2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 224 мэдээ · 2041–2064 харуулж байна

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй хүүхдэд ч тарина

Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай сурагчдыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж буй. Харин вакцины тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн Gardasil вакциныг товлолт байдлаар хэрэглэж байна. 2006 онд анх үйлдвэрлэгдсэн уг вакциныг дэлхийн 194 орны 500 гаруй сая хүүхэд хэрэглээд байна. Энэ үед эмгэг, гаж урвал, хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй, тийм судалгааны ажил ч алга. 2007 оноос АНУ, Швед, Австрали зэрэг улс товлолт байдлаар хэрэглэж умайн хүзүүний хорт хавдар өвчнийг устгаж чадсан

1 087

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО Нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн төвийн долоон дүүргийн 100 гаруй эмэгтэй алба хаагч оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар дэд хурандаа Х.Бурмаа танилцуулга хийсэн бол эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар Д.Ариунзаяа илтгэл тавилаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт алба хаагчдын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

1 413

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

​​​​​​​ Нийтийн тээврийн “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна

1 284

Ерөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй удирдлагын багийг нь хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулагчдын тавьж байгаа саналуудын талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлсэн. Уг уулзалт олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж, онцлох сэдэв нь болжээ. Тухайлбал, “The Times” сонин болон “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхий сайдын “Рио Тинто” компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын талаар онцлон мэдээлсээр байна. Ерөнхий сайд “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон

1 528

Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай

​​​​​​​ Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж, үнэ өсөж байна. Үүнээс улбаалж автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр "Иран, Америкийн дайнтай холбоотойгоор Ормузын хоолой буюу дэлхийн нефтийн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дамжуулдаг хоолойд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Ингэснээр брент маркийн газрын тосны үнэ 30 хувь нэмэгдлээ

1 242

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-тай 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад хүрсэнгүй

1 474

П.Сайнзориг: Парламент Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчилд орно

УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой ярилцлаа. -Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг өргөн барьсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ? -Миний хувьд өнгөрсөн долоо хоногт хуулийн төсөлтэй танилцаж байж байр сууриа илэрхийлье гэж байсан

1 499

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал аль дээрээс л яригдаж байгаа. Боловсролын сайд П.Наранбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд гээд хариуцлага хүлээх сайд нар бий. Тэгвэл удахгүй энэ өөрчлөлтийг танилцуулах бололтой. Улс төр хөшигний ард хамтарсан Засгийн газар хэвээр байна. Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярын албан тушаалыг МАН өөрөө авч, ХҮН намд эрчим хүчний яамыг өгөх яриа гарч эхлээд байна. ХҮН намын квотоор ажиллаж буй Боловсролын сайд П.Наранбаярын хувьд уг нь мэргэжлийн хүн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сулхан ажилласан нь үнэн. Энэ хэрээрээ Засгийн газар дээр хамгийн их галыг дууддаг гэхэд болно. П.Наранбаяр Боловсролын сайдаар томилогдсон цагаасаа боловсролын реформ, сургалтын чанар, багшийн асуудал, сургуулийн хүртээмж зэрэг олон асуудлыг хөндөж ирсэн

1 613

Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөхөд 200 тэрбум төгрөгийг нөхөн олговорт зарцуулахаар баталжээ. Шинээр 41 байршилд 4,216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх аж. Мөн он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжлэх бөгөөд 2025-2026 он дамжин 1,330 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 2025 онд 655 нэгж талбарыг чөлөөлсөн бол энэ онд 675 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Сүхбаатар дүүрэгт Дамбадаржаа, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо газар чөлөөлнө гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд газар чөлөөлөлт явагдах байршлуудыг зарлалаа. Улаанбаатар метро төслийн хүрээнд 90 нэгж талбарт Туулын хурдны зам төслийн хүрээнд 112 нэгж талбарт Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлнө. ДЦС-5 төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарыг чөлөөлсөн бол энэ онд 6 нэгж талбарыг чөлөөлнө. Дэд төвүүдийн газар чөлөөлөх байршлууд: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2,164 нэгж талбарт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт Баянзүрх дүүргийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5,910 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн

1 361

Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ

Улс төрийн намын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны 4 дүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж тайлагнасан байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 34.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим хуудсандаа нийтэлж, ил тод, нээлттэй байлгана гэж заасны дагуу тус Хорооны цахим хуудас (m-election.mn)-нд улс төрийн намуудын хандивын мэдээллийг байршуулж, ил тод, нээлттэй мэдээлэн ажиллаж байна

1 396

Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой

Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилийн хугацаанд нийт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй таван төсөл нь шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм

1 186

Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр "NTV" телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв. Нийт таван цаг гаран үргэлжилсэн ярилцлагын үеэр тэрээр мэдээж өөрийгөө болон фракцийнхныгаа өмөөрсөн элдэв зүйлийг их ярьсан юм. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг МАН-аас хөөж буй нь буруу, Х.Булгантуяа яг яасан юм, хурал удирдаад гэмт хэрэгтэн болчихдог юм бол парламентын ардчилал гэж байх хэрэг байна уу

2 039

Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт зүй ёсоор ордог. Харин манайх энэ салбартаа төдийлөн анхаарал хандуулдаггүй нь салбарын сайдын томилгооноос харагдана. Мэргэжлийн хүн биш гэхэд мэргэшсэн хүнд уг нь салбараа өгдөг баймаар. Өдгөө манай улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтолд орчихсон гэдэг харанга дэлдэж байна. Мөн манайд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байна

1 482

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт оров. Энэ үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан тухай сонссон гэв. Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах тайлбарыг өгөв

1 397

ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ

“Есөн Эрдэнэ 2026” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд харьяалалтай эмэгтэйчүүдээс 9 эрднийн өргөмжлөлт эмэгтэйчүүдийг тус дүүргээс УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон 21 эмэгтэй гишүүн, төлөөлөгчид хамтран тодруулсан бөгөөд дараах эмэгтэйчүүд тодорчээ.

