2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 224 мэдээ · 2065–2088 харуулж байна

"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв

​​​​​​​ Улаанбаатар хотын авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ. Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ

1 358

Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа хийсэн бол дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд нь өөр газар Онц их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг намаас хөөж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгосон

1 612

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Өргөн уудам газар нутгаараа бахархдаг хэдий ч нийслэл хотдоо тэн хагас нь шахцалдан амьдарч байна. Харин дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй, одоо л хар замаар дөнгөж холбогдож байгаа 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг хөдөө амьдарч байгаа нэг сая орчим иргэд л эзэнтэй байлгаж өдийг хүрсэн. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хотыг чиглэсэн, суурин газар бараадсан нүүдэл элсний нүүдэл шиг алгуур боловч эргэлт буцалтгүй нүүсээр хөдөөгийнхний асуудал бараг хөсөр хаягдахдаа тулсаныг ч бид анзааралгүй өдийг хүрчээ.

1 690

Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хүчтэй салхи: 11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар, 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Шороон шуурга: 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна. Цасан шуурга: 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2026 оны 03-р сарын 10-ны 20 цагаас 03-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

1 199

Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг. Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр (цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх) төлөвлөсөн. Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн

1 020

Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцууллаа.

1 198

Өнөөдөр манай пара цаначид уралдана

"Милан Кортина 2026" Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр ойрын зайн уралдаанаар эхэлнэ. Манай улсаас ОУХМ Б.Ганболд болон Ц.Дашдорж нар тэмцээнээ эхлүүлнэ. Пара гүйлтийн цанын тэмцээний ойрын зайн уралдааны босоо төрөлд 30 тамирчин сонгомол техникээр уралдана. Өнөөдрийн уралдаан Улаанбаатарын цагаар 17:40-д эхэлнэ. "Милан Кортина 2026" Өвлийн паралимпын наадам эхлээд гурав хонож байна

1 705

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Дэлхийн том хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэж буй. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм

1 540

Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

-Энэ удаагийн Онц их хурлыг нийт гишүүдийн төлөөллийг бүрэн хангаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд нийцүүлэн зохион байгууллаа. Энэ нь шүүхэд бүртгүүлэх хууль ёсны үндэслэл болно- ИЗНН-ын Бодлогын асуудал хариуцсан дэд дарга, доктор, дэд профессор, ногоон хөгжлийн судлаач Т.Бат-Эрдэнэтэй уулзаж, 2025 оны гуравдугаар сарын 09-ны өдөр болсон Онц Их Хурлын талаар болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх ИЗНН-ын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. - ИЗНН парламентад суудалтай, засагт хамтарч байсан туршлагатай хүчин

1 322

Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ

Улаанбаатар хот болон орон нутагт энэ сарын 9-ний өдөр гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хоёрдугаар багт иргэн "Б"-ын эзэмшлийн дөрвөн ханатай гэр эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг гуравдугаар сарын 9-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Н-ийн эзэмшлийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна

1 511

Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина

Тариаланчдад энэ онд хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. -Тариалан эрхлэлтийг дэмжих, ургацын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн гэсэн

1 277

Бага насны хүүхдийг зодож амийг нь хохироосон Д-д бүх насаар нь хорих ял оноолоо

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 2-р сарын 13-ны өдрийн хуралдаанаар дараах шийтгэх тогтоол гаргажээ. Иргэн Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бага насны хүүхэд С-г цохиж зодон амийг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явуулахаар тогтоож товыг шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ

1 328

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг "Үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн гэв үү?!

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

1 279

Маргаашаас эхлэн нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 03-р сарын 11-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2026 оны 03-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас,цас орно

1 372

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа. Хуулийн төсөлд: Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно. УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ

1 287

БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг сайтаар энэ сарын 24-27-ны хооронд бүртгэнэ

БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн тов зарлагдлаа. Тодруулбал, тухайн иргэд www.ehalamj.mn сайтаар энэ сарын 25-27-ны өдрүүдэд бүртгүүлнэ. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой аж.

1 434

ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хохирогч болон хувьцаа эзэмшигчид жагсаал хийж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын /ХББОС/ сайд Э.Бат-Амгаланд хариуцлага тооцохыг шаардлаа. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичиг хүргүүлэхээр болсон бөгөөд тус компанийн 15 мянга орчим хувьцаа эзэмшигч гарын үсгээ цуглуулсан талаар мэдэгдэв. Хохирогчдын төлөөлөл хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар та ХББОС-ын сайдаа огцруулаач ээ

1 331

МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлынх нь уур амьсгал, МАН-ын удирдлагуудын тавьсан илтгэл тайлангууд, Эх орончдын өдрөөр МАН-ын даргын мэндчилгээ зэргээс тус нам хатуу зүүний үзэл баримтлалаас огт өөрийг зарлаж байгаа нь анзаарагдлаа

1 494

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дууссан

1 259
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.