2111-р сар, 2026Бямба гараг

Редакцийн сонголт

237 мэдээ · 49–72 харуулж байна

Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно

Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна. Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ. Ташрамд дурдахад, тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулагдах юм байна

1 176

Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна

Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ. Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлүүлэх тус арга хэмжээ нь спорт, хөгжим, хотын гэрэл, соёл урлагийг нэг дор нэгтгэж, Улаанбаатарын шөнийн хотын шинэ дүр төрхийг мэдрүүлэхийг зорьж буй аж. Шөнийн марафон нь нар жаргасны дараа зохион байгуулагддаг бөгөөд уламжлалт замын гүйлтээс гадна хөгжим, DJ, тайзны үзүүлбэр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагддагаараа онцлог

1 248

Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо

Өнөөдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эл үйл явдал нь Нийслэл хотноо болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо

1 206

Фото: Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ

1 237

"Oli Max": Яагаад өөрөө зөөх ёстой гэж. Монголын овортой хүнд бараа худалдан авах хэв маягийг хэрхэн өөрчилж байна вэ?

Бид хүмүүсийг худалдан авалтын зардлын тухай өөрөөр бодуулахыг хүсэж байна. Та 100 мянган төгрөгийн бараа авахад бодит зардал нь 100 мянган төгрөг биш байж болно. Та мөн шатахуун, зогсоол, хүн хүч, утасны дата, түгжрэлд цагаа зарцуулж байгаа.

2 319

Цагдаагийн алба хаагчийн нэр, зураг ашиглан гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн байгууллагаас цагдаагийн алба хаагчдын нэр, зураг болон ажил хэргийн нэр хүндэд халдсан, гэмт хэрэгт холбогдуулан мэдээлсэн нийтлэл, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд давтан тархаж байгаатай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас дотоод хяналт шалгалт болон тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хүнийг гэм буруутайд тооцохгүй байх зарчим үйлчилдэг

2 151

Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд ял онооно

Насанд хүрээгүй охидтой фэйсбүүкээр танилцаж, эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1 851

Гачууртад 1962 онд баригдсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хотод 540 орчим мянган хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна. Энэ онд нийслэлд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, 940 хүүхэд цэцэрлэгт, 4100 сурагч шинэ сургуульдаа явж байна

1 947

2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас 2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд аудит хийж дүгнэлт гаргажээ. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны тавдугаар сард тогтоол гаргаж улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Уг тогтоолын хүрээнд улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон байна. Ахлах аудитор Ш.Наран "2025 онд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон

2 085

COP17 хурлаар 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт татсан нь түүхэн дээд хэмжээ гэв

12 өдрийн турш үргэлжилсэн СОР17 өнөөдөр (2026.08.28) сүүлийн хурлаа хийж байна. СОР17-ийн санхүүжилт, гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр "Газар нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийн чиглэлээр 23 улсад хэрэгжих шинэ болон бэлтгэгдэж буй санхүүжилт COP17-ийн үеэр зарлагдсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт, 216.4 сая нь хэрэгжих шатандаа орсон. “Улаанбаатарын тунхаглал” батлагдсан

2 453

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарч, утаажилтын бүсээс 21 иргэнийг аварчээ

Гэртээ бензин хадгалж байсны улмаас гал гарчээ. Тодруулбал, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраажээ

1 943

"Ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буй"

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.Тус компани Монгол улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж.Ерөнхий сайд Н.Учрал "Монгол улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг

1 730

М.Даделханы эхнэрийг өнөөдөр цагдан хорьжээ

10 настай охин хөршийнхөө тарвасыг хураахаар гараад сураг алдарч яг 14 хоногийн дараа цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулвал, Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, сэжигтнээр хөрш айлын хүнийг, хүүгийн хамт цагдан хориод байсан юм. Тэгвэл тэд хэргээ хүлээж охины цогцсыг нуусан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл хөрш айлын аав, хүү хоёрыг наймдугаар сарын 16-наас эхэлж, НЭГ сарын хугацаатай цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр М.Даделханы эхнэрийг мөн цагдан хорьжээ

1 942

Б.Өрнөхбаяр: Их сургуульд сурах мөнгөөрөө бизнесээ эхлүүлж, сургалтын төлбөрөө өөрөө олохоор шийдсэн

“Street food” ажиллуулдаг 18 настай Б.Өрнөхбаяртай ярилцлаа.Тэрбээр хувийн бизнес эрхэлж, цахим сүлжээнд контент бүтээдэг билээ. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Будзааны Өрнөхбаяр гэдэг. Увс аймгийн Сагил сумын хүүхэд, 32 дугаар сургуулийг төгссөн

2 080

Х.Болормаа: Иргэдээ сонсож байж дараагийн хийх ажил, санаачлах хуулийн төслүүд тодорхой болно

УИХ-ын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимыг зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн. Тэгвэл тус танхимд УИХ-ын гишүүн Х.Болормаа өчигдөр ажиллаж, иргэд олон нийттэй уулзсан юм

2 336

“COP17”-гийн үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн нээх цагийг хойшлуулж, хаах цагийг урагшлуулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "COP17" бага хурлын бэлтгэл ажил, зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "COP17"-гийн үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн нээх цагийг хойшлуулж, хаах цагийг урагшлуулна. Мөн шатахууны асуудалтай байгаа ч гэсэн COP17-гийн үеэр онгоцны болон дизель түлшний тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна

1 848

COP17: ДЭЛХИЙ МОНГОЛ РУУ ХАРАХ ӨДРҮҮД

Элс нүүж, бэлчээр доройтож, булаг шанд татарч байгааг Монголын хөдөөд амьдардаг хүнд тайлбарлах шаардлагагүй. Цөлжилт, газрын доройтол гэдэг тэдний хувьд олон улсын тайлангийн хэдэн хувь, эрдэм шинжилгээний хурлын сэдэв биш

2 145

БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН

Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. 2026 оны нэгдүгээр сарын 16. ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров

1 530
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.