2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 222 мэдээ · 2281–2304 харуулж байна

Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцжээ

“Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нарт холбогдох эрүүгийн цагаатгагдсан хэргийг Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзээд цагаатгасан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Б

10.9K

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав

1 271

Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулахаас өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлш хэрэглэж, хий цэнэглэх 15 цэгтэй болжээ. Үргэлжлүүлэн өдөрт дунджаар 90-100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байгааг холбогдох албаныхан мэдээлээд буй. Харин хийн түлшинд шилжсэн айлд урамшуулал олгох журам өнгөрсөн онд батлагдсан билээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийн татаасыг нийслэлээс өгөх юм байна

2 070

Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. “Кибер халдлага дэлхий дахины толгойны өвчин болсон энэ үед мэдээлэл хамгаалах асуудлыг зөвхөн IT инженерүүдэд даатгах боломжгүй болсон” -Төрийн үйлчилгээний цахимжилттай холбоотой хэд хэдэн шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн дунд гарлаа шүү дээ. Нэг сарын өмнө санагдаж байна, иргэн зөөврийн ортойгоо төрийн байгууллагад очиж үйлчилгээ авч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Саяхан E-Mongolia системээс Үндэсний баялгийн сангийн нэрийн данс алга болсон гэж шуугилаа

1 700

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв. Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв. Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон. Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна

987

О.Уламсайханыг хутгалж гэмтээсэн этгээдийг 2 сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

​​​​​​​ "Ноорог" сайтын О.Уламсайханыг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр бусадад хутгалуулж, гэмтсэн хэрэг гарсан. Тус хэргийг 38 настай Д.Дүржсүрэн гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ сарын 03-ны өдөр шүүх хурал нь болжээ. Прокуророос бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 3-ны өдөр хэлэлцсэн байна

1 233

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзсанаар түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2026.02.12/ болж Н.Энхбат холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 27-нд Gem mall худалдааны төвд эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн. Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн

1 082

Сайд асан Б.Тулга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгдэв. Тэрээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрбээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн

1 345

Улаанбаатарт ялимгүй цас орно

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхилан зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

1 021

Р.Батбаяр: М-Ойл групп олон компанитай бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд “Бат девелопмент” ХХК тэдний нэг. Тус компанид тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож байсан

Сүүлийн өдрүүдэд “Шинжиан Шинфа” XXK-ийн гүйцэтгэх захирал Сун Гуан Чуаныг Монголын талын нэр бүхий компани хөрөнгийг нь завшсан гэх мэдээлэл цахим орчинд тараад буй билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан М-Ойл группийн Ерөнхий захирал Р.Батбаяр дараах мэдэгдлийг хийжээ. М-Ойл группийн Ерөнхий захирлын хувиар хэвлэл мэдээллээр гарч буй манай компани болон гэр бүлтэй холбоотой мэдээлэлд дараах хоёр тайлбарыг өгч байна. Нэгдүгээрт, М-Ойл групп нь “Шинжиан Шинфа” компанид ямар нэгэн өр төлбөргүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

1 180

Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудыг 2022 оноос эхлэн дулаалж эхлээд буй. Уг ажил энэ онд үргэлжлэх эсэх болон санхүүжилтийн талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодрууллаа.

1 018

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

Монголын Бурхан Шашны “Соёмбо Сүм”-ийн тэргүүн Б.Ариунбуян: Төрийн шийдвэрүүд ард түмэнд ээлээ өгч богино хугацаанд үр өгөөжөө өгөх нандин жил болох хандлагатай. -"Сүрээр дарагч” гал морин жилийн монгол зурхайн өнгийн шинжвэл гал морин жил нь Монголын маань хувьд хөдөлгөөн ихтэй, зориг, шинэчлэлийн эрчийг бадраасан бидний тухайд их онцгой жил болно. Мөн төр засгийн үйл хэрэгт идэвх санаачилга нэмэгдэж, бодлогын эрс өөрчлөлт, шинэ шийдэл олон гарч ард түмэнд ээлтэй шийдвэрүүд болж, богино хугацаанд үр өгөөжөө өгөх нандин жил болох хандлагатай

1 967

Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ

АТГ-аас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, энэ үеэрээ тус аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулжээ. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хувьд тус аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслахаар хоёр жил ажилласан түүхтэй

1 960

Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан зарим хүн хэвийн боов, сүү, ууц, өвчүү гэх мэт зүйлсийг хорооныхоо ахмад настан болон айл өрхүүдэд бэлэглэж, сайн үйлс хийж байгаа билээ. Тэдгээр хүмүүсийн нэг болох Б.Атар-Луу, Б.Батсайхан нараас сайн үйлсийнх нь талаар тодрууллаа. Иргэн Б.Атарлуу “Ер нь 2019 оноос хойш хүнд тусалж, сайн үйлс хийж байгаа

1 472

Авлигын индексээр 10 байр ухарсны учир…

Транспэрэнси интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийг дэлхий нийтэд зарлалаа. Олон улсад хэд хэдэн хөгжлийн болон эрх чөлөөний индексүүд жил бүр шинэчлэн гардагийн нэг нь Авлигын төсөөллийн индекс юм. 31 дэх удаагийн АТИ-ийн тайлангаар манай улс сүүлийн таван жилд төдийгүй түүхэндээ байгаагүй хамгийн муу үнэлгээ авч, 181 улсаас 124 дүгээр байрт жагсчээ

1 243

Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал

Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэрэглэсээр иржээ

14.4K
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.