2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 218 мэдээ · 2137–2160 харуулж байна

ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Итали Улсын Милан, Кортина хотод 2026 оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын XIV наадамд дэлхийн 50 орны 665 тамирчин өрсөлдөж, спортын зургаан төрөлд тэмцээнүүд явагдан, 79 багц медалийн эзэд тодорно. “Милан Кортина-2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Өвлийн паралимпын XIV наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 километрийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нь жиант слалом ба слаломын 2 төрөлд өрсөлдөнө. Монголын гурван тамирчдаа Үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар удирдан наадамд оролцоно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугчаар оролцох пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардууллаа. Арга хэмжээний үеэр Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тамирчны тангаргаа өргөлөө. “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн ахлагч, Монголын пара гүйлтийн цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинхандад Монголын Үндэсний паралимпын хорооны туг далбааг МҮПХ-ны ерөнхийлөгч Ч

1 470

“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ

Болгарын Софи хотод болсон 77 дахь удаагийн “Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван хүрэл медаль хүртлээ. ​​​​​​​ Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 тамирчин оролцсоноос олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан эхний даваандаа Украины Чулачиев Олехыг, шөвгийн 16-д Гүржийн Аяважян Горыг, хүрлийн төлөөх тулаанд Казахстаны Кенжибек Багланыг ялсан ч хагас шигшээд дэлхийн залуучуудын аварга, 18 настай Америкийн тамирчин Парисио Лорензод ялагджээ. Ингэснээр хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд залуу мастер Э.Номундарь сугалаагаар хүрэл медаль дээр бууж, медалийн өнгө хувиргах тулаанд Украины боксчин Охота Ханнад дийлдсэн байна

1 523

Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ

1 245

ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн тус улсын гаалийнхантай маргалдсаны улмаас баривчлагдсан хэмээн нутгийн иргэд таамаглажээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболд ОХУ-д саатуулагдсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тус иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэж, Чита мужийн цагдан хорих байранд нэг сарын хугацаатай саатуулсан гэх мэдээлэл гараад буй юм

1 626

Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг "гадны нөлөөгүй" нас барсан хэмээжээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн оны тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэгвэл тус хэргийг Тайландын хууль хяналтын байгууллагаас "гаднын нөлөөгүй" хэмээн хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхоныг амь насаа алдсаны дараа Тайландын цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгаж байсан бөгөөд шалгалтын явцад "Л.Орхоныг гаднын нөлөөгүй нас барсан. Тухайн хэрэг золгүй явдал байсан" хэмээн үзэж, хэргийг хаажээ. Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй

1 174

З.Төмөртөмөө цахим сугалаагаар иргэдийг хохироож буй асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ

Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд сугалаа, хонжвор зохион байгуулах иргэд олширсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад залилах төрлийн гэмт хэрэг ч тасралтгүй нэмэгдэж байгааг албаныхан анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө цахим орчинд явагдаж буй хонжвор, сугалаатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргахаа мэдэгдлээ

1 008

Ерөнхийлөгч УИХ-ыг, МАН гишүүдээ “онилж” хаврын улс төрийг эхлүүлэв

Өнгөрсөн баасан гарагт хаврын улс төр албан ёсоор хөшгөө нээв. Ерөнхийлөгч өглөө 10:00 цагт Төрийн ордонд нээлтийг хийж, эрх баригч нам Тусгаар тогтнолын ордонд үргэлжлүүлэв. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг, МАН намын гишүүдээ “онилсон” бодлого хэрэгжүүлэхээ зарлав. Үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хуулийн төсөл: Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барилаа. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй, эрх зүйн орчин биелэхгүй байна гэж Төрийн тэргүүн үзжээ. Тиймээс Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүй өндөр хэмжээнд байх ёстой гэж үзээд хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгасан байна. Үүнд, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан бол тухайн гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгох, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно

1 357

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм“ нэвтрүүлгээр юуг өгүүлэх вэ?

