2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1873–1896 харуулж байна

Б.Жаргалан: Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийн эсрэг байх нь дүүрч гэхэд иргэдийнхээ эсрэг яваад байна

​​​​​​​ УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр: "МАН-ынхан Туулын хурдны төслийг ихээхэн гажуудуулж, анхны төлөвлөгөөтэй нь харьцуулахад төсөвт өртгийг үлэмж нэмэгдүүлж, байгаль орчинд өндөр эрсдэлтэй төсөл болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь анх дэвшүүлсэн шинэ санал, санаачлагыг хэрхэн гажуудуулж болдгийн тод жишээ болж байна. Өнөөгийн нөхцөл байдалд 2.3 их наяд төгрөг гэдэг маш их хэмжээний мөнгө

1 124

Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаашаас эхлэн хэрэгжихээр болсон.Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Мөн энэ талаар өчигдөр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр "АНУ-ын хувьд зарим улс орнуудын иргэдээс визний барьцаа шаарддаг

1 337

Л.Мөнхсайхан: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль цаг үеэ олсон...

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Лхагваагийн Мөнхсайхантай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл өргөн барьсан. Та энэ хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлнэ үү? -Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон “хууль санаачлах” бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн төслийг өргөн барьсан

1 230

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ дөрөвдүгээр сарын 8, 9, 10, 11-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа дахин тоглоно. 2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв. “Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой. Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Уг зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болно. Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болсноор нэгэндээ хайртай болдог

1 222

Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

МАН-ын дарга Н.Учрал намын даргын хувиар саяхан урд хөршид айлчлаад ирсэн. БНХАУ-д хийсэн айлчлал нь Монгол Улс ойрын жилүүдэд аль салбарт, ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх вэ гэдгийг тодорхойлсон стратегийн шинжтэй айлчлал байв. Сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, дижитал эдийн засаг, карбон зах зээл зэрэг ирээдүйн хөгжлийн гол салбарууд яригдсан нь үүнийг нотолно

1 568

Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно

​​​​​​​ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө товлон зарласан. Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ

1 063

Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-ын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй

8 452

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. Голын голдирол дагуу авто зам барих нь хуучирсан шийдэл МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх: -Туул голтой холбоотой мэдээлэл янз бүр байна. Зарим нь “болохоо больсон” гэдэг, зарим нь “хэвийн” гэж үздэг

1 222

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэдгийг тэмдэглээд Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой материалуудыг хүлээлгэн өглөө. Мөн стратегийн ач холбогдолтой ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хийж буй хэлэлцээ, “ШИНЭ ИТГЭЛ ЭРС ШИНЭТГЭЛ” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн суурь баримтууд, Оюутолгойн яриа хэлэлцээтэй холбоотой материалуудыг хүлээлгэн өгөөд шинэ Ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ. Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгах тухай хүсэлтийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинд хүргүүлсэн. ОХУ-ын Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж хариу ирснийг уламжиллаа. Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын төрийн их үйл хэрэгт нь амжилт хүслээ

1 309

Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ, мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80 хувьтай байгааг хэлж, алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг буцаан авсныг дуулгалаа. Хотын дарга Х.Нямбаатар “Өргөө зочид буудлыг нийслэлд буцаан авч, эцсийн өмчлөгчөөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүртгэгдсэн. Иймд НИТХ өөрийн өмчөө хүлээн авч, эзний байр сууринаас ажиллах хэрэгтэй. Мөн Соёлын төв өргөөний нэг корпусыг “Сод Монгол Групп” ХХК-иас авна

1 220

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг саналт хураалтад оролцсон 107 гишүүний 88 буюу 82.2%-ийн саналаар дэмжлээ

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. Ням-Осорын Учрал нь 1986 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. 2003 онд “Их Засаг” лицей сургуулийг төгссөн

2 036

ТТАХНЭ нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ

Тус эмнэлэг нь MRI оношилгооны аппаратыг ашиглалтад оруулснаар мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхэд тус дөхөм болж байна.

896

Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

​​​​​​​ Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Голомт банк 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн “Алтны форум” арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч ТОП аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын нийт 300 гаруй төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлыг тодорхойллоо. Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар Дэлхий дахинд тогтворгүй нөхцөл байдал үүссэн энэ цаг үед алтны үнэ цэн тогтвортой өсөж, улс орнууд нөөцөө зузаатган, алт руу хөрөнгө оруулах хувь хүмүүсийн тоо ч нэмэгдээд байна. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн гол салбарууд нь гадаад зах зээлээс шууд хамааралтай байдаг тул жил бүр ийнхүү дэлхийн зах зээлийн сорилтуудтай нүүр тулдаг билээ. Харин “Алтны форум”-ын хувьд Монгол Улсын эдийн засгийн нөөцийг бүрдүүлэхэд чухал оролцоотой алтны салбарын төлөөллийг нэг дор цуглуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх боломжийг олгодог цорын ганц мэргэжлийн талбар болоод байна. Арга хэмжээний үеэр эдийн засаг хийгээд зах зээлийн нөхцөл байдал, тэр дундаа алтны салбарт нөлөөлөх алт арилжаа болон алт олборлолт, шатахууны үнийн өөрчлөлтийн талаар олон улсын шинэ мэдээ, судалгааг мэргэжилтнүүд зочдод хүргэсэн юм

1 064

"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор, Дэд профессор М.Наранпүрэв "Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.Эмнэлгийн бус нас баралтын түвшин дэлхийн дахинд 53.4 хувь, өндөр орлоготой улс оронд 27.3 хувь байдаг бол Монгол Улсад 72.5 хувь байгаа бөгөөд энэ түвшин нь сүүлийн 10 жилд тогтвортой буюу аврагдах боломжтой нас баралтын түвшин жигд өндөр 50-54% байна. Тухайлбал, Монгол Улсад 2024 онд нийт 18,113 нас баралт бүртгэгдсэний 68 хувь нь буюу 12,330 нь эмнэлгийн бус нас баралт, 32 хувь буюу 5,786 нь эмнэлгийн нөхцөлд тохиолдсон нас баралтын тохиолдол байна. Амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой нас баралтын тохиолдол нь 9,761 байгаа нь нийт нас баралтын 54 хувийг эзэлж байгааг тогтоосон байдаг. Аврах боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгааны 80 орчим хувийг осол гэмтэл, тархины харвалт, зүрхний шигдээс эзэлж байна

902

Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Туулын хурдны зам баригдах байршилд иргэдийг цуглуулж, уг төслийг гацаах гэж буй хүмүүсийн талаар эсрэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Туулын хурдны зам төслийг зогсоох гэж буй олигархиудтай хамт тэмцэхийг та бүхэнд уриалж байна. Энэ улс төрчид хулгайн явдалтайгаа тэмцдэггүй юм гэхэд ядаж түгжрэлгүй болгоход юу саад болоод байгаа вэ. Энэ улсыг хөгжүүлэхгүй, ард түмнийг ядуу байлгах сонирхолтой террорист бүлэглэлүүд байна

1 371

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хамт боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн

1 058

Сэлж сурахаар сургалтад хамрагдаж байсан хүүхэд живж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв

Сүхбаатар аймгийн усан бассейнд сэлэлтийн хичээлийн сургалтад хамрагдаж байсан хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарав. Тодруулбал, тус аймгийн Биеийн тамир, спортын газар холбогдох байгууллагууд санаачлан "Сэлж сурцгаая" аяныг эхлүүлсэн байна

1 110

ФОТО: Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аврах анги, "Жаргалан" II цэцэрлэг хамтран гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх практик сургалтад тус цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа.

926
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.