2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 218 мэдээ · 2113–2136 харуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан “Сенчири-5” бондын талаар танилцууллаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 03-нд олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая ам.долларын 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг амжилттай арилжааллаа. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. “Сенчири-5” бонд шинэ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой биш. 2026- 2028 он хүртэл үргэлжилж буй өндөр үнэтэй бондуудын хүүгийн зардлыг буулгах, мөн 2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар таран байршуулах зорилготой байсан. Өнгөрсөн долоо хоногт роуд шоуг 100 хувь цахимаар хийсэн

1 515

Г.Дашням: Надад жолооч, машин, туслах байхгүй. Гурван сая гаруй төгрөгийн цалинтай

​​​​​​​ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням гуравдугаар сарын 1-нд буюу Монгол Ардын Нам(МАН)-ын ойн өдрөөр намынхаа тугтай авхуулсан зураг нь олны анхаарлыг татсан. Тэрбээр энэ зургийнхаа талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Би МАН-ын гишүүн. Итгэл үнэмшлээрээ орсон

1 523

Хөгжлийн банкны хэрэг: Хэн, хэн юу өгүүлэв

Хөгжлийн банкны хэрэг: Хэн, хэн юу өгүүлэв Нийгэм, Үйл явдал 2 минутын өмнө2026-03-04 12:16:042026-03-04 12:17:40 Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дээрх хэргийг эргэн сөхвөл, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэж 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн

2 368

Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийн даргаар хэн ажиллаж байна вэ?

"Зууны мэдээ" сонин “ЗМ-ний лавлах” булангаараа нийслэлийн дүүргүүдийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийг хэн удирддаг талаар нэгтгэн хүргэж байна. Чингэлтэй Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг ахмад Г.Ганбаатар удирдаж байна. Тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулах, иргэн болон хуулийн этгээдийн төлбөр барагдуулах чиглэлээр мэргэшсэн алба хаагч юм. Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэний болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан ажилладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас алба хаагчдынхаа ажлын гүйцэтгэлийг жил бүр дүгнэдэг бөгөөд тэрээр өөрийн хариуцсан хэлтсийнхээ үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, хүний эрхийг дээдлэх чиглэлд анхаарч ажилладаг байна. Сонгинохайрхан Хууль зүйн дэд хурандаа С.Жавхлан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр тус хэлтсийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулах үүргийг хүлээдэг. Өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тогтолцоонд анхан шатны шийдвэр гүйцэтгэгчээс эхлэн дунд болон дээд шатны удирдах албан тушаалуудад томилогдон ажиллаж иржээ

1 011

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс Э.Болормаад хилийн хориг тавьсан гэв

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэгвэл энэ талаар, Хилийн хориг тавьсан тухай шүүхийн тоймд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Яллагдагч Э.Болормаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Э.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч Э.Б-д 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" хэмээжээ. Дээрх хэргийг нэхэн сануулахад, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан

1 465

“АРА Комплекс”-т анх удаагаа морин тойруулгын уралдаан болно

Архангай аймгийн “АРА Комплекс”-т гуравдугаар сарын 6-нд хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийх гэж байна. Монголд анх удаа зохион байгуулж буй хаврын уралдаан нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт уралдаан болох юм. Монголд анх удаа морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 метр өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болох юм. Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлөх ажээ. Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах юм. Улмаар баасан, бямба гараг бүрийн уралдаанаас шалгарсан морьд энэ сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд энэхүү уралдааны нийт шагналын сан 120 сая төгрөг байх аж

1 510

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

Мэдэгдэл, 2026.03.02. ШХАБ-ын гишүүн орнууд Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдал, мөн ЛБНИУ-ын нутаг дэвсгэрт өгч буй цэргийн цохилтод сэтгэл гүнээ түгшин байна. Хүч хэрэглэхийг зөвшөөрч болохгүй, оршиж буй зөрчлийг яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэл, бүх талуудын хууль ёсны эрх ашгийг харгалзан олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрмийн зарчмуудын дагуу энхийн арга замаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн ШХАБ-ын гишүүн орнууд үзэж байна. Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай, бүх талууд нөхцөл байдлыг даамжруулах ажиллагаанаас татгалзаж тэвчээртэй хандахын чухлыг ШХАБ-ын гишүүн орнууд тэмдэглэж байна

2 002

Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийн даргаар хэн ажиллаж байна вэ?

"Зууны мэдээ" сонин “ЗМ-ний лавлах” булангаараа нийслэлийн дүүргүүдийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсүүдийг хэн удирддаг талаар нэгтгэн хүргэж байна. Чингэлтэй Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг ахмад Г.Ганбаатар удирдаж байна.

