2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2329–2352 харуулж байна

Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ

Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч, уран нугараач Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан сошиал хуудсаараа мэдээлсэн байна. Тэрбээр "Налайхын унаган хүү, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж яваа МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо. Уран нугараач, циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж яваа залуу уран бүтээлч МУГЖ Э.Лхагва-Очир дүү маань Налайх дүүргийн 43 дахь хүндэт иргэн боллоо

1 845

С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурсан билээ. Энэ талаар ЗГХЭГ дарга С.Бямбацогтоос тодрууллаа. С.Бямбацогт: Баялгийн өгөөжид татвар, хураамж, ногдол ашиг багтана

892

ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

​​​​​​​ Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурав. Ерөнхий сайд Г.Занданшатар "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байгаа “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт”, “Энержи ресурс” компаниудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон

1 120

Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан

Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ. Энэ тухай нийслэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг "Дюц" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай "Нийтийн тээврийн автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй хойшоо явчихдаг буруу соёлтой байдаг. Тийм учраас манай компани өөрсдийн зардлаар Ч:19А Гадна тойруугийн эцэс-Сансар чиглэлийн нэг автобусанд ухаалаг хаалтыг хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ашиглаж эхэлсэн. 19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа

1 112

Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна

Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. Энэ жилийн хувьд хүмүүсийн худалдан авах чадвар эрс багассан учраас орлого муу байгаа хэмээн зарим захын худалдагч нар хэлж байна

1 176

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. -Монгол түмэн хэдхэн хоногийн дараа гал морин жилээ угтах гэж байна. Сар шинийн босгон дээр ирж буй жилийн өнгө, цагийн жамыг зурхайн ухаанд хэрхэн тодорхойлсныг ярилцлагынхаа эхэнд танаас асууя? -Шороон үхрийн шинжээс ажвал, гарч буй сүрээр дарагч гал морин жил маань урин цагийн эхэнд хур бороо буухгүй байх вий гэсэн болгоомжлол зурлагад буусан байна

870

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь албан ёсны айлчлал эхэллээ. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тэрээр энэ сарын 12-ныг хүртэл тус улсад ажиллана. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна

998

Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 2 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 914 хэрэг шалгагдаж байна

867

Боловсролын яамаа ХҮН намын бүтэлгүй нөхдөөс эртхэн шиг салгая

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт ХҮН нам орж, Шадар сайд, Боловсролын сайдын суудлыг авч, цөөнгүй намын гишүүд нь Боловсролын яам болон Шадар сайдын ажлын албанд ажиллах болсон. Анх энэ шийдвэр нь “шинэ үеийн улс төр”, “мэргэшсэн засаглал” бий болох юм биш биз гэсэн найдварын олон нийтэд төрүүлж байлаа. Гэвч бодит байдал дээр боловсролын салбарын бодлого, удирдлагын түвшинд тогтворгүй байдал, маргаан, шүүмжлэл тасрахгүй үргэлжилж байна. Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүд олон нийтийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарсан

1 982400256365b9db8d707224

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. Үүнийг дагуу АН гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе. Намын дотоод сонгуульд “нэр дэвшигч” нь сахилгын шийтгэлгүй байхаас гадна Үндсэн дүрэмд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Намын Их хурлын төлөөлөгч, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн сум, тосгон, баг, хорооны намын гишүүн байна. Сум, тосгоны намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн аймаг, дүүргийн харьяалалтай гишүүн байх ба зөвхөн нэг сум, тосгоны намын хорооны гишүүнд нэр дэвшинэ

1 710

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт болсон. Эх сурвалжийн мэдээллээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

1 229

Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна

Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан боруулах явдал сар шинийн баяртай холбоотойгоор нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах

1 031

Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй

Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг иргэдийн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч торгож, автомашин

1 203

МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр боловч улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нэг ижил байр суурьтай байх нь элбэгшив

4 523

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучууд оюун ухаан, урлаг, спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж байгаагийн тод жишээ болсон, дэлхийн шилдэг баритон Амартүвшинд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 2025 оны Rome Opera Star Award-ын “Best Baritone”шагнал хүртсэн нь Оскар, Грэммийн шагналтай дүйцэхүйц шагнал юм гэж Ерөнхий сайд хэллээ

1 173

Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй

Сүүлийн өдрүүдэд иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн сэдвийн нэг нь "Ипотекийн зээл". Учир нь уг зээлийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлд хамрагдаж, таван орон сууцтай болсон 12 мянган иргэн байна” гэх жиргээ ийн олон иргэдийн уур цухалыг хүргээд байгаа юм. Бухимдсан олон ипотекийн зээлээр таван орон сууц авсан иргэдийн нэрсийг зарлахыг шаардаж эхэллээ

1 385

Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв. Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Нийслэлийн Засаг даргын захирамжаар Агаарын чанарыг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухнуудыг халж, стандартад нийцсэн давхар шаталтат 32,000 ширхэг зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч нийслэлийн долоон дүүргийн айл өрхүүдэд суурилуулж дууссан. Давхар шаталтат зуух суурилуулсан бүс буюу Толгойт, Баянхошуу орчмын агаарын чанарыг өмнөх онтой харьцуулахад хүхрийн хий 53.7, азотын давхар исэл 49.6, том ширхэгт PM10 тоосонцор 43.4, нарийн ширхэгт PM10 тоосонцор 22.3, нүүрстөрөгчийн дутуу исэл 4.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна

1 303400256365b9db8d707224
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.