албажив Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусаж, санал хураав. Санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг

1 350

Ажиа Гэгээн Лувсантүвдэн: Залуу байгаа дээрээ л эрдэм сурах хэрэгтэй

Хөх нуураас тодорсон монгол гэгээнтэн Ажиа гэгээн Лусвантүвдэнжигмэджамцын амьдрал, намтар, оюун санааны замналыг өгүүлсэн “Алтан бумбын алдуурал” номын нээлт боллоо. Энэхүү номын борлуулалтаас орох бүх орлогыг Энэтхэгийн Ладак хотноо орших ахмад настны асрамжийн газрыг засварлан сэлбэх буяны үйлсэд зориулах аж. Тэрбээр “Би Монголд 2006 оноос эхлээд айлчилдаг болсон

1 459

БХЯ: Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг төрийн хүндэт харуул жагсаж угтан авах ёстой байдаг

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслол, дэг журмын хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид эх орныхоо халдашгүй дархан байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд “Монгол Улсын цэргийн дүрэм”-ийг чанд мөрдөж ажилладгийг онцолжээ. Уг дүрэм нь төрийн тэргүүнээс соёрхон баталдаг бөгөөд батлан хамгаалах салбарын суурь баримт бичигт тооцогддог байна

1 906

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛСТӨР: Чуулганаа бүтэн сар үргэлжлүүлж олигтой шийдвэр гаргаж чадахгүй явсаар энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал өөрийн Засгийн газраа байгуулж гишүүдээ томилж олон нийтийн санааг амраалаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов

1 370

ТАНИЛЦ: Т.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД /ФОТО/

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов

4 779

Э.Гэрэлт-Од: Нам татвар төлөгчдийн мөнгийг хуулийн дагуу зарцуулсан эсэхийг хянах онцгой эрх үндэсний аудитын газарт бий

МУБИС-ийн НХУС-ийн доктор профессор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа. -УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр зургаан нам төрөөс санхүүжилт авсан. Төрөөс авсан мөнгөө юунд яаж зарцуулсныг Сонгуулийн ерөнхий хороо хянаж байна гэж ойлгосон. -Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр Улс төрийн намууд тайлангаа өгдөг, түүнд нь хэд, хэдэн үе шаттай хяналт тавьдаг болсон

1 214

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна

Тэрээр "Санхүүч, эдийн засагч хүний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэр дундаа ЭМДС-д сууриар нь дүн шинжилгээ хийж, системийн гажуудал, алдагдлыг илрүүлэн засаж сайжруулна.

1 418

ФОТО: Шинэ ЗГ-ын сайдууд тамгаа гардан авч, ажилдаа орлоо

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайдын бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжиллаа. Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага

1 449
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.