Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслол энэ сарын 27-нд болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан "Эх оронч сурагч" хөтөлбөр өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжиж хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгчээ. Иймд "Эх оронч сурагч" хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгоод буй ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ ирэх баасан гарагт буюу 3-р сарын 27-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна























.gif)