2026-02-23 10:28:172026-02-23 10:28:24 Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага сар шинийн босгон дээр шинэ судалгааны дүнг танилцууллаа. Энэ нь ойрын үед улс төрийн гол зүг чиг, баримжаа болоод байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуультай холбоотой байв. Тодруулбал, МЭК судалгааны байгууллага “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийн дэмжлэг” агуулгын хүрээнд санал авчээ. Уг судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн сонгуулийн насны 1004 иргэнийг хамруулж, 2026 оны хоёрдугаар сарын 9-15-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар саналыг цуглуулсан байна