1 367

Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллаж эхэллээ. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд 5 жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм. Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяныг 2026 онд Голомт банкны дэмжлэгтэйгээр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага“-ын “AI Skills Coalition”-ы хүрээнд өрнүүлж буй бөгөөд 2-р сарын 28-нд нээлтээ хийлээ. Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдээс 3,998 багш материалаа илгээснээс 500 багш шалгарч, 3 сарын турш хиймэл оюуны сургалтад хамрагдаж байна

1 310

Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг бодлогоор зохицуулсан улс орнуудад тамхидалт 50 хүртэл хувиар буурдаг

Тамхи татах зуршлыг эрүүл мэндэд хортой, орчиндоо сөрөг нөлөөтэй гэдгийг урт хугацаанд туршигдсан хэрэглээний явцад шинжлэх ухаан нотолсон хэдий ч энэ нь тамхины хэрэглээг халах хангалттай шалтгаан болж чаддаггүй

925

"Баярлалаа ээжээ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

Тун удахгүй "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр" тохиох гэж байна. Энэ өдөр "Баярлалаа ээжээ" тоглолтоор хайртай ээждээ, ханьдаа, дүүдээ, эгчдээ бэлэг бариарай. Тоглолт ердөө ганцхан удаа болох бөгөөд гуравдугаар сарын 08-ны өдөр 15:00 цагт The Corporate Convention Centre — Их танхимд болно. Та бүхэндээ "БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгааныг танилцуулъя. НЭГТ: Баярлалаа ээжээ тоглолт нь 100% амьд буюу нэг ч фонограмм болон ам барилт байхгүй

1 680

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг энэ сарын 19-нд олгоно

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 19-нд олгоно

1 735

Томилолт нэрийдлээр аялал зохион байгуулсан этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгожээ

Дундговь аймгийн ЗДТГ-ын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7,7 сая төгрөг гаргуулан авч, 22 албан хаагчийн хамт БНХАУ-руу аялал зохион байгуулж, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон.

1 419

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө

1 468

Сайд нь суудалдаа суух хугацаагаа сунгуулж, иргэд бүтэн сарын хугацаанд өдрийн найман цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар боллоо

Азийн дагина Улаанбаатар минь эрх мэдэлтнүүдийн шунаг сэтгэлийн балгаар Утаанбаатар болсон. Сүүлдээ энэ өвөл Лаанбаатар боллоо. Улсын нийслэл хотоо 21-р зуунд тоггүй, усгүй, халаалтгүй хөлдүүс болгож орхичхоод би хэзээд ажлаа өгөхөд бэлэн гэж алга хавсрах салбарын сайд Б.Чойжилсүрэнд "ичих нүүр" ч үнэндээ байдаггүй бололтой

1 310

О.Хүрэлбаатар: Гадаадын арилжааны банк орж ирэх асуудалд цогцоор нь нухацтай хандах хэрэгтэй

“Монголын банкны холбоо”-ны /МБХ/ шинэ ерөнхийлөгч О.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр банкны салбар дахь зарим тулгамдсан асуудлын эргэн тойронд тодруулж ярилцав. - Банкуудын чанаргүй зээлийн өрийн хувь хэмжээ сүүлийн жилүүдэд ялангуяа хэрэглээний болон цалингийн зээлийн эргэн төлөлтөд ихээр ажиглагдах боллоо

1 191

Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол залуус хамгаалалтад байсан жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржуулжээ

өнгөрсөн сарын 14-нөөс эхлэн тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас хойш нийт 1400 гаруй иргэн хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг монгол цэргүүд шуурхай хүлээн авч, хамгаалалтад авчээ.

2 295

Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийгмийн сүлжээнд оруулсан таны постуудыг харахад чуулган завсарласан энэ үед 21 аймгаар тойрч, ажиллаж байсан. Ингэж явж ажиллах ямар шаардлага байв

1 471

Танилц: Гуравдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК 2026 оны гуравдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх тоймчилсон байршил, цагийн хуваарийг мэдээллээ. Мөн засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг ажлын нөхцөлийг ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэв

1 251

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн

1 667

“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан

“102-ын зураг дардаг өвөө” Ү.Ганзориг: Над шиг зураг дардаггүй хүн 6 сая төгрөг авч байхад би 2.4 саяыг авсан Нийгэм, Бусад 21 секундын өмнө2026-03-02 17:25:572026-03-02 17:26:18 Өчигдөр буюу 2026 оны 03-р сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын үеэр сүүлийн үед цахим орчинд “102-ын зураг дардаг өвөө” гэх нэрээр танил болоод буй иргэн Ү.Ганзориг оролцон өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрээр: “Ахыгаа бүгд таних байх аа, “102-ын зураг дардаг өвөө” гээд. Би 3 сарын 1-нээс ажиллана гэж хэлж байсан

2 333
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.