2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1849–1872 харуулж байна

Ардчилсан намын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар ажлын нэг өдрийн завсарлага авлаа

УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий

1 414

Бусдыг нүцгэлж зургийг нь цахимд тавина гэж сүрдүүлсэн этгээдүүдийг ₮10 саяар торгожээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэлээ. Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс: Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь хоёр сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд найман сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэсэн; БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д таван жил, зургаан сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн; С.У нь 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118.8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн; Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн; Г.М нь 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ..

1 071

П.Сайнзориг: УИХ дахь МАН-ын бүлэг 38, 30 гээд хуваагдсан нь илэрхий байгаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын даргыг сонгох асуудал дээр намын эв нэгдлийг хангах үүднээс "тэдний бүлэг"-ийн хүнийг УИХ-ын даргад тавихгүй бол Н.Учрын бүрдүүлэх Засгийн газарт ч орж ажиллахгүй гэж мэдэгдэв. Тэрээр: "УИХ-ын даргыг сонгох асуудал дээр ямар нэгэн байдлаар хүч түрээд ингээд явбал УИХ дахь МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн дараа дараагийн арга хэмжээг авна. Хэчнээн сайд амласан ч Засгийн газарт орж ажиллахгүй

1 164

Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой 2026-04-02, 103 ЖиргэхХуваалцах Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн бүх төрлийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд сугалаа олгоно

1 345

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын ТОВЧ НАМТАР

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцлээ. ​​​​​​​ Удирдах зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ

1 492

Лу.Гантөмөр: АН-ыг Засгийн Газарт урих эсэхээ эхлээд МАН-ын Бага хурал шийдвэрлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр энэ үеэрээ: " Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Ардчилсан намтай хамтрах эсэхийг дангаар шийдэх эрхгүй. Учир нь энэ хоёр том нам хамтрах асуудал нь зайлшгүй МАН-ын Бага хурлын шийдвэрээр шийдэгдэх ёстой. Өмнө нь Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр Монгол Ардын Намын Бага хурлаас гарсан

1 230

Өмнө жил ченжүүд махаа нөөцөлж чадаагүй учраас энэ жил махны үнэ өссөн гэв

Махны үнэ долоо, долоо хоногоор хурдтай өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар зах, худалдааны төвүүдийн худалдагч нар хэлж байна. Үүнийг дагаад зах худалдааны төвүүдэд олигтой орлого орохгүй байгаа аж. Жишээ нь, өмнө долоо хоногт “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27 мянга, ястай нь 26 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо нэг кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй болчихсон гэнэ

1 143

Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв. “Туул голоо аваръя” хөдөлгөөнийхөн Төв талбайд жагсаж, Төрийн ордонд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуудлаар хотын удирдлагуудаас мэдээлэл авав. Энэ талаарх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Х.Нямбаатар: Төслийг гурван шатны шүүх л зогсооно, гаднын байгууллагатай хатуу гэрээ хийсэн Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Туул голын хурдны замын асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр “180 мянган машин Туулын хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоог камерын хөдөлгөөн бүртгэлд суурилан хийсэн. Зам ашиглалтад орсны дараа НИТХ төлбөртэй байх уу гэдгийг шийднэ

1 138

Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харицагчдадаа хүргэж, карт тухай бүрт тохирсон хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлдэг. Харин энэ удаа гадаадад аялахдаа аль ч улсын DUTY EREE дэлгүүрээс Голомт банкны олон улсын эрхтэй картуудаар худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт авах боломжтой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ. DUTY FREE урамшуулалд Голомт банкны бүх төрлийн кредит болон Premier дебит картууд хамаарах бөгөөд хэрвээ та сонгогдсон картыг эзэмшдэг бол гүйлгээ хийхээсээ өмнө SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх шаардлагатайг битгий мартаарай. Урамшуулал нь 2026.04.01-2026.05.31-ний хооронд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байна

967

Кофе уух санал тавьж, аяганд нь НЭГ сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000493 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлэсэн байна. Иргэн Д нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд кофе уухыг санал болгохдоо хоосон аяганд нь 1,000,000 төгрөгийг бэлнээр хийж таглан албан өрөөнд нь үлдээжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ж албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн асуудлыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хувиар хуульд заасан үүргээ биелүүлж, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна. Дээрх асуудалд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэн Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д-ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна

1 060

Ингэж байснаас УИХ тарсан нь дээр юм биш үү?

АН-ын УИХ-ын чуулганыг бойкотолсоноос үүдэлтэйгээр Г.Занданшатар Ерөнхий Сайдаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Гэвч сайд нарыг томилох үйл явц удааширч, МАН дахь 38, 30-ийн бүлэглэлийн зөрчил үргэлжилсээр байна

2 034

Ерөнхий сайд Н.Учрал: Хотын даргад албан ёсоор анхааруулсан

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. ​​​​​​​ -Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн боловсруулж байна вэ? -Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн хариуцлагатай цаг үед ажил хүлээж авлаа. Тийм учраас хурдан, шуурхай ажилдаа орох хэрэгтэй

1 168

Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихэсжээ

1 164

Н.Учрал: Зарим салбарт сайд нарыг улираан ажиллуулах шаардлагатай байна

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсчихсөн хариуцлагатай цаг үе ирсэн. Зарим салбарт сайд нарыг улираан ажиллуулах шаардлагатай байна

1 053

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм

837
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.