2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 225 мэдээ · 1921–1944 харуулж байна

Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцлээ. Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээг онцлон авч үзэв. НИТХ-ын дарга А.Баяр “Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмэлтээр хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай

1 052

МАН-ын бүлгийн хурлын дараа залгуулаад "Удирдах зөвлөл хуралдана"

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг өнөөдөр /2026.03.26/ 14:00 цагт товлосон бөгөөд тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хоёр дахь долоо хоногтоо хуралдаж чадахгүй гацаанд орсон. Иймд энэ асуудлыг хэлэлцэхээр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдааныг зарласан юм

1 298

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа. Тодруулбал, “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй

1 436

Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан "онцлох" заалтууд

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, "Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн төслийг 2025 оны 11 дүгээр сард ХЗДХЯ-наас УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Гэр бүлийн хөгжлийг дараах чиглэлээр дэмжихээр тус хуулийн төсөлд тусгасан

1 180

Ирэх сараас явган хүний замаар цахилгаан скүүтер, мопед явуулахгүй хэмээн мэдэгдлээ

Хүний эрхийн үндэсний комиссоос унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй мопед, мотоциклийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Ирэх сарын 10-наас хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй иргэд маань хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Унадаг дугуйн замаар цахилгаан скүүтер, мопед зорчих боломжтой

1 575

Ж.Батжаргал: АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь хууль ёсны үндэслэлгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өнөөдөр мэдээлэл хийж, АН-ын тавьж байгаа улс төрийн шаардлага нь УИХ-ын хууль, холбогдох хуулиудад байхгүй үндэслэлтэй хэмээн онцлов. Тэрээр, "МАН олонхоороо 68 суудал авсан. УИХ чуулганы ирц 64-д бүрддэг

1 028

Хугацаат цэргийн хоёр албан хаагчид бие биедээ захирагдахгүй харилцааны зөрчил гаргаж, нэг цэрэг бэртжээ

Зэвсэгт хүчний …дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаангүй эмнэлэгт байна гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудаас дараах мэдээллийг өглөө. Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн штабын дарга хурандаа Б.Дорждэрэм: Гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн үед Баянхонгор аймагт байрлах манай Барилга, инженерийн харьяа анги дээр хугацаат цэргийн хоёр албан хаагчид бие биедээ захирагдахгүй харилцааны зөрчил гаргасан

1 241

Танилц: Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшсэн Б.Ган-Очирын намтар

Ардчилсан Нам 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс “Нээлттэй, цэгцтэй” үндэсний аяныг эхлүүлж, бүх шатны дотоод сонгуулиа зохион байгуулж байна. Намын үндсэн дүрэмд заасан цагалбарын дагуу Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэн, бүртгэлийг хаасан байна. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ. Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн

1 570

Туулын хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ

“Хатан Туул” хэмээн нандигнаж ирсэн усны эх ундарга бол Туул гол билээ. Туул гол бол Улаанбаатар хотын амин судас, байгалийн тэнцвэрийг хадгалагч онцгой чухал экосистем билээ. Туул голын түвшин 1950 онд маш доор байж байгаад 1968 оны үерээр уулаас их хэмжээний лаг шавартай ирж тогтсон. Эрдэмтэдтэй зөвлөж байгаа. Усны зөвлөх инженер Ш.Баранчулуун энэ төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Би дэд бүтцийн салбарт 17 жил ажиллаж байна. Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй. Энэ талаар гарч байгаа тоо баримт дээр ямар ч эрдэмтэн мэргэдтэй мэтгэлцэхэд бэлэн" хэмээн мэдээллээд байгаа юм.

1 383

Ж.Баярмаа: Нийслэлийн иргэд Туул гол дээгүүр зам тавиулахыг хүсэхгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сэтгүүлчдийн асуултад хариулав. ​​​​​​​ Энэ үеэрээ тэрээр: "Аливаа үйл ажиллагаа тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй оршин суугчдын сэтгэлд нийцсэн байх ёстой. Гэтэл харамсалтай нь нийслэлийн иргэд өөрсдөө ийм хурдны зам барихыг хүсэхгүй байгаа бөгөөд үүний эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулж байна

1 308

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн. Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй

1 316

"БНСУ-ын виз гаргаж өгнө" гэх зарыг цахимд байршуулж, иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд таван жил хорих ял оноов

Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ. Тодруулбал энэ оны эхний хоёр сарын байдлаар визийн залилангийн 11 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээллээ. Энэ төрлийн залилах гэмт хэргийн ихэнх хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Залилагч этгээд нь “визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө

1 070

Сүхбаатар, Дорнод аймагт нэг кг ноолуур 180 мянган төгрөгийн үнэтэй байна

​​​​​​​ Хэдхэн хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд М.Бадамсүрэн “Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн. Харин энэ хавар 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг үндэсний ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаа. Монголд зөвхөн ноолуурыг малчдаас аваад, хялгаснаас нь салгаад, гадагш гаргадаг

1 096

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн жишгээс бага

1 134

АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ

Бензин шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр, "АИ92 бензин дээр үнэ нэмэгдэх асуудал яригдаагүй

1 726

KFC, Pizza Hut нэртэй хуурамч пэйжүүд олширч, 302 иргэнийг залилж хохирлын хэмжээ нэг тэрбум төгрөг давжээ

Сүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татсаар байна. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр он гарснаас хойш нийт 302 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ. Тухайлбал нэгэн 35 настай эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна. Нэг иргэн “KFC хоол захиалга” гэх линкээр хандан банкны мэдээллээ оруулсны дараа үл мэдэгдэх этгээдүүд түүний хоёр өөр банкны данснаас бусдын нэр дээрх данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан хэрэг бүртгэгдсэн байна. Уг үйлдэл нь нэг банкны мэдээллээ оруулснаар бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна. Бас нэгэн бодит жишээ нь байр худалдан авахаар хуримтлал үүсгээд байсан иргэн хэдхэн минутын дотор 65 сая төгрөгөө алдаж, хохирогч болсон харамсалтай тохиолдол юм. KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна

1 109

Нүүрсний хулгайд холбогдоод зугтсан Н.Удаанжаргал Д.Амарбаясгалангийн зөвлөх байжээ

​​​​​​​ Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн Сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгөх үеэрээ нэг үг санаандгүй унагачихсан юм. Тодруулбал А.Амундраг уснаас хуурай гаргах зорилготой уг акцийнхаа үеэр тэрээр: "Н.Удаанжаргалыг гадагшаа зугтаалгаад..." гэчихсэн билээ

1 145

АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав. Үндэсний бодлогын хорооны гишүүн болон 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нараа сонголоо. Энэ сонгуульд парламентын есөн гишүүн аймаг, дүүргийнхээ намын дарга болцгоов

1 701

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж

1 085
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.