2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 169–192 харуулж байна

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгын хүрээнд уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо

946

Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ

Амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 24-ний 02 цагт СХД-ийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай иргэн М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна

1 132

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 621

Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ

Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га юм байна. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын мэргэжлийн судлаачид очсон

654

Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй. Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн

689

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Монгол Улс төмрийн хүдрийн 33 ордод нийт 660.8 сая тонн орчим нөөцтэй. Дийлэнх томоохон орд газрууд нь Дархан-Сэлэнгийн болон бусад бүс нутагт бий

1 63946107376a33b6968276f3

Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ?

​​​​​​​ Монгол орны зүүн хязгаар дахь биологийн олон янз байдлын чухал бүс нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газар гал түймэрт өртсөн харамсалтай явдал боллоо. Олон зуун мянган га талбайг хамарсан түймэр зөвхөн ой мод, өвс ургамлыг сүйтгээд зогсохгүй, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэрт байдалд ямар хэмжээний хохирол учруулсан нь анхаарал татаж байна. Дорнод аймгийн нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан гал түймрийн улмаас урьдчилсан мэдээллээр 468,965 га талбай шатаж, тусгай хамгаалалттай газар нутгийн 79.8 орчим хувь нь түймэрт өртсөн билээ. Уг түймэр нь “Мобиком” корпорацийн удирдлагуудын зорчиж явсан автомашинаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд галын шалтгаан, байгаль экологид учирсан хохирлыг холбогдох байгууллагууд шалгаж байна

740

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг гарахад иргэд дор бүрнээ төлөвлөгөө зохиож эхэлсэн. Ээжүүд хүүхдийнхээ өвлийн хувцсыг авна, зарим нь зээлээ төлнө, идшиндээ явна

815

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын алдарт дуучин, xөгжмийн зоxиолч, продюсер “Crush” буюу Шин Xё Соп Монголчуудад өөрийн уран бүтээлүүдээ анx удаа толилуулаx гэж байна. “Crush” буюу буюу Шин Хё Соп нь 1992 оны тавдугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн бөгөөд 2014 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эxэлсэн. “Beautiful”, “Rush hour” , “Dont forget”, “Just”, “

963

Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов

2023 онд хойд эцгийнхээ гарт амиа алдсан гурван настай хүүгийн хэрэгт холбогдуулан шүүгдэгч М.Э-д бүх насаар нь хорих, хүүгийн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Эл хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Шүүхээс шүүгдэгч М.Э-г бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогч биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцсон байна. Мөн бага насны дагавар хүүгийнхээ эсрэг бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхийг завдсан бөгөөд уг үйлдлээ нуун далдлах зорилгоор хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон гэж шүүх тогтоожээ

1 449

Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг хувааж иргэн бүрийн хувийн дансанд шилжүүлэх хуулийн төслийн санаачлагыг иргэн Х.Оюунбилэг гаргажээ. Одоогийн байдлаар эл хуулийн төслийг 39 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ. Тэрээр "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ

835

Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ

Индонезийн хууль сахиулах байгууллагууд Монгол Улсын далбаатай газрын тос тээвэрлэгч хөлгийг саатуулж, 192.64 сая ам.долларын үнэ бүхий 1.16 тонн кетамин хураан авчээ. Индонезийн Цагдаагийн газар, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний агентлаг (BNN), Гаалийн байгууллага болон бусад холбогдох албаны хамтарсан баг 2026 оны аравдугаар сарын 20-нд Хойд Суматра мужийн Таньжунг-Балай-Асахан орчмын усан хилд MT Global 168 нэртэй танкерыг саатуулсан байна. Энэ талаар Индонезийн BNN болон олон улсын Reuters агентлаг мэдээлжээ. Хөлөг онгоцонд нэгжлэг хийхэд 58 шуудайд савласан, нийт 1.16 тонн жинтэй кетамин гидрохлорид илрүүлэн хураан авсан байна

886

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

757

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

2026 оны долдугаар сард Сангийн сайд З. Мэндсайхан “Rio Tinto” хяналтын багцыг нь эзэмшдэг “Оюу Толгой” уурхайн зээлийн хүүгийн өдөр тутмын зардал 13.6 тэрбум төгрөгөөс 10.2 тэрбум төгрөг болж буурсныг мэдээлсэн

913

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглахаар шийдвэрлэлээ.Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өгсөн чиглэлийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ.Шинжээчдийн багийн хохирлын үнэлгээ хийхээр төлөвлөсөн цэгүүдийн зургаад нь бартаа саад ихтэй, автомашинаар хүрэхэд хүндрэлтэй байгаа аж

644

ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,782 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,524 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 734 хэрэг шинээр нээж, 334 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Авлигын эсрэг 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргээс шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар тоймлон хүргэж байна. Авлигын хэргийн талаар: - Р.Н нь Нийслэлийн Хүнс, хөдөө ахуйн газрын ... хэлтсийн мэргэжилтнээр ажиллах байхдаа 2024 онд улсын төсвөөр худалдаж авсан нийт 117 сая төгрөгийн үнэтэй 423 уут өргөст хэмхийн үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, улмаар улсын төсөвт буцаан төвлөрүүлбэл зохих 20 хувийн төлбөр болох 23.4 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; - А.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа ..

733

Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно

2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болоод байна. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэртэй болсон. Монгол Улс анх удаа суурь тэтгэвэр буюу улсын төсвөөс ахмад насанд хүрсэн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмж өгөхөөр зохицуулалт орж ирлээ

1 353

Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Эл хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Гаалийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газар хамтран хяналт шалгалт тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэхүү хамтарсан хяналтын хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 10-ны шөнө улсын хилээр нэвтэрсэн ачаа тээвэрт үзлэг хийх явцад их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын гурван иргэн бүлэглэн, хууль бусаар ашиг олох зорилгоор хушганы самрын идээг авч, оронд нь "мөс" гэх нэршилтэй 628.5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг нуун далдлах аргаар хилээр нэвтрүүлсэн байна

711

“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ

“Солонго-1, 2” төслийн орон сууцны нэг ам метр талбайн үнийг 4,423,000 төгрөгөөс 3,900,000 төгрөг болгон бууруулжээ. Тус төсөл нь зорилтот бүлгийн ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төрийн бодлогын нэг хэлбэр юм. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ 523,000 төгрөгөөр буурсан нь 45 ам метр талбайтай орон сууцны хувьд нийт 23,535,000 төгрөгийн зөрүү үүсгэж байна. Мөн түрээслээд өмчлөх нөхцөлөөр урьдчилгаа төлбөр шаардахгүй байхаар зохицуулсан нь иргэдийн орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн эхний бэрхшээлийг бууруулах ач холбогдолтой аж. Түрээсийн зардлыг бууруулах боломж Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн төлбөр өрхийн сарын орлогод тодорхой хэмжээний дарамт учруулдаг

723
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.