2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1897–1920 харуулж байна

Б.Пүрэвдорж: Парламентын даргаар туршлагатай, тогтвортой байх хүнийг сонгоорой

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг 85 хувийн саналаа дэмжсэн. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Парламент ахмад, дунд, залуу үеийн хэлээс дээр ажилладаг байгууллага

1 394

Нийгэм судлаачид нийгмээ шулаачид болж хувирахнээ!

​​​​​​​ Байгалийн хатуу ширүүн нөхцөл, эрс тэс уур амьсгал, олон улирлын халаа сэлгээ, газрын гадаргуйн өндөр нам, идэш тэжээлийн ховордолт, өвчин, халдвар мэтэд тэсвэртэй, бэлтгэлтэй, мөн зарим улиралд зориулан хүнс тэжээл нөөцлөх, нүх малтаж газар доор байрлах, хүйтэн улирлыг ичиж, унтаж өнгөрөөх, урц овоохой барих зэрэг чадвартай амьтад чухам аль тивд өнөөдөр олон байна вэ? Энэ баримт юу өгүүлж байна вэ? Уураг тархи нь ихэд хөгжсөн хөхтөн амьтад анх хаана үүссэн бэ? Хүн дүрстэй мичүүдийг хүн болж хувиртал нь өөрчилсөн бэрхшээл чухамдаа аль тивд болж өнгөрсөн юм бэ? Анхны хүмүүс ямар арьстан байсан бэ? Арьсны өнгөний ялгаа хэзээ, ямар нөхцөлд гарсан юм бэ? Энэ ялгаа ирээдүйд арилах уу?... Америк тивийн улаан арьстангууд, Африкийн негрүүд, Австрали тивийн уугууд хүмүүс, Европын цагаан арьстангууд, Ази тивийн шар арьстангууд бүгд нэг л зүйлийн мичний үр хойчис гэж үү? Тийм бол тэр нь чухам юугаар хөдөлшгүй нотлогддог юм бэ? Дээр тавьсан болон бусад олон асуултуудад хариулах гэж “Байгалийн хувьслын философи” номоо би анх бичиж хэвлүүлсэн юм. Нэмж, засаж, өтгөтгөсөөр 4 удаа хэвлүүллээ

901

Бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна гэв

Цахим орчинд сургуулийн багш сурагчаа самбар мөргүүлж байгаа бичлэг цацагдсан. Тухайн хэрэг нь энэ сарын 11-нд болсон үйл явдал аж. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн нутаг байрлах ЕБС-д 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн

1 417

Өнөөдрөөс Нийслэл хотын сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн товыг бүсчлэн тогтоолоо. Энэхүү шинэчилсэн хуваарийн дагуу сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралт дөрөвдүгээр сард, харин III улирлын амралт зургадугаар сард эхлэхээр төлөвлөсөн юм

1 229

Улаанбаатарт өдөртөө +12 хэм дулаан байна

2026 оны 03-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна

1 055

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛСТӨР: Хаврын улстөр ч халуухан буцалж долоо хоногийн төгсөлд Ерөнхий сайд ажлаа өгөх өргөдлөө өгч нэлээдгүй шуугиан дэгдээлээ. Улс төрчдийн дунд дараагийн Ерөнхий сайдын суудалд хэн тухлах вэ гэсэн асуулт хариултаа ирэн олон таамагийг дэвшүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд огцрох өргөдлөө өгч, Удирдах зөвлөлөөс дэмжсэн билээ. Г.Занданшатар 2025 оны 6-р сарын 13-ны өдрөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд есөн сарын дараа чөлөөлөгдөв. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ

1 432

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис их хэмжээгээр бэлтгэсэн этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж Дархан-Уул аймагт иргэн “Д” нь каннабисын төрлийн ургамал их хэмжээгээр бэлтгэж, хэрэглэсэн байсныг олж тогтоон, баривчиллаа. Холбогдогч этгээд нь бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос өөр төрлийн бодис хэрэглэсэн нь түргэвчилсэн шинжилгээгээр тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна. Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгасан. Тус хуулийн “20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2

1 139

Ням гарагт МАН-ын Бага хурал хуралдахаар товлогджээ

УИХ дахь Монгол ардын намын бүлэг өчигдөр (2026.03.27) хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжсэн. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцоогүй бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн байр суурийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан байна. Ардчилсан намын зүгээс эрх баригч намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй, парламентат ёсыг алдагдуулж байна гэж үзэн УИХ-ын чуулганд оролцохгүй бойкотт зарласан юм

