2111-р сар, 2026Бямба гараг

Редакцийн сонголт

237 мэдээ · 25–48 харуулж байна

Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа. Тэрээр "Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор байгууллагуудын эзэмшиж буй орон сууц, барилгын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэд өөрсдөө мэдээллийг авч, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр цахим мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн

830

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд Ясны сийрэгжилтийн дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1999 оны аравдугаар сарын 20-нд анх тэмдэглэж эхэлжээ. Өдгөө дэлхий даяар ясны эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүр тэмдэглэдэг болсон юм. Энэ жилийн дэлхийн өдрийн аян ясны эрүүл мэндийг амьдралын үе шат бүрд анхаарахыг онцолж байна

982

Ж.Мядагбадам: Иргэн Г.Уянгаа миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой

“Эгүүр.мн” мэдээллийн агентлагийн ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам иргэн Г.Уянгаагийн эсрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр хандаж буй талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэн Г.Уянгаа 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч, миний нэр, эрхэлдэг ажил, газар хөрөнгийн талаар буруу, бодит баримтад үндэслээгүй мэдээлэл олон нийтэд тараасан гэж үзэж байна" хэмээн онцлов. Ж.Мядагбадам "Одоо миний нэр дээр байгаа газрууд өмнө нь өөр өөр иргэд дээр байсан. Таван талбарыг 2005 онд, нэгийг 2018 онд, хоёрыг 2023 онд эзэмших эрхээр шилжсэн газрууд юм

1 092

Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ

“Байрны дээвэр дээр хүн гарчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварсан байна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээг авахыг ЦЕГ-аас зөвлөв. "Дээвэр" хэсэгчилсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа аж

1 250

Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань

Улаанбаатарын өрх, байгууллагууд гурил, будаа, тосоо авахын тулд зах дээр хэдэн цаг зарцуулж, дамжлагын нэмэгдэлд 45–55 хувиар илүү төлдөг. Харин энэ гинжийг богиносгох шинэ үйлчилгээ нийслэлд гарч иржээ. Бямба гарагийн өглөө

1 268

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв. Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ. 2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна. XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов

1 028

"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээслээд өмчлөх "Солонго-1, 2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, айл өрхүүдийг оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулна. Одоогоор холбогдох газруудад үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна

1 232

ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа

Баавгайд бариулсан 55 настай эмэгтэйг ГССҮТ-д мэс засалд орох гэж буй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл мэс заслын талаар нь ГССҮТ-өөс тодруулахад, Баавгайд самардуулсан иргэнийг ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн

910

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзан /2026.10.06/, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэллээ. Ерөнхий сайд “Энэ тусламж эрдэнэт хүний амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй

1 503

"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"

Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хуулийн фермийн хуульч нь дараах мэдээллийг өглөө. "Барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхдүүдийн сурах бичиг хийх, зохиох үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байна" Монсудар хэвлэлийн газрын хуульч "Тендерийн захиалагч нь Боловсролын Ерөнхий Газар юм

989

ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ

ҮСХ-ноос Умайн хүзүүний болон хөхний хавдрын талаарх тоон үзүүлэлтийг танилцуулав. Эрүүл Мэндийн Яамны мэдээллээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар 5149 хүн өвчилснөөс сүүлийн нэг жилд 550 хүн шинээр оношлогджээ. 2025 оны байдлаар 100 000 хүн тутмын 150 нь тус өвчнөөр өвчилсөн байна. Сүүлийн 5 жилд умайн хүзүүний хорт хавдрын улмаас 801 хүн нас баржээ. Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдраар 2882 хүн оношлогдсоноос 406 нь шинээр оношлогджээ

1 188

Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ

Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн. Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий

1 072

"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр өнөөдөр /2026.09.30/ шатахууны асуудлаар мээдэлэл хийлээ. Тэрээр 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 59 мянган тонн АИ-92 автобензин, 185 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш байна. Үүнийг авч үзвэл, нийт 256 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. АИ-92 автобензин Улаанбаатар төмөр замаар 217 вагон буюу 13 мянган тонн тээвэрлэгдэн орж ирсэн. Монгол Улсын шатахууны дийлэнх хувь төмөр замаар дамжин орж ирдэг

901

Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ. Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна. Улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг Шадар сайд дурдлаа. Түүнчлэн, цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймагт 2,764, Ховд аймагт 1,391 толгой мал устгаж, зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Мнгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө

770

Маргаашаас эхлэн "UB food festival" хоолны өдөрлөг болно

Нийслэл хотын төв талбай дээр есдүгээр сарын 25-н буюу маргаашаас эхлэн "UB food festival" хоолны өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Есдүгээр сарын 30-ныг дуустал тав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжмийн арга хэмжээ болох тул иргэдийг хүрэлцэн ирэхийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас урилаа. Хоолны өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд нээлттэй байх юм байна. Тус арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна

1 053

Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргийн талаар энэ оны 5 сард судалгаа хийж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар өмнө мэдээлж байсан.

1 099

ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт орно

Ирэх Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хаана

1 318
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.