Долоо хоног бүрийн лхагва гарагт "NTV" телевизээр үзэгчдэд хүрдэг "Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тун ховор зочин оролцжээ. Тодруулбал, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцож, яагаад Монгол Улсад ирэхгүй байгаа талаараа болон "Дубайн гэрээ" болон Х.Баттулга гацаасан гэх төмөр зам зэрэг эргэлзээтэй олон асуудлуудад тайлбар өгчээ. Ч.Сайханбилэг нь 2019 онд Монгол Улсын хилээр гарснаас хойш эх орондоо ирээгүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй хэмээн хэдэнтээ хэвлэлээр гарсан байдаг. Ийнхүү ховор зочинтой үэзгч бид уулзаж юу өгүүлэхийг чих тавин хүлээх л үлдлээ. Аргагүй л хавар цаг болж, улс төрийн "халуухан" өдрүүд эхэлж байна даа

1 582

"126 авлигач ба нэг лидер"

“…УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзжээ. Тиймээс, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон байна

1 218

Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байсныг Манила хот руу нүүлгэн шилжүүлжээ

Иран улсын пуужингаар довтолж байгаа Бахрейны гол цэгүүдэд МИАТ-ын нислэгийн багийн 14 гишүүн байна. Өчигдөр Монголын багийнхан байсан газраас 2 км-ын зайд дэлбэрэлт болж нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ. Энэ талаар МИАТ компанийн захирал Т.Тэлмэнгээс тодруулахад "МИАТ компани Филиппин-Бахрейн чиглэлд түрээсээр нислэг үйлдэж байсан

2 475

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын хорооны даргыг дуудаж, дарамталсан гэв

АН-ыг дотроо хэд хэдэн фракц болон хуваагдчихсан нам гэдгийг олон нийтэд сайн мэдэх болсон. Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-нд гишүүдийнхээ тоогоор аль фракц илүү жин дарах вэ гэсэн дотоод өрсөлдөөн аль хэдийнээ эхлээд буй

1 914

Т.Баасансүрэн: Ю.Цэдэнбал дарга “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэсэн үгэндээ үнэнч явсаар ирлээ

Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнтэй ярилцлаа. -Сар шинийн баярын өмнө “Ардын багш” хэмээх цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та бол амьдралынхаа 50 гаруй жилийг эрдэм судлал, утга зохиол, сэтгүүл зүй, шүүмж судлалын бүтээлд зориулсан

1 160

Улсын хэмжээнд 50,240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлж, 4 албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ

Улсын хэмжээнд нийт 131 байгууллагын 50,240 мэдүүлэг гаргагч 2025 оны ХАСХОМ гаргаснаас нэр бүхий 4 нийтийн албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.

1 018

Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан эх орончдын өдөрт зориулан мэдэгдэл гаргажээ. МАН-ын бага хурлаас түүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэрээр "2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе. Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн

8 501

Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ жил гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар болно. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн уг арга хэмжээ нь төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр “Музейн нээлттэй өдрүүд 2026”-ийн хүрээнд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ жилийн арга хэмжээ түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлуудтай уялдсанаараа онцлог юм

1 042

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

Нүүрсний гэх хэргээр ял сонссон нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдав. Тэрээр суллагдсан даруйдаа өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийг гаргав. МЭДЭГДЭЛ Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

1 093

"БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан "БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" тоглолт гуравдугаар сарын 08-нд 15:00 цагт The Corporate Convention Centre -Их танхимд болно. Тус тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцуулвал, ТС.МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУУГЗ удирдаач Б.Алтанхуяг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Л.Нарангэрэл, МУСТА Н.Ундрал, "Нюанс" хамтлаг, "Увертюра" хамтлаг, "Анир" поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хүрэлцэн ирсэн хэн бүхний сэтгэлийг уярааж, дурсамж дүүрэн нэгэн өдрийг хэзээ ч мартагдахааргүй мөнхөлнө

1 773

Маргааш зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас ирэх Даваа гаригт буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нутгийн зарим хэсгээр цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг анхаарууллаа. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг болон Төв аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, зам даваа халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байгаа аж

1 158

О.Чойдог: Байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй шүгэл үлээсэн гэтэл ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халчихлаа

Өнгөрсөн Пүрэв гаригт Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн даргын халгаа, сэлгээ долоо хоногт хоёр өөрчлөгддөг болж ажлаа хийхэд ихээхэн хүндрэл учирч буй талаар эмч, ажилтан нь олон нийтэд мэдээлж шүгэл үлээсэн. Бид энэ талаар өмнө нь мэдээлж байсан билээ

1 191
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.