1 512

А.Итгэлт: Ченжүүд гарал үүслийн бичиг шалгаж үзэхгүй байгаа нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлmтэй малын хулгайн гэмт хэргийн талаар ярилцлаа. -Малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? -Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 229 мал хулгайлах гэмт хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Энэхүү тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа

1 110

Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй танилц

Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Дөрөвдүгээр сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас -2-8 хэм хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4-10 хэм дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна

1 418

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дуусч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож 53 нь дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна

1 905

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх асуудлыг авч хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Я. Содбаатар “Монгол улсын нийгэм эдийн засагт, Ойрх Дорнодод үүсээд буй асар их хямрал, хүндрэлийн талаар, нөгөө талдаа парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлэгт яригдсан асуудлыг намын удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж тодорхой шийдлүүдийг гаргалаа. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын удирдах зөвлөлд Монгол улсын Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

1 391

Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Тус хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс эрх баригч намын дарга парламентыг удирдах нь буруу, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаа өгөх ёстой гэсэн шаардлагын талаар хэлэлцэж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Г.Занданшатарын Засгийн газар огцорно гэхээс илүүтэй намын дарга Ерөнхий сайдаар ажиллаад явна гэж харах хэрэгтэй. Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй

1 200

Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй

АН, МАН-ын дотоодод өрнөж буй, гадагшаа хийж буй сүүлийн өдрүүдийн улс төрийг сайн анзаарвал баялгийн хулгайчид эргэн амилжээ. Эрх баригч МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий гишүүд АН-тай сүлбэлдэж төрийн ажлыг гацаав

1 162

Шатахуун нөөцлөх 150,000 м.куб багтаамжтай сав барих ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ гэв

Монгол Улс гуравдугаар сарын 26-ны байдлаар АИ-92 автобензин 45 хоногийн АИ-95 автобензин 72 хоногийн дизелийн түлш 29 хоногийн онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байгааг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ. Мөн хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төсөвт тусгаад буй. Тодруулбал энэ онд багтан 150,000 м.куб шатахууны нөөцийн сав барьж байгуулахаар аж ахуйн нэгжүүдээс хүсэлт авсан бөгөөд Даваа гарагт Монголбанк болон арилжааны банкуудад хүсэлтийг нь хүргүүлснээр дөрөвдүгээр сарын 15-наас бүтээн байгуулалт эхэлнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдэв. Түүнчлэн Дэд сайд Б.Энхтүвшин "Шатахуун, түлшний хангамжтай холбоотойгоор улс орнууд хурдны замыг хязгаарлах, төрийн зохицуулалттай газарт татаас олгох, хэрэглээндээ анхаарахыг иргэддээ уриалах, тодорхой хугацаагаар зайнаас ажиллах боломж гаргах, нийтийн тээвэрт татаас олгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн олон арга хэмжээ авч байна

2 146

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 0.6 хувиар өсөж, бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна

Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өсжээ. Тухайлбал, үхрийн ястай мах 26,515 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд өмнөх 7 хоногоос (26,285) 0.9 хувиар өсжээ. Харин нэг килограмм үхрийн цул мах 30,417 төгрөгийн үнэтэй байна

1 568

ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Ингэснээр 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болсон. Энэхүү шаардлага нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд хамаарахгүй. Түүнчлэн АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй талаар Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Энэ нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна

784

Прокурорын байгууллага нэгүүн.мн сайтын сэтгүүлчийг цагдан хорих санал ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзжээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. ​​​​​​​ Тус шүүхэд яллагдагч Л.Баяжаргалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах үндэслэлийг тодорхойлж, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...мөрдөгч, хохирогч, ....хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана

1 200

Г.Занданшатар: Ухрах, тохирох бодол алга, би чимээгүй ажлаа хийсээр байна

Улс төрийн хүрээнд болж буй үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр: “Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ

918

Д.Амарбаясгалан: "Би сүйрэхдээ тулбал МАН ч сүйрэх ёстой" гэсэн үү?

УИХ-ын хаврын чуулган эхлэхийн өмнөхөн улс төр халуурч эхэлсэн билээ. УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц, УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүний эгүүлэн татах хуулийг батлах болов уу? гэсэн хүлээлт л улс төрийн хүрээнд байв. Гэвч Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ гэнэт л идэвхтэй довтолгооны байрлалд шилжин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шүүмжлэн, УИХ-ын гишүүдэд зоригтой байхыг уриалж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүний эгүүлэн татах хуулийг эрс эсэргүүцнэ гэдгээ илэрхийлэх нь тэр

1 475
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.