1 978

"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна

​​​​​​​ Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсан юм. Тэрбээр "Энэ жил манай улсад тив, дэлхийн олон улсын найман тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн

1 621

Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно

Боловсролын сайд П.Наранбаяр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслөө Засгийн Газарт өнөөдөр танилцуулсан ба өргөн барих бэлтгэл ажлыг хангах үүргийг өгөөд байгаа юм байна. 1,128 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 76 хувь нь өдөрт дунджаар 2-4 цаг, 4 болон түүнээс дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэх үр дүн гарчээ. Түүнчлэн хувийн мэдээллийг нийтэд тараах, садар самуун сурталчилсан зэрэгт өртөж байсан нь өндөр хувьтай гарсан байна

1 211

Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно

Хятадын Шанхай хотод ирэх сарын 7-11-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээн болох гэж байна. Нэг багт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин багтах ёстой бөгөөд дөрөв хоногийн өмнө Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шилдэг шатарчин өрсөлдсөн аж. Швейцар системээр долоон өрөг тоглосон сонгон шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер С.Билгүүн, “Гэгээн арвай” клубын тамирчин, ФИДЕ мастер Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хороо, “The MongolZ” болон үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Б.Мөнгөнтуул нар тэргүүн байр эзэлж ШХАБ-ын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авчээ

1 663

Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд /2026.03.10/ боллоо. Уг арга хэмжээнд оролцсоныхоо дараа Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээнд: "1990 оны 3-р сарын 9 нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан гэдгийг Батмөнх гуайн 100 жилийн арга хэмжээний үеэр анх сонслоо! 90 оны эл үйл явдлын үеэр хуягт тэрэг татсан байсан, Ганц худгийн хоёр давхарыг бэлдсэн байсан гэж миний хэлснийг эгдүүцсэн Баабар, тус арга хэмжээн дээр үг хэлэхдээ "үнэний" нэрийн өмнөөс зэвүүцэн намайг няцаав?! Харин,яг тэр үед Батмөнх гауйн баруун гарын туслах асан Батаа (өнөөдөр бас 84 насны ойн өдөр) гуай,Баабарын дараа үг хэлэхдээ:хүч хэрэглэх санаа байсан гэж Батүүлийн хэлсэн нь үнэн гэдгийг нотлон хэлээд,тэр бүү хэл Алтанбулагаас (бодвол Төв аймгийн Алтанбулаг байлгүй?) байлдааны нисдэг тэрэг авчирч пуужиндая гэж санал гарч байсныг нэмж хэлэв. Тэр үед өлсгөлөнг хамгаалахаар оюутнууд жагсаж ирээд талбай дүүрсэн байсан.Бид болон тэднийг нийлүүлээд байлдааны нисэх тэрэгний пуужингаар харвах санал гарсан юм байж л дээ! Баабар тэр үед МАХН-ын удирдлагуудтай уулздаг байсан байх, тэд яалаа гэж түүнд тэнэг юм шиг бид, хүчээр дарах гэж байгаа гэж хэлэх вэ дээ.Хүч хэрэглэх үйл ажиллагаа бол ямагт өөрөө нууц байдаг! Миний хэлээд байгаа мэдээлэл бол манай төв штабаас өлсгөлөн зарлаж суугаа бидэнд өгсөн мэдээлэл. Ардчиллыг дэмждэг НАХЯ-ны залуус сэрэмжлүүлж нууцаар мэдээлэл өгсөн юм билээ.Энэ мэдээллийг аваад С.Зоригийг хүртэл нууц байдалд оруулсан байсан! МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү,Баабар минь! Ардчилсан хүчин гарч ирж тэмцээгүй бол "зөвлөлтийн өөрчлөн байгуулалт" гэх хог л Монголд байх байсан юм

1 349

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа

Ойрхи Дорнодод үүсээд буй мөргөлдөөний нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарлаад байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус бүс нутгаас иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутагт зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлтийн тусгай үүргийн нислэгүүд, мөн гадаад улс орнуудын иргэдээ татан авах ажиллагааны нислэгүүд л үйлдэгдэж байна

1 082

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, 2025 оны хоёрдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд албан ёсны гэрээ байгуулснаар уг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэ бол Монгол Улсын хувьд олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо дэлхийд танилцуулах түүхэн боломж юм. Гэвч энэхүү том боломжийг бодлого, зохион байгуулалтын алдаа, хэт өндөр зардал, улс төрийн маргаан “бүүдийлж” эхэлсэн нь анхаарал татаж байна

1 851
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.